АН, МАН хоёр орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамт хийх асуудал дээр санал зөрөлдөж, ширүүн маргалдаж байгаа

АН, МАН хоёр орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамт хийх асуудал дээр санал зөрөлдөж, ширүүн маргалдаж байгаа. Энэ асуудал өнөөдөр болж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ч үргэлжилж байна. АН-ын зүгээс одоо хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх ёстой, үүнийг Засгийн газрын тэргүүн хариуцах ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс ерөнхий сайд С.Батболдод хандаж тайлбар хийхийг хүссэн. Энэ дагуу тус байнгын хорооны хуралд ерөнхий сайд оролцож байна. Энэ хурлын үеэр АН, МАН-ын гишүүд аль аль нь өөрсдийн байр суурийг хамгаалж байна.