ХЗХ-ны хохирогчид одоог хүртэл
хохирлоо төлүүлж чадаагүй тул өчигдөр МАН-ын байрны өмнө суулт зарласан. ШШГЕГ-ын дэргэдэх Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албанаас хураасан эд хөрөнгийг борлуулж, үлдсэн 50 хувийн хохирлыг барагдуулахаар болсон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Өчигдөр тэд МАН-ын удирдлагуудтай уулзаж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон. Харин өнөөдөр энэ ажлын хэсгийнхэн ШШГЕГ-т дараах албан бичгийг хүргүүлж
хохирогчдын мөнгийг яаралтай гаргаж өгөхийг хүссэн байна.