
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Шүүхийн шийдвэр илт буруу байвал битгий
хэрэгжүүл” хэмээн Засгийн газрын гишүүн сайдад хандан хэлжээ. Тэдний
яриа твиттер орчинд өрнөсөн бөгөөд гол сэдэв нь хүүхдийн сурах бичгийн
талаар байв.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Шүүхийн шийдвэр илт буруу байвал битгий хэрэгжүүл” хэмээн Засгийн газрын гишүүн сайдад хандан хэлжээ. Тэдний яриа твиттер орчинд өрнөсөн бөгөөд гол сэдэв нь хүүхдийн сурах бичгийн талаар байв. Сайд Ё.Отгонбаяр яриаг эхлүүлж “Шvvx шийдвэр гаргаад энэ сурах бичгийг хэрэглэ, тэрнийг битгий гээд байх юм. Хэзээнээс шvvгч монгол хэлний мэргэжилтэн болчихов оо?” гэж асуусан байна. Учир нь шүүхээр ном хэвлэдэг хоёр компаний бизнес маргааныг таслан шийдвэрлэхээр хүүхдүүд сурах бичиггүй болчих гээд байгааг Ё.Отгонбаяр сайд тайлбарлаад “Дэндүү юм” хэмээн халаглажээ. Харин энэ бүхний хариуд С.Дэмбэрэл дарга дээрх хариултыг хэлсэн байх юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гээд буруудахвий, шүүхэд буруу зөв гэж байх уу хэмээн нэгэн иргэн сайдад мөн зөвлөжээ.