Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6418 6419 6420 6421 6422 6423 6424
  • 5.2 тэрбумын барааг импортоор авчээ
    2015 оны 3 сарын 26
    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Монгол улсын эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн статистик тоон үзүүлэлтүүд дээр тулгуурласан аж үйлдвэрийн бодлого, түүнийг дагасан стратеги бодлого төвөлөлт, аж үйлдвэрийн байршлын зураглал буюу хөгжлийн бүсийн тухай асуудлыг Аж үйлдвэрийн яам нэн тэргүүний бодлого болгон гаргасан. 2014 онд Монгол улс 5,2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авч хэрэглэжээ. Нийт импортын 28 хувийг шатахуун, 30 хувийг машин, механизм түүний эд анги, 10 хувийг төмөр хийц эдлэл эзлэж байна. Харин нийт экспортын дотор аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ 0 байна. Эдийн засагт улс төр байхгүй, харин ганцхан бодит тоо л байгаа. Энэ тоон дээр тулгуурласан эдийн засгийн болон үйлдвэржилтийн бодлого байх ёстой гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.

    Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаасаа хойш суурь бодлогоо тодорхойлж, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьжээ. Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаар Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүс, хил орчмын худалдаа, тарифын хөнгөлөлтийн асуудлаар хөрш орнуудтай яриа хэлэлцээ хийж, ажлын хэсэг гарган шуурхай ажиллах болсон тухай Аж үйлдвэрийн сайд хэллээ. Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

    Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжүүлсэн төслүүд дотор үр ашигтай ажиллаж байгаа үйлдвэр олон байгааг сайд хэлээд эдгээрийн дундаас монголд анх удаа хадаас хийж байгаа үйлдвэрийг онцоллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол батлуулснаар зүүн болон говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргуулсан. Энэ хоёр байршилд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, байгаль орчны үнэлгээг тогтоох ажлын хэсэг байгуулан ажил эхлүүлснээр ирэх намар нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад санал тавихад бэлэн болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • АНУ Тикритийг эргүүлэн авахад агаарын дайралтуудаар туслаж байна
    2015 оны 3 сарын 26
    АНУ Иракын Тикрит хотод “Исламын улс”-тай тэмцэх агаарын дайралтуудаа эхлүүлжээ. Энэхүү цэргийн ажиллагааг Иракын ерөнхий сайд Хайдер ал-Абадигийн хүсэлтээр хийж байгаа юм.
  • Шинэ клип: Honeymoon хамтлаг ”Хайр иймэрхүү”
    2015 оны 3 сарын 26
    Honeymoon хамтлагийн шинэ уран бүтээл ”Хайр иймэрхүү”
  • “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш монголд ирнэ
    2015 оны 3 сарын 26
    “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирэхээр болжээ. Энэ нь Оюутолгой компани өнгөрсөн онд нэг сая тонн баяжмал олборлосонтой холбоотой аж.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 иргэнийг журамлажээ
    2015 оны 3 сарын 26
    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 иргэнийг журамлажээ
  • Жүжигчин О.Дөлгөөн нүүр будалтын ”хичээл” заалаа
    2015 оны 3 сарын 26
    Манай урлаг соёлын бүсгүйүчүүд гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлах, гоо сайхнаа аврах энгийн аргуудыг охид бүсгүйчүүддээ хуучилдаг болоод байгаа. Энэ удаад ”Мөрөөдлийн театр” залуу жүжигчин О.Дөлгөөн нүүр будах аргуудаасаа танилцууллаа.
  • Нийслэлийнхэн ШӨХТГ-ын даргын мэдэгдлийг няцаав
    2015 оны 3 сарын 26
    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Т.Аюурсайхан өчигдөр нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг хууль, дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасан талаар мэдээлсэн юм. Тэрбээр автомашинаа 70-80 мянган төгрөгөөр ачуулсан хүмүүс төлсөн мөнгөө шүүхэд хандан олж авах боломжтой, харин одоо 55000 төгрөг хурааж байгаа нь ЦЕГ-аас гаргасан тушаалын дагуу болохоор хууль ёсных, хураалгасан хүмүүс гомдол санал гаргах ёсгүй гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо нар мэдээлэл хийж, тайлбар өгсөн байна.

    Тэд хэлэхдээ “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” НИТХ-ын тогтоол нь хууль, дүрэм зөрчөөгүй, хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн. Мөн аливаа аж ахуй нэгж байгууллагыг ялгасан, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн юм байхгүй” гэв. Мөн энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэлээ.
  • НИТХ-ын тэргүүлэгчид журам батлах замаар мөнгө угааж байжээ
    2015 оны 3 сарын 26
    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.
    Шалгалтад Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
    Шалгалтаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан нь тогтоогдсон байна.
    Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах эрх олгосон зэрэг зөрчил илэрчээ.
    “Замын хөдөлгөөний удирдлагын төв” 2013-2014 онд 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөн шилжүүлж, 600 сая гаруй төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Харин энэхүү хууль бус үйлдлийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас 55,000 төгрөг байхаар тогтоож дээрх зөрчлийг арилгасан байна.
    Нийслэлд тээврийн хэрэгслийг түр саатуулах байр байгуулж ажиллуулах, зориулалтын чирэгч, ачигч автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгж гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг аж.
    Тэд өөрсдийн орлогын 10 хувийг нийслэлийн төрийн санд шилжүүлнэ гэж заасны дагуу өнгөрсөн онд 8448, энэ оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 3298 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, нийт 200 гаруй сая төгрөгний орлого олжээ. Гэвч түүнийхээ 82 хувийг л нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон байна.
    Тиймээс ШӨХТГ-аас зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлсэн аж. Мөн зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар болсон байна.


  • Бээжинд суугаа консулыг эргүүлэн татахаар боллоо
    2015 оны 3 сарын 26
    Бээжинд суугаа Монгол улсын консул ажлын хариуцлага алдлаа
  • Г.Батбаяр: Шүүхээс О.Баасанхүүг дөрвөн сар хайгаад олоогүй тул эрэн сурвалжуулна
    2015 оны 3 сарын 26
    Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын иргэн Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тэрбум төгрөг нэхэмжилсэн билээ. Шүүх О.Баасанхүүд холбогдох хэргийг өчигдөр хэрэгсэхгүй болгосон байна.
  • Сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэжлийн шалгалтын тухай
    2015 оны 3 сарын 26
    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын дэс түшмэлийн сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
  • Улаанбаатар хотын цагдаагийн газар иргэдийг хүлээн авах шилэн уулзалтын өрөөтэй боллоо
    2015 оны 3 сарын 26
    Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
  • Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
    2015 оны 3 сарын 26
    2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.2 сая ам.долларыг 1990.0 төгрөгийн ханшаар худалдан авах, 3.5 ам.долларыг 1990.0-1995.0 төгрөгийн ханшаар худалдах санал иүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Юанийн дуудлага худалдаагаар юань худалдах, худалдан авах санал ирүүлээгүй.
  • Украин: Автобус тэсрэх бөмбөг дайрснаар дөрвөн хүн амиа алджээ
    2015 оны 3 сарын 26
    Зүүн Украинд зорчигч тээврийн автобус тэсрэх бөмбөг дээгүүр гарснаар дөрвөн хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртжээ.
  • Саудын Араб Йеменд агаарын дайралт хийж байна
    2015 оны 3 сарын 26
    Саудын Араб улс Йеменд өмнөд хэсгийг эзлэхээр заналхийлж буй Хоуди Шиа босогчдын эсрэг цэргийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд агаарын дайралтууд багтсан хэмээн АНУ дахь Саудын элчин сайд мэдээлжээ.
  • Угандад оршин суугаа барууныхныг заналхийлжээ
    2015 оны 3 сарын 26
    Уганда улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас барууныханд, ялангуяа америкчууд нийслэл Кампала хотод террорист халдлагын бай болох магадлал өндөр байгааг анхаарууллаа.
  • ”Гэгээн Муза” наадамд таван орны уран бүтээлчид орно
    2015 оны 3 сарын 26
    “Гэгээн муза-2015” наадам шилдгүүдээ тодруулна

    Thursday, Mar 26 2015
    Бичсэн Болор

    Хэвлэх Email
    “Гэгээн муза-2015” наадам шилдгүүдээ тодруулна

    Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2015” наадам ирэх тавдугаар сарын 17-23-нд болно.

    Өнгөрсөн оны 12 дугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза” наадмыг Олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлжээ. Наадамд Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас уран бүтээлчид оролцохоор мэдэгджээ.

    Бүтээлүүдийг хүүхдийн, ганц хүний, драмын, дуулалт жүжиг гэсэн ангиллаар шүүх юм. Наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ. Мөн Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм. Одоогийн байдлаар тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас 47 бүтээл ирүүлжээ.
  • ”MC COLLECTION” хамтлагийн реппер МВ шинэ уран бүтээлээ гаргажээ
    2015 оны 3 сарын 26
    ”MC COLLECTION” хамтлагийн Реппер MB бие даасан уран бүтээлээ туурьваад чамгүй амжилтай яваа дуучин билээ. Өөрийн Хавсарна нэртэй Цомог, тоглолтыг өргөн барьхад бэлэн болоод байгаа тэрбээр саяхан цоо шинэхэн Уран бүтээл ”Хагацая даа” дуундаа Клип хийж дуусжээ. Тэрбээр энэхүү шинэ дуугаа залуу уран бүтээл ч Лодкотой хамтран дуулсан байна. Нийгмийн эмзэг асуудал болж байгаа салалтын тухай энэхүү дуундаа залуу үеийн төлөөлөл маань дурьдсан байна.
  • ХХАА-н сайд Р.Бурмаа хатагтай Т.Д.Валоваяг хүлээн авч уулзлаа
    2015 оны 3 сарын 26
    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүн хатагтай Т.Д.Валовая-г хүлээн авч уулзлаа.
  • Дэлхийн хамгийн хуурай цөлийн бүсэд үер болжээ
    2015 оны 3 сарын 26
    Дэлхийн хамгийн хуурай цөлийн бүсүүдийн нэг болох Чилийн Атакама цөлийн бүс гэнэтийн үерт автжээ.
6418 6419 6420 6421 6422 6423 6424
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    29 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    56 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    19 цаг 46 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК