
УИХ-ын гишүүн Л.Гүндалай шинээр байгуулсан Ард түмний намынхаа
талаар сайн мэдэхгүй “Бараг хаагдах байлгүй” гэсээр явна. Энэ бүхнийхээ
шалтгааныг тайлбарлахдаа олон дайсантай хүний хийгээд байх ажил биш
байна билээ гэсэн юм. Мөн түүнийг одоогийн Ардчилсан намаас гарах гэж
байгаа

УИХ-ын гишүүн Л.Гүндалай шинээр байгуулсан Ард түмний намынхаа талаар сайн мэдэхгүй “Бараг хаагдах байлгүй” гэсээр явна. Энэ бүхнийхээ шалтгааныг тайлбарлахдаа олон дайсантай хүний хийгээд байх ажил биш байна билээ гэсэн юм. Мөн түүнийг одоогийн Ардчилсан намаас гарах гэж байгааг тодруулвал “Үгүй ээ, хаширсан” гэж товч хариулав. Тэрбээр энэ жилийн сонгуульд Хөвсгөл аймгаас нэр дэвшин, гарч ирнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Угаасаа Ц.Сэдваанчиг бид хоёртой булаацалдаад Хөвсгөлд нэр дэвших хүн нэг ч байхгүй гэж тэрбээр итгэл дүүрэн хэлжээ.