
МАН-ын бүлгийн гишүүд Ц.Нямдорж сайдыг Х.Баттулгатай зууралдаж хэрэггүй гэж зөвлөсөн ч Хууль зүй, дотоод хэргийн сайд эцсээ хүртэл явна гэсэн байна. Харин Х.Баттулга АН-ын гишүүддээ үйл явдлыг сайтар тайбарлаж өгсөн бөгөөд нөхөд нь Ц.Нямдоржтой тэмцэхийг нь ихэд дэмжсэн аж. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдад мэдээлэл хийхдээ бүлгийн хурлаар ийм асуудал хэлэлцсэн талаар нэг ч үг амнаасаа унагаагүй. Гэсэн АН Х.Баттулга гишүүнийг хамгаалж, Ц.Нямдорж сайдын асуудлыг орхихгүй гэж санал нэгдсэн тухай манай баттай эх сурвалж хэлсэн юм. Ц.Нямдорж, Х.Баттулга нарын сөргөлдөөн намын хэмжээнд хүртлээ өргөжөөд байна.