“Петровис” компанийг АТГ-т шалгуулна 
Өмгөөлөгч О.Баасанхүү нарын хэсэг
хүмүүс “Петровис” компанийг холбогдох байгууллагуудад өгч шалгуулна гэв. “Петровис”
компани өөрийнхөө эзэмшлийн 2.3 хувийг Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан
зарсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан тухайн мэдээллийг АТГ, Тагнуулын
ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, УЕПГ-т өгч
шалгуулах хүсэлтээ удахгүй өгөх гэнэ.
Хэрэв “Петровис” компани хувиа зарсан гэх мэдээлэл батлагдвал УИХ-ын 2007 оны
27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, Татварын ерөнхий хуулийн 6.1, Аж ахуй
нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 7.1, 8.1.2, 17.2.7 дэх
заалтуудыг тус тус зөрчсөнд тооцогдох аж.