Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн системийг боловсронгүй болгох ажлын хүрээнд “Тээврийн хэрэгслийн бүртгэл хийх програм хангамж”-д өөрчлөлт оруулаад байна.

Уг програм хангамжийг ашиглаж эхэлснээр тээврийн хэрэгслийн улсын дугаарлалт олгох ажиллагаа автоматчилагдах юм.
Энэ нь улсын дугаарын сери бүхий дугааруудаас компьютер автоматаар буюу тохиолдлоор /Random/ сонголтыг хийн олгож байхаар програмчлагдсан болно.
Програм хангамжийг нэвтрүүлэхтэй холбогдуулан маргааш 11:30 цагаас Авто тээврийн газрын 307 өрөөнд мэдээлэл хийнэ.
Б.Чимэг