Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Гэр хороолол руу чиглэсэн Баянхонгорын шинэ суурьшлын бүс

2015-9-20
0
ЖИРГЭХ

      Гэр хороолол руу чиглэсэн Баянхонгорын шинэ суурьшлын бүс

  “I love Mongolia” төслийн багийнхан Баянхонгор аймагт шөнийн 02:00 цагт хүрэлцэн ирээд байна. Уламжлал ёсоор аймаг орон нутгийн өв соёл, боловсрол, нийгмийн асуудлаар газар дээрээс нь сурвалжлан хүргэхэд бэлэн боллоо.

 

Баянхонгорын иргэд төдийгүй Засаг дарга, удирдах албан тушаалтнууд нь  “I love Mongolia” төслийн багийнхныг найрсаг дотноор хүлээж авч, нарийн зохион байгуулалттайгаар мэдээ мэдээллийг бэлтгэх бүх боломжийг нээж өгсөнийг энд дурдах нь зүйтэй биз ээ.

 

Баянхонгор аймагт шинэ суурьшлын бүс байгуулагдаж төвлөрсөн үйлчилгээг нэг дор, цогц болгосон нь иргэдрүү чиглэсэн томоохон үйл ажиллагаа болж байна. Тэр дундаа шинэ суурьшлын бүсийг гэр хороолол руу  төвлөрүүлж, багийн дарга, цагдаа, эмнэлгийн байгууллагыг нэгтгэж чадсанаараа оршин суугчдад олон давуу талыг бий болгож байгаа юм.


Суурьшлын бүсэд багтаж буй 7-р багийн хувьд 3800 хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй иргэнтэй аж. Мөн нэн ядуу гэж тодорхойлогдсон 180 өртхэй гэдгийг албаны хүн онцоллоо.  7-р багийн Засаг дарга Ж.Дэлгэрмаагийн  хувьд “Манай баг өнгөрсөн 4 жилд дэд бүтцийн асуудлыг нэлээд шийдсэн. Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж байгаагаараа бусад баг, сумдаас давуу талтай. Харин тулгамдаж байгаа асуудлын тухайд гэр хороолол учир худаг, усны асуудал бий” гэлээ.


Шинэ суурьшлын бүсийн асуудлаар Аймгийн Засаг Даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.


-Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт төсвийн талаар тодотгооч?
-Манай аймаг цаашдаа баруун талруугаа хөгжих боломжтой. Үүнийг түшиглээд төрийн үйлчилгээг захын хорооллын иргэдэд хүргэх зорилгоор Шинэ суурьшлын бүсийг төлөвлөөд эхэлсэн. Багийн төвийн барилга л гэхэд 424 сая төгрөгний өртөгтэй. Мөн1.3 тэрбум төгрөгний өртөгтэй 150 хүүхдийн цэцэрлэг, 150 сая төгрөгний өртөгтэй өрхийн эмнэлгийн барилгуудыг барьж дуусгаад байна.


Одоо бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхлээд явж байгаа.


-Шинэ суурьшлын бүсийг гэр хороолол руу төвлөрүүлээгүй байхад ямар хүндрэлүүд гардаг байсан бэ?
-Өмнө гэр хорооллын иргэдийн хүүхдүүдийн суралцах сургуулийн хамгийн ойрхон нь 2 км-ийн цаана байсан. Энэ нь хүүхдүүд сургууль завсардах, хичээлээсээ хожигдох хүндрэлийг бий болгодог байсан. Тиймээс захын гэр хороололд төрийн үйлчилгээг ойртуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Цаашлаад энд автозамын ажлууд эхэлсэн нь шугамын автобус энэ хэсгээр зорчих боломжтой болж байгаа юм. Ингэснээр мөн захын хорооллын иргэдэд хүрч үйлчлэх боломжтой болно.


Дашрамд хэлэхэд, Баянхонгор аймагт 2013 оноос хойш баг тус бүр дээр нийгмийн ажилтнаас гадна идэвхтэн, сайн дурын ажилтнуудыг цалинжуулан ажлуулж байгаа аж.

 

7, 9 дүгээр багийн ахлах дэслэгч Г.Хүрэлбаатар:Баянхонгорт ахуйн хүрээний гэмт хэрэг зонхилдог

-Баянхонгор аймгийн 7, 9-р багийн хувьд зонхилж байгаа гэмт хэрэг бий юу?
-Архидан согтуурсан гэмт хэргийн шинжтэй дуудлага цөөнгүй ирдэг. Өөрөөр хэлбэл, ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр орондоо агсан согтуу тавьдаг асуудал бий. Мөн иргэд, оршин суугчид маань гэр орноо эзэнгүй хаяж явсанаас болж орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай байгаа.


-Цагдаагийн алба хаагчдын ажиллах хүчний хувьд?
-Олон нийтийн идэвхтэй эргүүл ажлуулж хэвшсэн байгаа. Баянхонгор аймгийн төвийн хувьд бусад сумдаа бодвол гэмт хэргийн гаралт бага.  Хоёр багийг хариуцаж нийн гурван цагдаагийн алба хаагч ажилладаг.


Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүстэй танилцах үеэр тэнд байрлан, иргэдэд үйлчлэх өрхнийн эмнэлгээр орж танилцсан юм.


Энэхүү эмнэлэг 6700 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг. Уг эмнэлгийн хуучин барилга нь 1984 онд эмнэлгийн ажилчид өөрсдөө гар аргаар хийсэн ажлын байр аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын батлагдсан шаардлагыг хангахгүй, жижиг, хүйтэн байсан аж. Улмаар эмч нарын зүгээс өөрсдөө засвар хийн 10 гаруй жил ашигласны эцэст ийн шинэ байрандаа ороод байгаа аж.


Тодруулбал, 2015 онд орон нутгийн хөгжүүлэх сангаас энэхүү эмнэлгийн барилгаа бариулаад байна.

 

Э.Гүнжинлхам:Бүртгэлгүй иргэдээс болж өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгддэггүй

Ингээд 150 сая төгрөгний өртөгтэй баригдаад буй “Энхбүрд” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Гүнжинлхамаас зарим зүйлийг тодрууллаа.


-Баянхонгор сумын хувьд ямар өвчнөөр зонхилон өвчилдөг вэ?
-Ер нь манай аймагт зургаан эрүүл мэндийн төв байдаг. Харин манай өрхийн эмнэлэгт харьяалагддаг хүмүүсээс эмзэг бүлгийн нэн ядуу иргэд их байдаг. Эмнэлгийн ачаалал үүнийгээ дагаад их байдаг. Манай өрхийн эмнэлгийн тухайд зүрх судасны, даралт ихсэн өвчин дийлэнх хувийг эзэлдэг. Харин сүүлийн үед амьсгалын болоод гэдэсний халдварт өвчин элбэг байна.


-Өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт хэр байдаг вэ ?
-Өрхийн эмнэлгийн төвүүд хүн амаараа санхүүжилтээ авдаг.  Манайх гэхэд л 2007, 2008-аас хойш санхүүжилт муу явж байгаа. Учир нь хөдөө орон нутгийн иргэдэд бид үйлчилдэг ч тэд түр оршин суугчийнхаа үнэмлэхийг авч, бүртгүүлэхгүй тохиолол байдаг. Иймээс аймгийн статистикийн тооноос харгалзаж бидний санхүүжилтийг нэмэгдүүлдэггүй.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    саяхан
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    33 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
    52 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    53 мин
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    16 цаг 34 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    16 цаг 37 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    16 цаг 53 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    17 цаг 16 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    17 цаг 43 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    17 цаг 44 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    18 цаг 6 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    18 цаг 10 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    18 цаг 20 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    18 цаг 55 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    19 цаг 49 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    20 цаг 25 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    20 цаг 33 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    20 цаг 47 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК