Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг АН-ын зарим гишүүд огцруулахаар
УИХ-ын намрын чуулганы төгсгөлд санал оруулсан ч намынхаа хүчээр тэрбээр
суудалдаа үлдсэн.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг АН-ын зарим гишүүд огцруулахаар УИХ-ын намрын чуулганы төгсгөлд санал оруулсан ч намынхаа хүчээр тэрбээр суудалдаа үлдсэн. Харин ойрын өдрүүдэд Ж.Энхбаяр сайдыг огцруулах эсэх асуудал дахин сөхөгдөх бололтой. АН-ын гишүүд, ялангуяа Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар түүнийг улсын нууцад хамаарах баримт, мэдээлэл задалсан гэж үзэж байгаа юм. Тиймээс үүн дээр дөрөөлөн дахин сайдын суудлаас нь огцруулах өргөдөл өгөхөөр болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Ж.Энхбаярыг УИХ-ын гишүүдэд Батлан хамгаалах яам хэдэн хүнтэй мэргэн буучдын рот бэлтгэж байгаа, түүнийг нь ямар орон дэмжиж байгаа гэх зэрэг нууцын зэрэглэлтэй асуудлыг дэлгэсэн гэсэн үндэслэлээр буруутган, хатгаж байна. АН-ын гишүүд ерөнхий сайд С.Батболдод энэ талаар тайлбар өгөхийг хүсч, асуулга тавьсан байгаа. Үүнд ерөнхий сайд хэрхэн хариулахыг Ж.Энхбаярт “харшил”-тай гишүүд хүлээж байгаа ч “Батлан хамгаалын сайд буруутай” гэсэн тайлбар хэлэхгүй нь тодорхой байна гэж ажиглагчид хэлж байна.
Сэтгэгдэл (1)