Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Чойжамц хамба айлдвар айлдаж, авшиг хүртээнэ

2015-12-05
0
ЖИРГЭХ

Эвдэрхүйеэ хялбар хүний бие, олохуяа бэрх хүмүүний төрөл хэмээх Бурханы шашны энэ агуу сургаалд хорвоогийн үнэн агуулагддаг.

 

Ертөнцөд тоолж баршгүй олон амьд биет байдаг атал тэдгээрээс эрдэнэт хүмүүний биеийг олсон нь ердөө л 7 тэрбум гаруй  байдаг. Ингээд бодоход хүн төрөлхтөнд ямар их хувь тохиол заяасныг хялбар ойлгочихмоор.

 

Гэвч энэ биеийг олоход бэрх атал нөгөөтэйгүүр эвдэлж үгүй болгоход тун хялбар байдаг нь юутай эмгэнэлтэй гэмээр. Хүний бие ертөнцийн бүх юмс үзэгдлийн нэгэн адил мөнх бус, төрөхөөс үхэх хүртэлх хүний нас хязгаартай. Наслах тоог хүн өөрийн амьдралын хэв маяг, хэвшил хийгээд үйлдлээрээ жил, сар, хоногоор богиносгож уртасгана. Харин хүмүүн бид мөд өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй хийгээд энэ бие эвдрэхгүй, юмсыг мөнх мэт эндүүрч, хүсэл шуналдаа автаж мунхаг бодолд төөрөлдөн өөрийн үйлдлийг төдийлөн анхаардаггүйгээс хожмын зовлонг бий болгочихдог. Энэ нь ч хүний сэтгэл маш хувирамтгай, бодол хурдан уйсдагтай холбоотой. Цаашлаад энх амгаланг хүсэх хэрнээ эвсэж найрсахын оронд өөр хоорондоо дайсагналцах, хорлох, тулалдах аж.

 

Чухам тиймийн учир хичнээн эрдэм чадлыг олсон ч ихэс дээдэс багш нар хүмүүний ёсоор насан өөд болох ч таалал барихдаа хүртэл үхэл хийгээд хорвоогийн мөнх бусыг бусдад сануулахын тухайд бөгөөд энэ үед ер бусын онцгой шинж, үйл явдлууд тохиодог байна. Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд ч багш ихэс дээдсийнхээ таалал барьсан өдрөөр хорвоогийн мөнх бусыг дахин ухааран бясалгаж, өөрсдийн сэтгэл, үг, үйлдлийг асар анхаарч, аливаад зөвийг эрхэмлэдэг бол орон хийдүүд тахилын зул хүж өргөж, их ерөөл хурж, буян үйлддэг уламжлалтай билээ. Эдгээр тэмдэглэлт үйл явдлуудын нэг болох өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жилээс тэмдэглэж ирсэн.

 

Энэ жил Зулын 25 буюу Богд ламын их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны сүсэгтнүүд "СЭТГЭЛИЙН АРИУСЛААС НИЙГМИЙН ХӨГЖИЛ” уриан дор шашин номын үйл ажиллагааг МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулах гэж байна. Үүгээрээ сүсэгтнүүд бусаддаа хүн тус бүр өөрийн сэтгэлийг ариусган хөгжүүлвээс бид өөр хоорондоо эв эеийг хичээх бөгөөд нийгэм аяндаа эрүүл хөгжилд хөтлөгдөнө хэмээн уриалж байна.

 

Өнөөгийн нийгмийн оюун санааны дархлаа, хүний сэтгэлийн ариусал, энэрэл нигүүслийг Бурханы шашны ёс зүй, гүн ухаан хангалттай номлож орон хийд, дацан болон бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд  чадлынхаа чинээгээр бусдад түгээхийг эрмэлздэг. Нарны цацраг бүгдэд ижил тусдагтай адил дээдийн номын дууг сонсоход зорьсон бүгдэд нээлттэй байдаг. Гагцхүү зарим нь хөмрөөд тавьсан, хир буртагтай эсхүл цоорхой тогоо адил “савны гурван гэм”-тэй ханддагт учир байдаг гэхэд хэлсдэхгүй л болов уу.

 

Тиймээс бурууг ихэнхдээ бусдаас хайдаг болсон өнөө үед өөрийн сэтгэлийн гэм бурууг зөвхөн дан бусдад хамааруулахын оронд Монгол хүн бүр сэтгэлээ өөрөө ариусгах нь чухал болоод байна. Үүнд дээдийн номыг сонсох, ингэхдээ “савны гурван гэмийг” тэвчин сонсох, мөн сонсоод зогсохгүй байнга санах, бясалгах хэрэгтэйг сүсэгтнүүд өөрсдөө дэвшүүлж байгаа нь сайн хэрэг юм. Монголчууд хөгжлийг гадны тусламж хандиваар бүтээхгүй юм байна гэдгийг ойлгож эхэлсний адил хувь хүний оюун билэг сэтгэлийн хөгжил өөрийн сүсэг итгэл болон шийдвэрээс хамаарна гэсэн бат үнэмшлийг эргэн олж байна.  Бурханы шашинд сүсэг бишрэл гэдэг нь мухар сүсэг бишрэлийг хэлдэггүй бөгөөд харин “учир шалтгаан, ухааралд үндэслэсэн” итгэлийг хэлдэг.  

Улаанбаатар хот болон 21 аймагт салбар зөвлөлийг сүүлийн хэдэн жилд байгуулж Монголын сүсэгтний холбоо болтлоо зохион байгуулалтанд орж чадсан бурханы шашны сүсэгтнүүд нийгмийн бүхий л үеийг хамарч чаджээ. Ачит багш нараар ном айлдуулахын сацуу хүний амьдралын зовлон жаргалыг туулж нүгэл буяныг эрэгцүүлэх буурал сүсэгтнүүдийнхээ үг захиасыг сонсох нь ёстой жинхэнэ Монгол ахуй, өвөг дээдсийн уламжлалт сурган хүмүүжүүлэхийн ухааны сургууль бэлхэнээ бүрдсэн гэх. Хөгшин залуу үеийн төлөөлөл болсон сүсэгтнүүд өнгөрсөн ирээдүйг эргэцүүлэх нь Бурханы шашны цөм ойлголт болох шалтгаан үр дагавар, харилцан хамаарал буюу хорвоогийн эргэх холбоо нь энэрэн нигүүлсэх бодь сэтгэлийг тээсэн ёс суртахуун (бие хэл, сэтгэлээр өвөр бусдад тустай сайн үйлийг хийх) гэсэн утсаар холбогддог болохыг танин мэдэх ховорхон боломжийг бүрдүүлж чадсан байна.

 

Богд ламын их дүйчэн өдрөөр МБШТ Гандантэгчэнлин хийд жил болгон нийгэм олон нийтэд чиглэсэн буян номын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай юм. Жишээлбэл, 2010 онд гэхэд д Богд ламын их дүйчэн өдөр 12-р сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөртэй нэг өдөр тохиож байсан. Тус өвчнөөр энэлэгсдэд сэтгэлийн дэм өгөх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, нийгэм сүсэгтэн олныг энэхүү өвчний эсрэг нэгдэхийг уриалан МУ-ын Засгийн газрын ХДХВ/ДОХ-с сэргийлэх, үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо, Глобаль сан, Номин ХХК-тай хамтран АСА циркэд “Эрүүл аж төрөх ёс” буян номын хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан. Сүсэгтэн оролцогчид олноороо ном хурж, буян хураахын хажуугаар харамгүй сэтгэлийн өглөг болгон 5 гаруй сая төгрөгийг гардуулж өгч байсан. Энэ удаад ч МБШТөв Гандантэгчэнлин хийд Монголын сүсэгтний холбоотой хамтран үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдэд урт хугацаанд хийгдэх шаардлагатай байдаг эмчилгээний асуудлыг хөндөх юм. Доройтдоггүй амь нэгээхэн ч үгүй тул ямагт бусдыг энэрэн нигүүлсэх зүйтэй юм.  

 

Монгол хүн бүр өөрийн сэтгэлийн ариуслыг хүсч, хүний сайхан чанарыг дэлгэрүүлэхийг зорьж, суралцаж, багш нарын сургаалыг хэрэгжүүлж, өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгож чадвал нийгмийг хөгжлийг аяндаа дотроосоо л цогцлооно. Угаас Бурханы шашинд харгалдах дайсан өөрийн дотор байхаас гадна байхгүй хэмээн сургадаг.

 

Ганц дусал усыг бодвол далай тэнгис бараг ширгэхгүйтэй адил зон олноороо хураасан буян үрэгдэж тарамддаггүй. Тиймээс ч энэ үйл ажиллагаанд олноороо ном хурж, маань хөгжөөхийн сацуу зөв сэтгэлийг соёолуулан ургуулбал асар их буяныг ганц хүн ч хураах боломжтой. Монголчууд Бурханы номыг сонсохын зэрэгцээ утгаар нь замнаж явсан уламжлалтай тул айл хотлоороо нийлж орой бүр маани мэгзэм хөгжөөж байжээ.

 

''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн"

Шарын шашныг үндэслэгч, цаст Төвдийн мэргидийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгийн хүн Богд Зонхова Лувсандагва долдугаар жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд 63 сүүдэртэйдээ 1419 онд ''Сундуйн жүд'' /Цогт нууц тарний хураангуй үндэс оршвой/ судраас айлдаж байгаад жанч халжээ. Богд Зонхова Лувсандагва нь Буддын гүн ухаан, оюун сэтгэлгээ, бясалгалын агуу их цогц тайлбар, гайхамшигт бүтээлүүдийн нэг болсон "Их бодь мөрийн зэрэг /Ламрим Чэн мо/" хэмээх гэгээрэлд хүрэх арга замын тухай алдарт бүтээл хийгээд Бурхан багшийн эрхэм зарлигийн манлайн дээд оргил болсон нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь "Агрим чэн бо" буюу "Тарний их зэрэг" тэргүүтэй бүтээл туурвисан бөгөөд та бидний сайн мэддэг "Мэгзэм" хэмээх алдарт магтаалыг зохиожээ. Анхдугаар Далай лам Гэндүндүв 1415 онд Галдан /Хувь төгөлдөр / хийдэд ирж Богд ламд шавь орж байсан байна.

 

Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. Зул өргөх хийгээд асаахад “Хамаг амьтны мунхагийн харанхуйг гийгүүлэх гэрэл гэгээг би асааж үйлдье. Миний билгийн энэ зул тэргүүтнээр хамаг амьтан үнэмлэхүй үнэнийг ухаарах болтугай” бодь сэтгэл үйлдэл болгондоо үүсгэвэл тус эрдэм ихтэй.

 

"СЭТГЭЛИЙН АРИУСЛААС НИЙГМИЙН ХӨГЖИЛ” шашин номын үйл ажиллагаа

 

Монголчуудын нэрлэж заншсанаар "ЗУЛЫН 25" буюу "БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН ӨДӨР"-ийг тохиолдуулан "СЭТГЭЛИЙН АРИУСЛААС НИЙГМИЙН ХӨГЖИЛ” уриан дор шашин номын үйл ажиллагааг 2015 оны 12 сарын 06-ны өдөр 11 цагаас зохион байгуулна.
Тус өдөр сүсэгтэн олонд насны авшиг хайрлаж, бурхан багшийн ринсрэлд мөргүүлж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц айлдвар айлдаж, Алтангэрэл, Дашчийрэвийн сан даллага авах, газар хөдлөлтийн аюулаас аврах ном хурж, нийтээрээ маани хөгжөөх тэргүүтэн дэлгэр сайхан хөтөлбөртэй үйл ажиллагаа болох юм.

 

Монголын сүсэгтний холбоо байгаль орчноо хайрлан хамгаалах, хүүхэд залуу үеийг амьдрах ухаан сургадаг 

 

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХАлбанаас зохион байгуулдаг “Залуу буддист” сургалтын анхан, дунд шатны сургалтын сонсогчдын санаачлагаар 2010 онд үүсгэн байгуулагдсан. Өвөг дээдсийнхээ сонгосон уламжлалт Бурханы шашны номлол, сургаал, соёл, ёс заншлаа дээдлэн, түгээн дэлгэрүүлэх, сүм хийд, сүсэгтэн олон хоорондын холбоо харилцааг улам зузаатган бэхжүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүүхэд залуу үеийг амьдрах ухаанд сургах зорилготой.

 

Одоогоор 150 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй, 21 аймагт салбар нэгжүүдийг байгуулан ажилладаг. Бурханы шашны мөргөл, бясалгал, уншлагын зан үйл, хэлний сургалт, лекц семинар, мөргөл, бясалгалын аялал, хүмүүнлэгийн аялалыг сүсэгтнүүддээ зориулан зохион байгуулдаг.

 

Гандантэгчэнлин хийд дацангуудын лам багш нараар дээдийн номыг сүсэгтэн олонд энгийн ойлгожтой хүргэх, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тус дөхөм болох бурханы шашны сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байгаа.

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.37.38)
    оо аллах акбар чой алиллууяа карим
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    9 цаг 45 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 58 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    10 цаг 44 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    10 цаг 49 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    12 цаг 1 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    12 цаг 15 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    12 цаг 23 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    12 цаг 31 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    12 цаг 58 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    13 цаг 51 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    14 цаг 40 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    15 цаг 0 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    15 цаг 2 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    15 цаг 25 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    15 цаг 44 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    15 цаг 53 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    16 цаг 52 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    17 цаг 6 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    17 цаг 57 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    17 цаг 58 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК