Нийслэлийн прокурорын газрын гаднах талбайд жагсаал зохион байгуулсан Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 11.00 цагаас болно.

Нийслэлийн прокурорын газрын гаднах талбайд жагсаал зохион байгуулсан Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 11.00 цагаас болно. Энэ дагуу сэжигтэн Б.Батболдтой утсаар холбогдон утсаар тодруулахад “Хуулийн байгууллагын алдаа завхралыг шүүмжилсний төлөө биднийг эрүүгийн хэрэгтэн болгосонд гомдолтой байна. Долоон сарын 1-нд Ц.Элбэгдорж, О.Магнай, Ж.Батзандан нар зандалчид шиг авирлан төв талбайд хүмүүсийг зориуд цуглуулан өдөөн турхирч, байр сав галдан шатаасан атал тэдэнд ямарч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Мөн Л.Гүндалай зэрэг хүмүүс Улсын онцгой обект болох МҮОНТ-ийг хүч түрэмгийлэн эзэлж байхад ч гэсэн эрүү үүсгэдэггүй хуулийнхан зүгээр л тайван цуглаан хийсэн мань мэтийн хүмүүсийг ялтан болгож байгаа нь ямар учиртай юм бэ. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө ингэж эрүүгийн хэрэгтэн болж болохгүй биз дээ” гэлээ.
Б.Чимэг