
Сангийн яам оюутнуудтай их ойр, дотно ажиллаж байна. Сангийн сайд
өнөөдөр Монголын оюутны холбооноос зохион байгуулж буй “Оюутан ба эдийн
засаг” хэмээх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцжээ. Энэ тухайгаа цахим
ертөнцөөр зарлан мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө “Цахим ирээдүй” хэмээх
шинэ хөтөлбөрийн санамж бичигт МОХ-той хамтран санамж бичигт гарын үсэг
зурсан юм.

Сангийн сайд өнөөдөр Монголын оюутны холбооноос зохион байгуулж буй “Оюутан ба эдийн засаг” хэмээх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцжээ. Энэ тухайгаа цахим ертөнцөөр зарлан мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө “Цахим ирээдүй” хэмээх шинэ хөтөлбөрт МОХ-той хамтран санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан юм. Сангийн яам ийнхүү МОХ-той ойр дотно харилцаатай байгаагийн нэг шалтгаан нь ерөнхийлөгчийн сонгуульт албыг даан ажилладаг дэд сайд Ч.Ганхуягтай холбоотой болов уу.
Цахим ирээдүй хөтөлбөрийн санамж бичгийн хүрээнд оюутан бүрт олгож байгаа үндэсний тэтгэлгийг зүй зохистой зарцуулах боломжийг нээж, оюутнуудыг компьютержүүлэх замаар мэдээлэл технологийн салбарт оюунлаг хөрөнгө оруулалт хийж цахим Монгол улс цогцлооход тус хөтөлбөрийн зорилго чиглэсэн хэмээн сайд Д.Хаянхярваа хэлсэн байна. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутнууд лизингээр компьютертэй болж, ирээдүйгээ цахимжуулах аж. Энэ хөтөлбөрт компьютер ав гэсэн шахалт байхгүй гэдэг нь чухал гэж харилцан гарын үсэг зурсан талууд үзэж байгаа гэнэ.