Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, түүнтэй хамт хэргийг үйлдсэн гэх С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон ч хугацаагүйгээр хойшиллоо.

Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, түүнтэй хамт хэргийг үйлдсэн гэх С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон ч хугацаагүйгээр хойшиллоо. Учир нь тэдний нэг өмгөөлөгч нь гадаад улсад ажлаар яваа тул түүнийг ирэхээр шүүх хурлыг явуулах аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. Мөрдөн байцаалтын явцад тэдний учруулсан хохирол 100 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Б.Чимэг