“Мөрөөдлийн театр”-ынхан хоёр дахь уран бүтээл “Ээжийн дайсан” киноныхоо нээлтийг өнөөдөр “Тэнгис” “Өргөө” кино театрт хийх гэж байна. Инээдмийн төрөл жанртай энэхүү киног “Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээжээ.

“Мөрөөдлийн театр”-ынхан хоёр дахь уран бүтээл “Ээжийн дайсан” киноныхоо нээлтийг өнөөдөр “Тэнгис” “Өргөө” кино театрт хийх гэж байна. Инээдмийн төрөл жанртай энэхүү киног “Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээжээ. Киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр ажиллажээ. Харин киноны гол дүрд МУГЖ, Д.Тунгалаг, Ж.Оюундарь, СТА, жүжигчин Д.Баттөмөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, дуучин Ч.Цэлмүүн нар тоглосон байна.