
УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах тухай хуулийг дөрвөн
жилийн өмнө буюу 2007 онд МАН олонх байхдаа баталж байжээ. Энэ тухай
АН-ын гишүүд, ИЗНН-ын гишүүд твиттертээ бичиж байна. Хамтатгах бүрэн
боломжтой гэсэн ойлголт дөрвөн жилийн өмнө хэвийн байсан бол ажлаа
хийдэггүй

УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах тухай хуулийг дөрвөн жилийн өмнө буюу 2007 онд МАН олонх байхдаа баталж байжээ. Энэ тухай АН-ын гишүүд, ИЗНН-ын гишүүд твиттертээ бичиж байна. Хамтатгах бүрэн боломжтой гэсэн ойлголт дөрвөн жилийн өмнө хэвийн байсан бол ажлаа хийдэггүй Засгийн газар өнөөдөр чадахгүй гээд сууж байна гэхчлэн АН-ын гишүүд бичжээ. “Ерөнхий сайд сонгуулийг зэрэг явуулж чадахгүй гэв” хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэв. Харин Д.Энхбат гишүүн “Орон нутгийн сонгуулийг хамт явуулах боломжгүй байна гэж хотын бүх дүүргийн ИТХ-аас УИХ-д бичиг ирүүлэв. Сонирхолтой нь бүх бичгийг нэг өдөр бичсэн байв” гэжээ.