Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Японд цайны наадам болов

2016-7-21
0
ЖИРГЭХ

ХӨТ: Хятад бол дэлхийд хамгийн эрт цай тариалж, хэрэглэж ирсэн орон юм. Цайны бүтээгдэхүүн, цай тариалах соёл олон улс оронд уламжлагдаж, улмаар өөр өөр өвөрмөц онцлог, үнэр амт бүхий цайны соёл бий болжээ.

ХӨТ: Энэ сарын 13-15-нд Японы Шизүока мужид 2016 оны олон улсын цайны наадмын хаврын улирлын арга хэмжээ болж өнгөрлөө. Тус мужийн дарга Хэйта Кавакацу: Бид Хятад улстай хамтран ажиллаж, дэлхийн улс орнуудад цайны соёлыг түгээн танилцуулахад бэлэн байна гэж хэлсэн юм. Ингээд та бүхэнд ХОУР-гоос Японд суугаа сурвалжлагч Жу Мань Жүний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

ХӨТ: Энэ удаагийн олон улсын цайны баяр наадмын арга хэмжээ Латин Америкийн уран бүтээлчдийн хөгжимдсөн ятгын аялгуунд нээлтээ хийлээ.

ХӨТ: Японы алдарт дуучин Нишио Оширогийн дуулсан цайны тухай дуу, цайны ёс заншлыг тусгасан үзүүлбэр нээлтийн арга хэмжээ танхимд биш, харин цайны хүрээлэнд болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

ХӨТ: Японы Токүгава шогуныг үүсгэн байгуулагч Токүгава Иэяасүгийн 18 дахь үеийн удам, өнөөгийн Токүгава угсааны ахлагч Токүгава Цунэнари 2016 оны олон улсын цайны наадмын зохион байгуулах комиссын даргын хувиар нээлтийн арга хэмжээнд илтгэл тавив. Тэрээр, улам олон хүн цай уух дуртай болно гэдэгт итгэлтэй байна хэмээн ярьж байлаа.

"Энэ удаагийн наадмыг амжилттай зохион байгуулж, цайны гайхамшгийг Японы ард түмэн болон гадаадын иргэдэд сайтар танилцуулахыг хүсье. Дэлхий даяар улам олон хүн цайнд дуртай болохыг ерөөж байна"

 

ХӨТ: Шизүока муж Японд цайны нутаг гэдгээрээ алдартай. Мужийн дарга Хэйта Кавакацу: Япон, Хятад хоёр орон цайны соёлоороо тус тусын давуу байр суурьтай. Хятадын цайны өлгий Ханжөү хоттой хамтран ажиллаж, цайны соёлыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэх өргөдөл өгөхийг хүсэж байна гэж ярьсан юм.

"Ундаа, хүнс нийлж байж иж бүрэн соёл болдог. Иймээс Хятад, Япон хоёр орон өрсөлдөх шаардлагагүй, харин бие биенээ нөхөх ёстой юм. Ханжөү хот Хятад улсад цайны нутаг хэмээн алдаршсан бол Шизүока муж ч гэсэн Япондоо цайны өлгий гэгддэг. Цаашид хамтран ажиллаж, цайны соёлыг биет бус соёлын өвд бүртгүүлэх өргөдөл өгөх ажил өрнүүлэхийг хүсэж байна. Японы цай ч Хятадаас үүсэлтэй. Иймээс бид Хятадын ард түмэнд талархах ёстой. Хэрэв хоёр тал хамтран цайны соёлыг биет бус соёлын өвөөр бүртгүүлэх өргөдөл гаргавал маш сайн хэрэг болно"

ХӨТ: Цайны соёлын талаар хамтран ажиллана гэдэг, биет бус соёлын өвд бүртгүүлэх өргөдөл өгөх төдий зүйл биш, цаашид Хятад улстай нягт хамтран ажиллаж, цай болон цайны соёлыг дэлхий нийтэд улам сайн танилцуулж, түгээхийг хүсэж байна гэж Хэйта Кавакацу хэлсэн юм.

"Ханжөүгийн Лунжин цайны чанар сайн. Гэхдээ Шизүокад үйлдвэрлэсэн цайны үнэр амт ондоо, хэрэглэх заншил нь ч өөр. Иймээс бид заримдаа Америкчууд, эсвэл Европчуудад амтлуулж, тэдэнд эдгээр цайны үнэр амт юугаараа онцлог ялгаатай болохыг ойлгуулж болно. Германчууд ногоон цай уух дуртай гэж би сонссон. Хятад маягийн хоол зууш хэрэглэх үед Лунжин цай, эсвэл Али Шан уулын цай, Япон маягийн хоол зууш хэрэглэх тохиолдолд Шизүокагийн цайг уух нь зүйтэй"

ХӨТ: Сая та бүхэнд Японы Шизүока мужид болсон 2016 оны олон улсын цайны наадмын хаврын улирлын арга хэмжээний тухай мэдээ хүргэлээ. Дэлхийн цаг үргэлжилж байна.

 

Эх сурвалж: mongol.cri.cn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    16 цаг 36 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    16 цаг 49 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    16 цаг 53 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    16 цаг 54 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    17 цаг 0 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    17 цаг 5 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    17 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК