Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Хуралд 22 шүүгдэгч, 50 хохирогч, 18 өмгөөлөгч оролцсон юм.

Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Хуралд 22 шүүгдэгч, 50 хохирогч, 18 өмгөөлөгч оролцсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар буруутган, 22 хүүхдээс насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн ялыг хойшлуулж, нэг хүүхдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин үлдсэн 17 хүүхдийг гэм буруутай хэмээн үзэж 3.8-8.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч өмгөөлөгчид нь хойшлуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна. Дээрх хүүхдүүд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн байдаг . Мөн хэргийг шалгах явцад оргон зайлж байжээ.
Б.Чимэг