Өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод тус аймгийн мянгатын даргыг сонгох хуралдаан боллоо.

Өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод тус аймгийн мянгатын даргыг сонгох хуралдаан боллоо. Уг хуралдаанд МАХН-ын ЕНБД Н.Удвал, БОАЖЯ-ын сайд асан Г.Шийлэгдамба тэргүүтэй тус аймгийн 150 гаруй иргэд төлөөлөгчид оролцсон байна. Хуралдаанаар Өвөрхангай аймгийн мянгатын даргаар хэнийг томилох вэ гэсэн хэлэлцүүлэг болоход хуралдаанд оролцсон санал өгөх эрх бүхий 121 хүн 100 хувийн саналаар Г.Шийлэгдамбыг мянгатын дарга болгон сонгосон байна.
Б.Чимэг