Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-8-11
0
ЖИРГЭХ

ХОНЬ

Шинэ зүйл туршихаас илүү ажлын байран дахь өдөр тутмын ажлаа хийх нь зөв байна. Дээд шатны эрх мэдлийн байгууллагаас тусламж ивээл үзүүлнэ гэж горьдсоны хэрэггүй. Нөхцөл байдлыг буруу тийш бүү өдөө. Эрсдэлтэй, түрэмгий үйлдэлд бүү орооцолд. Банк санхүүгийн үйл ажиллагаанд оролцох бол болгоомжтой бай. Төлөвлөөгүй томоохон зарлагаас зайлсхий. Таны ажил хэргийн байдал тогтворгүй байх ч удахгүй амжилтын оргилд гарах болно. Бизнес эрхлэх нь зарим үед хэцүү байсан ч тогтмол цалин хөлс авдаг төрийн албаныханд атаархах хэрэггүй. Бүтэхгүй байгаа ажлаас болж уурлаж бухимдах нь гэр бүлд таагүй уур амьсгал бүрдүүлэх болно. Хувийн амьдралаа эвгүй байдалд оруулахгүйн тулд ойр дотнын хүмүүсийнхээ санал бодлыг сайн сонсох нь зүйтэй байна. Эрүүл амьдрах хэв маягийг баримталж эхлэхэд тохиромжтой цаг үе. Дасгал хөдөлгөөн сайн хийж биеийн дархлаагаа дэмж. Мөн хоол хүнсээ тохируулан хэрэглэж, элдэв муу зуршлаасаа хол бай. Өмнө болсон таагүй явдлуудын учрыг олсон бол мартахыг хичээ.

ҮХЭР

Харилцан ашигтай наймаа, эрх тэгш хамтын ажиллагааны үр дүнд муугүй орлого олно. Өр зээлээ төлөх боломж гарна. Та олон талт сонирхлыг хангаж чадах чадвартай гэдгээ бүгдэд харуулах ёстой. Мөн нийгэмд эзлэх байр сууриа өсгөн, сайн зан чанараа олон нийтэд харуулж чадна. Хамтрагчийн итгэлийг хэр бат бөхийг шалгах үйл явдал тохионо. Ихэнх хүмүүс урам зоригтойгоор ирээдүйгээ төсөөлөх болно. Гадаад орчноос үл хамааран, дотооддоо эрх чөлөөтэй бай. Ойр дотны хүмүүсийнхээ найдвартай түшиг тулгуур болж, эргэн тойрондоо эерэг дотно уур амьсгал бүрдүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Сайхан харилцаа найдваргүй мэт нөхцөл байдлыг ч засаж залруулах боломжтой. Харин долоо хоногийн дунд үеэс од эрхсийн нөлөө тух тавгүй, сандарсан байдал бий болохыг сануулж байна. Ихэнх хүмүүст маргаантай явдал тохиолдоно. Ийм үед өөрийгөө сайн хянаж, уурлахгүй байхын тулд маш их тэвчээртэй, биеэ барьж чаддаг байх хэрэгтэй.

ИХЭР

Саад тотгортой үйл явдал тохиолдож болзошгүй. Урсгалын эсрэг явахаас бүү ай. Санаа бодол төдийлөн нийлдэггүй хүмүүстэй уулзах хэрэггүй. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн, тооцоотой байдал тус болно. Гэхдээ аливаа зүйлийг зоригтой эхлэх, чухал үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой. Мөнгөн орлого өсөх эсвэл албан тушаал дэвших магадлалтай. Ажиллаж, амьдрах орчноо шинэчлэн өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Аж ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, гэр орноо тохижуулахад тохиромжтой цаг үе юм. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байдалд орно. Хувийн асуудал хурдан шийдэгдэнэ. Урьдын бэрхшээл саадыг мартуулах баяртай учрал болох магадлалтай. Гэнэтийн нөхцөл байдал таны зөрчилтэй байсан ойр дотнын харьцааг намжааж өгнө. Долоо хоногийн сүүл рүү шинэ мэдлэг сурах чадвар тийм ч сайнгүй байх төлөвтэй. Үүнд цаг үеийн хайнга тайван байдал нөлөөлнө.

МЭЛХИЙ

Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон төрийн байгууллагуудад хандах зэрэгт тааламжтай. Ашигтай мэт санагдах худалдаа наймааны санал ирнэ. Гэхдээ бодлогогүй алхмаас болж бусдаас хараат байдалд орж болзошгүй. Хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт. Урьдын нүглээ наманчлах шаардлагатай тул сэтгэлээ тайвшруулахыг зөвлөж байна. Бусдын үнэ цэнтэй зөвлөгөөг анхааралтай сонс. Мөн амьдралын туршлагатай хүний үг үйлдлийг сайн ажиглаарай. Илүү мөнгө олох хэрэгцээ шаардлагаас болж зээл авч болзошгүй. Гэрээ хэлэлцээр хийх болон хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай цаг үе. Гэхдээ ямар нэг гэрээ тохироо хийхдээ яарах хэрэггүй. Ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэндээ тулгарах саад бэршээлд санаа зовоох байдал гарна. Хайр сэтгэлийн асуудал дээр гэнэтийн мэдээ хүлээн авна. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ сурлагад анхаарч, тулгамдсан асуудалд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

АРСЛАН

Биеэ авч явах байдлаас таны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд шалтгаална. Нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт тохиож болзошгүй. Эрэл хайгуул хийж олсон зүйлс тодорхой биеллээ олох тул санхүүгийн байдал тогтвортой болно. Урлагийн хүмүүс амжилт олно. Анхаарал татсан ажилдаа төвлөр. Хувь заяаны бэлэглэсэн бүхнийг хайрла. Сонирхлоо дагаж сонголт хийх хэрэгтэй. Бүх зүйлд өөрийнхөөрөө байж, чинээнд нь тултал хичээн чармай. Зарим үед учир нь олдохгүй замбараагүй явдалтай учирч магадгүй тул цагийг нь олж даруй зогсоо. Хайхрамжгүй зангаас болж сэтгэл гонсойсон үйл явдал болж магадгүй. Ойр дотнын хүмүүсийнхээ санасан бодсоо хэрэгжүүлэхэд нь өөрийн боломжоор тусал. Хайр дурлалын харилцаа танд аз жаргал авчирна. Бодлогогүй үг, үйлдлээсээ болгоомжил.

ОХИН

Эхэлсэн ажлаа дуусгахгүй бол ойрын үед үр дүнг нь үзэж чадахгүй. Буруу мэдээллээс болж хамаг эрч хүчээ барах болно. Түншүүддээ хэт найдах хэрэггүй. Уран бүтээлч болон сурган хүмүүжүүлэх салбартай холбоотой хүмүүсийн ажил хэрэг амжилтад хүрнэ. Санхүүгийн үйл ажиллагаа сайн байгаа мэт санагдана. Цалин сайн авснаар таны хувьд ажиллах эрч хүч нэмнэ. Хэт үнэтэй биш ч таалагдах эд зүйл худалдан авах бололтой. Харин санхүүгийн хувьд боломжгүй байгаа нь таныг эвгүй байдалд оруулж мэднэ. Энэ үед та ердийнхөөсөө илүү гомдомтгой байж, жижиг зүйлийг ч хүндээр хүлээн авч мэднэ. Ээдрээтэй эсвэл өмнө нь оролдоод бүтэлгүйтсэн ажил хэргийг хийх гэсний хэрэггүй. Бизнесийн салбарт санхүүгийн алдагдалд орох магадлал байна. Оюун санаа, мэдлэг ухамсраа нээлттэй тод байлгах хэрэгтэй болно.

ЖИНЛҮҮР

Хувь заяаны тохиол эерэг байх тул боломж гарч ирэх болно. Сонирхолтой ажлын санал хүлээн авах магадлалтай. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр бүхнийг бүү шийдвэрлэ. Гэнэтийн саад тотгор тохиолдвол бүү сандар. Ажил хэрэгтээ шинэ аргуудаас гадна хуучны шалгарсан аргуудаа хослуулан ашигла. Төрийн хүнд суртлын саад тотгорыг даван туулж чадвал бизнесээ өргөжүүлэх боломж гарч магадгүй байна. Энэ үед ажил амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Ажил хэрэгтээ идэвх гаргах шаардлагатай ч зорьсондоо хүрэх гэж хэт улайрахад таагүй цаг үе байна. Эрүүл мэндээ хамгаал. Дархлаа муудаж болзошгүй тул биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хэрэгтэй. Халдварт өвчнөөс сэргийл. Хэдий авьяас чадвар байгаа боловч давагдашгүй хүчин зүйлээс болж санасан амжилт гаргаж чадахгүйд хүрнэ. Гэхдээ сайн төлөвлөж, цаг болохыг хүлээх тэвчээртэй байж чадах нь таны амжилт олох арга барил байх болно.

ХИЛЭНЦ

Хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэхэд их хүч зарцуулах болно. Далд хуйвалдаан гарч болзошгүй. Бусдаас онцгойрох, хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулах гэсэн муу оролдлого сайн зүйлд хүргэхгүй. Даруу төлөв байдлыг эрхэмлэ. Хүмүүсийн атаархал, далд явуулга, хов жив таныг хүлээж байна. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааны амар амгалан байдлыг эрхэмлэ. Өөрийн зан аашны өвөрмөц онцлогийг хурдан мэдэрч, болж буй үйл явдлыг сонирхолтой адал явдал мэтээр хүлээн авч ирээдүйдээ итгэл дүүрэн бай. Хувийн ашиг сонирхлуудыг үл харгалзан бүх хүнд нийцсэн яриа хөөрөө, үйл ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Найз нөхөд, холын хамаатнуудтайгаа уулзаж магадгүй. Хэрвээ гэр бүлийнхэн тань бүгдээрээ цугларвал таатай байх нөхцөлийг бүрдүүл.

НУМ

Сайн дурын үйл ажиллагаа санаачлахад сайн үе. Ажил хэрэгч хүмүүс бусдыг өөрийн сонирхлын төлөө ажиллуулж чадна. Холоос ирсэн мэдээ таны ирээдүйд нөлөөлнө. Ажил хэргийн байдалд үнэн бодит мэдээлэл хэрэгцээтэй болно. Цоо шинэ мэдээлэл эсвэл нууц материалууд олонд нийтлэгдэнэ. Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарах байх. Цагаа олоогүй зарим үйл явдлаас болж маш их ажиллах шаардлага гарна. Шинэ гарсан технологийн нээлт таны ажилд чухал нөлөө үзүүлэх бололтой. Хүлээцтэй няхуур байж өрсөлдөгчийнхөө үг болон үйлдлийн алдаан дээр нь хариу нүүдэл хий. Та өөрийнхөө хийж буй ажлыг сэтгэл хөөрлөөр тайлбарлаж болохгүй. Өрсөлдөгч талууд харилцан бууж өгөхөд бэлэн байгаа тул харилцан ойлголцож, учраа олох тохиромжтой хөрс суурь бий болно. Өөрийгөө шүүмжлэх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлнэ.

МАТАР

Олон нийтийн өмнө үүрэг хүлээх, сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцох зэрэгт цаг хугацаа гаргах хэрэгтэй үе. Таны бусдын төлөө зориулах сайн үйлс олон хүнд таалагдана. Ажлын үйл явц өөрчлөгдөх нь хялбархан байх болно. Чухал хэрэгцээгүй зүйлээс салахыг зөвлөж байна. Зарим удаан хуримтлагдсан асуудал таны амжилтад хохирол учруулж байж болзошгүй. Аливаа ажил ачааллаа нэмэгдүүлэхийг шаардах болно. Мөн эд хөрөнгөтэй холбоотой таагүй явдал учирч магадгүй. Худал хуурмаг мэдээлэл ирэх магадлалтай. Ийм үед эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхийвэл өлзийтэй болохыг од эрхэс сануулж байна. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд өөрийн санаагаа хэрэгжүүлэхэд тохиромжтой байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Эрүүл мэндээ хамгаалахын тулд хэт ачааллаас зайлсхий.

ХУМХ

Үзэл бодол, баримталж явдаг зүйл хуурмаг байж болох тул сэтгэлээр унах хэрэггүй. Удирдлагатайгаа бүү сөргөлд. Энэ нь төлөвлөгөө хэрэгжүүлэх, ажил эрхлэх зэрэгт садаа болно. Таны зөн билэг, урьдчилан харах чадвар өндөр байна. Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, орлогын шинэ эх үүсвэр хайх зэргээр оролдохгүй байхыг зөвлөе. Амьдралаа бүхэлд нь эмх цэгцтэй байлгахын тулд алхам тутамдаа төлөвлөгөөтэй ажилла. Хувийн өмчийн асуудлуудаа цэгцэл. Таны санаа сэтгэл тогтворгүй байх нь санхүүгийн алдагдалд орох нэг шалтгаан болно. Танд ажил хэрэгт идэвхтэй байж, ахиц дэвшил гаргах эрмэлзэл их байна. Ийм үед мэргэжлийн хүрээнд амжилттай гаргаж магтаал урамшуулал сонсох магадлалтай. Гэхдээ чухал шийдвэр гаргахын өмнө анхаарал болгоомжтой бай. Санхүүгийн байдал хувьсамтгай, тогтворгүй байна. Эрүүл мэнддээ сайн анхаарал тавихгүй бол буруу онош, эмчилгээ тохиолдож магадгүй.

ЗАГАС

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гол анхааралд байна. Оддын таатай хандлагуудыг харилцаа холбоогоор сайжруулахад ашигла. Ихэнх ажил хэрэг амжилттай байна. Санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх заавар зөвлөгөө авна. Томилолтоор явахаас бүү татгалз. Уран бүтээлч хүмүүс өөрийгөө нээн илэрхийлэх боломжийг сайн ашигла. Гэр бүлд халуун дулаан бие биеэ дэмжсэн уур амьсгал ноёрхоно. Таны хувьд хайр дурлалын харилцаа баяр баясгалан авчирна. Ямар нэг бичиг баримттай холбоотой хүндрэл гарна. Хамгийн гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Зохисгүй байдлаар хоолоо сойх нь таны эрүүл мэндийг доройтуулна. Ямар нэг туршилт хийх алхмыг болгоомжтой хий. Олон хүмүүсийн өмнө өөрийн эрх ашгаа хамгаалахаас бүү ай. Ойр дотнын хүмүүсийнхээ асуудлыг шийдэхэд тусал.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Evita E (105.118.38.81)
    A traditional herbalist has restored my life by curing me from a nasty virus called herpes’’ He cured me and my friend from the virus with his herbal medicine that was sent through UPS for me to drink and now I have just been tested negative several times since I finished with the herbal meds. there is no harm in trying to get help clearing your mess! get to know about this herbal man and his herbal medicine on his website if you’re in same situation because he’s got potentials in putting herbs together to cure that parasite called herpes. know about him on his webpage: https://oyaguspellcaster.wixsite.com/oyaguherbalhome Or Cell WhatsApp Number +2348101755322 thank you
    2026 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    9 цаг 52 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    10 цаг 0 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    10 цаг 9 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    10 цаг 57 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    11 цаг 2 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    11 цаг 13 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    12 цаг 5 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    12 цаг 28 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    12 цаг 31 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    12 цаг 45 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    12 цаг 55 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    12 цаг 57 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    13 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    13 цаг 14 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    13 цаг 15 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    13 цаг 30 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    13 цаг 34 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    13 цаг 34 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    13 цаг 47 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    13 цаг 51 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК