Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн талаарх 24 баримт

2012-4-18
0
ЖИРГЭХ
tsolmon 24 tsag mn (2)    Эрхэм уншигч та бүхэндээ 24tsag.mn бид олны танил хүмүүсийн талаарх 24 баримтыг хүргэхээр шинэ булангаа нээн ажиллуулж байгаа билээ. Монголын болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан баримтуудыг энэ буландаа 24-өөр багцалж байх юм. Та бүхэн хэн нэгний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримтыг хайхдаа хамгийн түрүүнд энэ булангаар зочлохыг хүсье. Энэ удаа бид Монгол улсын тэргүүн хатагтай байсан О.Цолмонг сонгон баримтыг багцаллаа.

tsolmon enhbayar 24 tsag mn (2)    Эрхэм уншигч та бүхэндээ 24tsag.mn бид олны танил хүмүүсийн талаарх 24 баримтыг хүргэхээр шинэ булангаа нээн ажиллуулж байгаа билээ. Монголын болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан баримтуудыг энэ буландаа 24-өөр багцалж байх юм. Та бүхэн хэн нэгний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримтыг хайхдаа хамгийн түрүүнд энэ булангаар зочлохыг хүсье. Энэ удаа бид Монгол улсын тэргүүн хатагтай байсан О.Цолмонг сонгон баримтыг багцаллаа.

1.    Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон. Түүний аав эмч Онон, Ононгийн аав улс төрч Цэнд, Цэндийн аав мэргэн гүн Гомбожав гэсэн гурван үе бидэнд мэдэгдэж байна. Харин эхийнхээ талын мэдээллийг О.Цолмон дэлгэж байгаагүй аж.

2.  Хөвсгөл аймгаас гаралтай мэргэн гүн Гомбожав 1937 онд хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан.  Гомбожав гүнтэн эрдэмтэн судлаач хүн байсан бөгөөд Агриппина Николаевна Боржонова /Монгол нэр нь Оюунбилэг/ хэмээх Оросын буриад эмэгтэйтэй гэрлэсэн баримт бий. Харин экс ерөнхийлөгч Н.Энхбаяр ээжийнхээ талаас буриад удамтай хүн.

3.    Харин өвөө Л.Цэнд 1920 онд төрсөн, тухайн үед улсын жолоо атгалцаж байсан. tsend_l 24 tsag mnЮ.Цэдэнбалыг өвчнөө эмчлүүлэхээр Орос руу явсан хойгуур төрийн эрхэнд гарч, эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн гэлцдэг. Тиймээс хөдөө комбинатын даргаар томилогдсон гэж хэвлэлд нийтлэгдсэн нь бий. Л.Цэнд ааваараа овоглодоггүй Лувсанцэрэнгийн Цэнд гэдэг байсан аж.

4.    Өвөө нь Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга болжээ. Энэ үеэр О.Цолмон сургуульд орж дөрөвдүгээр анги хүртлээ Тосонцэнгэлд суралцсан байдаг.

5.    Дээрх хэрэг явдлыг Ю.Цэдэнбалын явуулгаар хэлмэгдсэн гэж О.Цолмон үздэг бөгөөд Тосонцэнгэлийн Солонготын даваанд өвөө Л.Цэндэд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Ю.Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг оролцуулаад хэсэг газар нутаг ЗХУ-д шилжүүлэх гэрээнд Л.Цэндээр гарын үсэг зуруулсан гэдэг. Энэ үеэрээ Ю.Цэдэнбал эмчлүүлж байжээ.

6.    О.Цолмон хэдхэн хоногийн өмнө “Дахиад л би гэр бүлээрээ хэлмэгдүүлэлт үзэж байна гэхээр гунигтай, дээд зэргээр харамсалтай байна” гэж хэлжээ. Өвөг эцэг нь 1930-аад онд хэлмэгдсэн. Харин өвөө нь албан албан тушаал буурч хэлмэгдсэн гэх. Харин одоо нөхөр Н.Энхбаярыг мөн л хэлмэгдлээ гэж үзэж байгаа аж.

7.    24 баримтын эзэн маань чихэргүй хар кофе уух, тамхи татах, ном унших гэсэн гурван зуршилтай. Үүнийг нь экс ерөнхийлөгч өөрийн амаар өгүүлж байсныг эх сурвалж хэлдэг. О.Цолмон гэр бүлийнхээ талаар “Бид гэр дотроо ч тэр, аль болох улс төрөөс ангид байхыг хичээдэг” гэж байсан.
tsolmon 24 tsag mn (2)
8.    Таван хүн тутмын нэг нь матаач байсан хүнд цаг үед О.Цолмон, Н.Энхбаярын бага нас өнгөрсөн учраас тэднийг ижил талтай гэдэг. Төдийлөн хүнд итгэдэггүй учраас О.Цолмонгийн талаарх мэдээлэл нууцлаг байдаг гэцгээдэг. Гэхдээ л тэргүүн хатагтай нарын дундаас ард түмэнд хамгийн их танил болсон нь О.Цолмон. Одоо тэрбээр “Ерөөл сан”-гийн тэргүүнээр ажиллаж байгаа. Тус сан хараа хяналтгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг аж. Харин Н.Энхбаяр төрсөн өдрөөрөө/6 сарын 1/ хүүхдүүдийг гэртээ урьж баярлуулдаг байна.

9.    Тэдний гэр бүл үүсэхэд өвөө Л.Цэнд нь нөлөөлсөн гэдэг. Эдийн засагч, философич мэргэжилтэй О.Цолмон ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн дипломтой эх орондоо эргэж ирээд Н.Энхбаяртай гэрлэжээ. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй.

10.    Том хүү нь Батшугар. АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаад ирсэн гэдэг. Удаах нь охин Бямбадулам, хүү Дашнамжил, охин Ренчинлхам нар. Хамгийн бага охин нь Дашнамжилаас нэлээд хэдэн жилийн зайтай төржээ.

11.    Хэдхэн сарын өмнө Н.Энхбаярын туслах Тулга гэдэг хүн хоригдож, том хүү нь эрэн сурвалжлагдаж, өөрөө эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед О.Цолмонг Солонгост амьдарч байгаа гэх мэдээлэл гарсан. Тухайн үед Н.Энхбаярын гэрт 300 цагдаа дайрч, бүх телевиз сурвалжлаагүй болохоор дээрх мэдээлэл үнэн эсэхийг баталж чадахгүй. Гэвч Н.Энхбаярын гэр бүл салсан гэх мэдээлэл тогтмол гардаг.

12.    О.Цолмон БНСУ-ын баячуудын дүүрэгт явж байхыг харсан хүмүүс ч цөөнгүй байдаг бол Н.Энхбаяр Алтанзул хэмээх 10-аад насаар залуу бүсгүйтэй хамт амьдарч байгаа гэх мэдээлэл ч цөөнгүй хэвлэлээр зэрэг гарч байсан.

13.    Улс төрийн ажилтан хүний ач охин О.Цолмон эр нөхөр Н.Энхбаяраасаа ч өмнө УИХ-д нэр дэвшиж, унаж ялагдаж явжээ. Энэ тухай экс ерөнхийлөгч маань “Үнэндээ надаас хэд дахин илүү дайчин хүн” хэмээн хэлж байсан. Гэвч гэргий минь болсноороо улс төрөөс зайгаа барьсан гэдгийг экс ерөнхийлөгч дурсаж байв.

14.    Зай барихдаа дэндүү барьсан гэдгийг өчигдөр хэлсэн үг нь илэрхийлж болох юм. Н.Энхбаярын шинээр сэргээсэн МАХН-ын төв байранд О.Цолмон нэг ч удаа очиж үзээгүй байжээ. Харин “Ард түмний дэмжлэг албан тушаалаас ч хүчтэй” хэмээх номыг нь авахаар өчигдөр л анх удаа орж үзсэн гэнэ.

15.    Н.Энхбаяр ерөнхий сайд болмогцоо О.Цолмон Тагнуулын ерөнхий газрын зөвлөх болжээ. Тус газрын дарга нарыг цуглуулан тушаал өгч, ёслуулснаар эндхийн ажил нь эхэлсэн гэдэг. Тэрбээр нөхрийнхөө казино болон бас бус хэрэгтэй холбоотой мэдээллийг гаргуулж аваад буцааж өгөхдөө зассан, дутаасан байсан гэдэг. Энэ зорилгоо биелүүлсэн О.Цолмон долоо хоногийн дараа энэ ажлаасаа гарчээ, тагнуулын хөгшин хурандаа нар хэнд ёсолчихов гэж гайхан хоцорчээ.

16.    Н.Энхбаярыг ерөнхий сайд байхад үг хэл, үйл хөдлөлийг нь О.Цолмон заадаг гэх яриа У.Хүрэлсүхээс эхлэлтэй. УИХ-ын залуу гишүүн У.Хүрэлсүхийг О.Цолмон гэртээ дуудаж үүрэг өгтөл зөвшөөрөөгүй байна. Энэ мэдээ Н.Энхбаярт хүрч, Н.Энхбаяр цааш нь У.Хүрэлсүх рүү утасдаад “Манай эхнэртэй яаж харьцаж байна вэ, надтай харьцах харьцааг чинь ийм гэж ойлгоё” гэж зэмлэжээ. Хэд хоногийн дараах намын хурал дээр У.Хүрэлсүх зориглож “Засгийг та захирч байна уу, эхнэр чинь захирч байна уу?” гээд асуучихсан гэдэг.

17.    О.Цолмон “Мон Эн Ко” хэмээх компаний Хятад, Хонгконг эзэдтэй үй зайгүй найзалж явсан гэдэг. Энэ нь Хөшөөтийн ордыг эзэмшиж буй дээрх компанийхнаас мөнгө салгах төлөвлөгөөний хэрэгжилт байж болох тухай нэг хэсэг хэвлэлд гарчээ.
tsolmon enhbayar 24 tsag mn (2)
18.    Тэргүүн хатагтай болсон О.Цолмон 2006 онд ноён Н.Энхбаярыг төлөөлж БНСУ-д очсон гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газраас, албаны хүн биш гэргий нь очсон нь гэр бүлийн асуудалд хандаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлснийг судлаач Д.Ганхуяг бичжээ. Солонгосын шашны байгууллагаас Монголд Мэгжид Жанрайсиг бүтээсэн хэмээн уг шагналыг Н.Энхбаярт олгож байна. Үнэндээ уг шүтээнийг Н.Энхбаяр бүтээлгээгүй гэж судлаач бичсэн байна.

19.    Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад О.Цолмон төсвийн мөнгийг үрэн таран хийдэг тухай их ярьдаг байв. Оросын “Открытый мир Азия” сонины 2006 оны хоёрдугаар сарын 28-ны дугаар 44-т дараах мэдээллийг нийтлэв. Үүнд “Монголын тэргүүн хатагтай О.Цолмон Кэмбрижид суралцахаар болсон тухай баттай эх сурвалж мэдээлэв. Тэрбээр дөрвөн жил суралцах бөгөөд нэг жилийн төлбөр нь 70 мянган ам.доллар болдог аж” гэжээ.

20.    Японд хийсэн улс төрийн айлчлалын үеэр тус улсын эзэн хаан Монголын тэргүүн хатагтайг Чингисийн алтан ургийн хүн ирлээ хэмээн сүйд болж байсан тухай манай хэвлэлүүд шуугиж байлаа. Энэ явдал Н.Энхбаярыг ерөнхийлөгч байх үед болсон юм.

21.    О.Цолмонг тойрсон гайхмаар үйлдлүүд хэд хэд бий. Японд хийсэн айлчлалын үеэр гэнэт би хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэж үүрэгджээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны захирал Мөнхбатаар англи орчуулга хийлгэж ярина гэсэн гэдэг. Харин Мөнхбат түүнийг нь эсэргүүцэж байсан аж.

22.    Нэг удаа ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-нд О.Цолмон буудалласан байсан тул тухайн үеийн УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Ж.Бямбадорж нар зочид буудал орж хоножээ. Тэр үед О.Цолмон Москва дахь гэрээ засуулж байсан тул ЭСЯ-ыг эзэлсан байсан гэдэг.

23.    Монголбанкнаас О.Цолмон зэрэг хэд хэдэн хүний нэр дээр найман сая доллар АНУ руу шилжлээ гэсэн баримтыг судлаач Д.Ганхуяг нийтлэлдээ дэлгэж байв. Үүний хариуд шүүх, прокурор, цагдаа О.Цолмонг шалгахын оронд Д.Ганхуягийг шүүхийн хаалга татуулж байсан гэх. Хожим Д.Ганхуяг ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос цагаатгал хүссэн байдаг.

24.    Хамгийн сүүлийн үеийн нэгэн баримт бол О.Цолмонгийн биеийн хүчтэй холбоотой. Тэрбээр Н.Энхбаярыг баривчлагдан хоригдож байгаа талаар “Манай хүн спортоор хичээллэдэг, бэлтгэлтэй байдаг” гэж хэлж байсан. Тэгвэл өөрөө ч гэсэн багагүй бэлтгэлтэй нэгэн бололтой. Баривчилгаа болохын өмнөх үдэш АТГ-ын ажилтан залууг дарж унагасныг үзсэн хүн батлан өгүүлж байна.

www.24tsag.mn

image

Эрхэм уншигч та бүхэндээ 24tsag.mn бид олны танил хүмүүсийн талаарх 24 баримтыг хүргэхээр шинэ булангаа нээн ажиллуулж байгаа билээ. Монголын болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан баримтуудыг энэ буландаа 24-өөр багцалж байх юм. Та бүхэн хэн нэгний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримтыг хайхдаа хамгийн түрүүнд энэ булангаар зочлохыг хүсье. Энэ удаа бид Монгол улсын тэргүүн хатагтай байсан О.Цолмонг сонгон баримтыг багцаллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (260)

  • Зочин (124.158.112.31)
    Тосонцэнгэлийн Солонготын давааг аймгийн дарга байтугай МАН-ын Төв хороо төр засаг засаж чадахгүй байхад зүгээр нэг цөлөгдсөн ялтан- модны үйлдвэрийн дарга нөхөр уриалаад хийчихсэн байдаг.Л.Цэндэд нь зориулж гэрэлт хөшөө босгосон байсанг МАН-ын дарга нарт таалагдаагүйн улмаас нутгийн олны энэ хүний гавъяаг дурсан санагалзаж сэтгэл зүрхний талархалаа дэвшүүлэн бүтээсэн энэ хөшөөг эвдлэн хэмхэлж хамхалж хаясан. харин тэр Цолмонгийн АТГ-ын бэлтгэгжсэн ажилтан бакь залууг ачин унагаж даралтаар цэвэр ялсан гэх яриаг хараагүй бас сонсоогүй юм байна.хахахахахаха
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (45.76.90.205)
    Demjij baina amjilt husii ta chadna aa ard irged tanii tald baigaa shvv
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (45.76.51.135)
    Дэмжнээ Элбэгээ дэвшүүлэхгүй гаргахгүйн тулд хамаг юмаа хийнэ биз тэглээ ч гарна даа гаргах ч болно
    2017 оны 05 сарын 13 | Хариулах
  • MGL (103.212.116.88)
    Энхбаяр дэмжиж байгаа шүү. Ард түмэн таны талд байгаа шүү
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • MGL (103.212.116.88)
    Муу сайн юмнууд Энхбаярын нэр хүндийг унгах гэж эсэн бусийн юм хийж явна аа. Угийн энэ хүнээс өөр сонголт байхгүй Энхбаярыг дэмжинэ ээ
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • Hvn chanar (202.70.46.234)
    Yamar batshugar bh ni hend hamaatai bnaa yamar buzarin teneg yum yaridag gichi we chi ch bas hoid etsegv hoid ehv doodohoosoo doloon dor mal we
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • t (27.123.214.123)
    Za yarshig bizde
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    bitgii galgaalai
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • kk.kl (202.9.41.212)
    zuv. yamarch bsan uyaanga. erbenechimeg shig bgvi. udmiin hvmvvjilbolovsrolturiin bodlogiig oilgoh chadvartai bhad bolloo. hichneen dorojilliig daaj bna. demjinee.
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • sodon (65.49.68.192)
    enhbaur aavnch buriad bur binderiih eejn shireetiih enen yahvee turd yuga martaad ergeed garahgeed bna huuli tagnuul bugdl medej bga naadul chin negnee sain santajlaj bnada bugd haraal tussan bailgui evguide hurevsuhiigl evgui bolgoson dooherev garval olon hun yvndaaaa
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • г (122.201.24.86)
    Цолмонгоос дор хачин авгай нар УИХ-ын гишүүн гээд сууж байна даа Мөнхөө гуай их хуралд суух хэрэгтэй. Цолмон ч байх л хүн
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • .zochin (203.91.115.38)
    tsolmon garwal garch l baig l de saihan mongol bolowsroltoi chadwartai bvsgvi duuchin gesen uls tur medehgvi vmnaas deer..
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.193)
    Tsolmong demjne
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.193)
    Tsolmong demjne
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.21.70)
    Энхбаяр даргыг дэмжиж хүндэлдэг монгол улсдаа олон бодит зүйлийг хийсэн хүн тийм ч учраас нийт жирийн ард түмэн их хүндэлдэг
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.21.70)
    Цолмонг дэмжиж байна. Өндөр боловсролтой, оюунлаг, ухаалаг эмэгтэй шүү. Амжилт хүсье
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.10.23.124)
    Их хуцваа сайн боргоод ба Чи саяхан л бөхөсийг нь арчаад гүүж явсан шүү дээ муу долдой золивон нохой
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.195.119)
    MAL SHIZOOTOI EMEGTEI!!! ENHBAYARIIN ARD BUH HORIIG NI HIIJ JORIIG NI BELTEGDEG SHULAM BGAAM!!! EENE MET SHULMAS CHUTGURUUS HOL BH HEREGTEI!!!!!!
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.119)
    MAL SHIZOOTOI EMEGTEI!!! ENHBAYARIIN ARD BUH HORIIG NI HIIJ JORIIG NI BELTEGDEG SHULAM BGAAM!!! EENE MET SHULMAS CHUTGURUUS HOL BH HEREGTEI!!!!!!
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.119)
    MAL SHIZOOTOI EMEGTEI!!! ENHBAYARIIN ARD BUH HORIIG NI HIIJ JORIIG NI BELTEGDEG SHULAM BGAAM!!! EENE MET SHULMAS CHUTGURUUS HOL BH HEREGTEI!!!!!!
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.119)
    MAL SHIZOOTOI EMEGTEI!!! ENHBAYARIIN ARD BUH HORIIG NI HIIJ JORIIG NI BELTEGDEG SHULAM BGAAM!!! EENE MET SHULMAS CHUTGURUUS HOL BH HEREGTEI!!!!!!
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.40.197)
    Болиод егдег болоосой эдний удмынхан ингэж их улайрч зутгэдэг нь сайны ёр биш дээ энэ бол зугээр л эрх мэдэл менге санхуугын шуналын дон байхаа
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    Za estoi ayultai avgai baina, Mongold osh honzon sanaj baidag um baina shdee, helmegdyylsen oshoogoo avahaar zahiur hagalah um baina, deer neg tv-eer yarj baihiig ni harahad ih deerelhyy bydyyleg hyn baina lee, Bairaa zasah geed Elchin saidiin gazriig bulaan ezelj ashiglana gesen chin er ni yu gesen yg ve ????? Bytehgui ichmeer byy songo….
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.193)
    Orchin tsagiin Filatova avgai...
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin (202.9.40.75)
    IIM hulgain setgeltee yum nuud ulas orniig mine buzarlaj bna. ZAILLLLLLLLLLLLLLLLLLLLLLLLLLLLL
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин (2.10.180.215)
    их шунаад байгаа хүмүүсийг төрд бүү оруул гэдэг сургааль бүр эртнээс уламжлалтай шүү.
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.98)
    Том хууг нь билэгтиин хуу гэж яригдаад байсан, харахад адилханшуу. Осорхуу, шартай, дураараа, биеэ тоосон , улсаа биш хувиа л борлуулах авгай
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Мгл (150.129.142.98)
    Том хууг нь билэгтиин хуу гэж яригдаад байсан, харахад адилханшуу. Осорхуу, шартай, дураараа, биеэ тоосон , улсаа биш хувиа л борлуулах авгай
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.179.31.105)
    хэрэггүй хүмүүс
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    5 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    1 цаг 52 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    2 цаг 19 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    3 цаг 25 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    3 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    3 цаг 45 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    4 цаг 11 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    4 цаг 12 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    4 цаг 40 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    4 цаг 43 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    4 цаг 58 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    5 цаг 2 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    5 цаг 7 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    5 цаг 12 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 28 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    5 цаг 39 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    5 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 39 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    7 цаг 3 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК