Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тус хорооны хоёрдугаар байрны 14 тоотод оршин суух 40 орчим настай эмэгтэй О-гийн амийг олон удаа хутгалж хөнөөсөн байжээ.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тус хорооны хоёрдугаар байрны 14 тоотод оршин суух 40 орчим настай эмэгтэй О-гийн амийг олон удаа хутгалж хөнөөсөн байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг өчигдөр илрүүлж, хэргийн газар үзлэг хийн, байрыг лазадсан байна. Гэвч хэрэг гурав хоногийн өмнө гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Уг хэргийг талийгаач О-гийн төрсөн хүү 19 настай Н гэгч үйлджээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад ч хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна. Тус байранд ээж, хүү хоёр хоёулахнаа амьдардаг байжээ.
Б.Чимэг