
“Өнөөдөр орсон бороотой цуг шар тоосонцор их хэмжээгээр уналаа” гэж РИА Новости агентлаг өчигдөр мэдээлж байсан.
Шар, хүрэн өнгөтэй шороон давхарга хотын гудамж талбай, цонх дээвэр, унаа тэргэн дээр тогтсон байна.
“Япон тэнгисийн эрэг дээрх энэ хотыг бохирдуулсан буруутан нь Монголын говь хээрээс хийсч ирсэн түйрэнгийн тоос юм” гэж тус мужийн экологийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Борис Преображенский хэлжээ.
Шороон шуурганы үеэр говийн элс агаар мандлын дээд давхаргад гарч циклон болж нүүгээд, цас бороотой цуг энд ирж унадаг хэрэг гэж мөнөөх экологич тайлбарласан байна. Хэдэн жилийн өмнө энэ бүс нутагт Монголын элснээс болж “цэнхэр нар” хүртэл гарч байжээ.

