Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжмийн зохиолч Ницше

2016-8-30
0
ЖИРГЭХ

Ууртай, өтгөн живэр сахалтай нэгэн герман эр “Ертөнцөд намайг тайтгаруулах гуравхан юм бий: Шопенхауэер, Шуман, гав ганцаараа зугаалах минь” хэмээн хэлжээ. Унаж байгаа хүнийг түшихийн оронд  заналтайгаар түлхсэн. Хэсэг бөлөг этгээдийн хамт бурханыг хөнөөсөн. Зэргээр нь олон нийт түүнийг мэдэх билээ.

 

Ницшег тайтгаруулагч гуравхан зүйлийн нэгд хөгжмийн зохиолч(Шуман) бий нь учиртай. Тэрбээр хөгжимд хайртай төдийгүй бага залуугаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Чамгүй авъяастай болохоо ч харуулсан байна. 

 

“Бурхан минь, хамгаас шилдэг болоход хөтлөх ая эгшгийг бидэнд хайрлаач!  Хөгжим биднийг өндөрт өргөж, урам зориг, баяр бахдал хайрладаг. Бас их адармаатай боловч зөөлөн, уйтгар гуниг эгшиглэдэг. Зан чанарын бат бөх эсэргүүцлийг ч нурааж өөрчилдөг... Энэхүү гайхамшгийг бидэнд болгоосон бурхан минь, таныг магтан дуулахыг зөвшөөрөөч!” хэмээн 14 настайдаа тэмдэглэлийн дэвтэрнээ үлдээжээ. Ингээд зогсохгүй хөгжмийн зохиолч болж. Өөрийн болон бусдын шүлэгт ая бичихдээ мастер байж. Мөн тэрбээр суут хөгжмийн зохиолч, өөрийн анд Вагнерийн тухай “Тэр хэзээ ч философич байгаагүй. Төрөлхийн хөгжимчин. Яг л над шиг” хэмээн бичиж байсан нь сонин. 

 

Ницше өөрийн “Manfred meditation” бүтээлээ хэд хэдэн хүнд илгээсэн байдаг. Тэдний нэг нь болох  тухайн үеийнхээ алдартай, удирдаач, төгөлдөр хуурч Ханс Вон Вулов “Наргиа байлгүй дээ. Энэ элэглэлийг хөгжмийн ирээдүй, хувьсал гээд байгаа юм уу? Ницше ая эгшгийн зохицол, өгүүлбэрзүй, зөв бичгийн дүрмийг албаар ийн шоглоод байгаа юм уу? Түүний хөгжим бол гэмт хэрэгтэй л адил зүйл. Тэр хөгжмийн охин тэнгэрийг хүчирхийлжээ” гэхчилэн хариу барив.

 

Харин Ницше үүнийг бусдаас нууж хаасангүй. Өөрийн найздаа, “Вуловын захиа миний хувьд үнэ цэнгүй зүйл. Инээд ч хүрэх шиг. Бас надад итгэ, түүнээс хойш би төгөлдөр хуурт хүрэхээс ч айдаг болчихлоо” хэмээн бичиж байв. Бусдын үнэлэмж дүгнэлтээс бус хийж буй зүйлээсээ л таашаал авч сурах сан. Гэвч энэ амар биш ээ.  Харин өөр нэг нь “Оршуулгын газрын төрх байдал, баатар эрийн шаналан хоёрын нийлэмж шиг санагдах юм. Хатан зориг, зөнч чанар, Шуманы дурсамж дуртгалын хөг ая түүнээс сонсогддог” хэмээн ерөнхийлөн дүгнэжээ. Түүний хөгжмийн ая эгшиг, өнгө, хэмнэл нь үргэлж ариун дагшины бэлгэдэл байдаг. Симфонийн хэлбэрийг эвдэж төгөлдөр хуур, дуу хоолойд хамаг үүргийг оноосон гэнэ. Үнэхээр л эмх замбараагүйн төгөлдөр хуур ноёрхдог юм шиг ээ,  түүний бүтээлд. 

 

Харин Ницше хэнийг биширдэг байв аа гэвэл Жорж Бизегийн “Кармен”-г нэрлэж байна.  “Чи итгэх үү? Би өчигдөр Бизег хорин удаа сонслоо. Би үнэнч байсан. Дахиж зугтахгүй ээ. Энэ ялалт миний тэвчээргүй зан чанарын хувьд гэнэтийн бэлэг байлаа. Би Карменыг  сонсох бүртээ илүү сайн философич болж өөрийнхөө өмнө гарч ирж байлаа. Бас илүү тэвчээртэй, жаргалтай болж байв. Тасралтгүй таван цаг сонслоо. Энэ миний ариусах эхний алхам! Кармен л намайг ийн уяж чадах цор ганц бүтээл юм гэж үү?” хэмээн бичсэнээ Вагнерын тухай таагүй үгсийг хэлнэ. Түүнийг хиймэл амьтан, сонсохоор хөлс цутгадаг гэжээ.

 

Тэр “төгс хүн” бүтээхийг хүсдэг байсан. Энэхүү үзэл бодлоо философи, утга зохиол, хөгжмөөр илэрхийлж. Түүнчлэн хөгжим хүнийг ариусгаж, төгөлдөржүүлдэг гэдэгт итгэдэг байж. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • филологич (182.160.32.12)
    Шопенхауэрийг Ницше сүүлд нь шүүмжилсэн байдаг. Вагнераас ч холдсон. Өөрийнхөө гол философийг бичсэний дараа ч тэрний жинхэнэ хүндэлдэг байсан хүн бол Достоевский.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Тиймүү. Сонин мэдээлэл байна шүү.
      2016 оны 08 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    15 цаг 6 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    15 цаг 19 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    15 цаг 23 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    15 цаг 24 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    15 цаг 30 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    15 цаг 35 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК