
Гэвч түүнийг 18 нас хүрээгүй хүүхэдтэй учир 2009 он батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулсан. Мөн түүнийг бусдад учруулсан нэг тэрбум 600 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон юм. Харин Ш.Чуданжий шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан.
Уг гомдлыг ирэх пүрэв гаригт Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралд шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Ө.Одгэрэл нар оролцохоор болсон байна.
Анхан шатны шүүхээс түүнийг 13 удаагийн үйлдлээр 1.6 тэрбум төгрөгийг касснаасаа авч, хувьдаа завшсаныг тогтоосон. Харин тэрээр шүүхийн явцад уг мөнгийн хүмүүст зээлдүүлсэн хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр түүний хэрэг давж заалдах шатны шүүхээс буцвал тэрээр ял эдэлж магадгүй байна. Учир нь түүний хүүхэд саяхан 18 нас хүрчээ. Ш.Чуданжийд холбогдох хэрэг өршөөлийн зүйл ангид хамрагдахгүй зүйл анги аж. Хүүхэд насанд хүрээгүй гэх шалтгаанаар өршөөсөн түүний Өршөөлийн хуулийн үйлчлэлийн хугацаа дууссан юм.
Б.Чимэг