Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сингапурчууд түрэмгийллийн үед амиа алдсан ахан дүүсээ дурсжээ

2017-2-24
0
ЖИРГЭХ

Энэ сарын 15-нд Сингапур улс Японы түрэмгийлэгчдэд эзлэгдсэний 75 жилийн ой тохиосон байна. Сингапур дахь Хятадын худалдааны нийгэмлэгээс Японы түрэмгийллийн үед амь үрэгдсэн ард иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, ёслол үйлдэн, Японы түрэмгийллийн үед амь үрэгдсэн ахан дүүсийнхээ араас эмгэнэн гашууджээ. Сингапурын Соёл, дүүрэг, залуусын яамны сайд Grace Fu, Хятадаас Сингапурт суугаа элчин сайд Чэн Шяодүн нарын 200 гаруй зочид болон Сингапурын бага дунд сургуулиудаас ирсэн 1100 гаруй сурагч энэ удаагийн дурсгалын ёслолд оролцсон байна.

 

 

Дурсгалын ёслол эхлэх үед, Сингапурын Иргэний Батлан хамгаалах хүчин сэрэмжийн дохиог цуцлах хөгжим дуугаргав. Хөтлөгч хэлэхдээ: "Энэ хөгжмөөр дамжуулж аюултай байдал цуцлагдсныг олон түмэнд мэдэгдэж байна. Ард түмэн хэвийн амьдралаа сэргээж болно. Гэвч энхийн цагт ч гэсэн сонор сэрэмжтэй байх ёстой" гэжээ.

 

Дэлхийн II дайнд, Сингапур улс Японы түрэмгийлэгчдэд эзлэгджээ. Тэр үед Японы түрэмгийлэгчид маш олон хүнийг хайр найргүй хядсан юм. 1967 оноос хойш жил бүрийн 2-р сарын 15-нд, Сингапур дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгээс Японы түрэмгийллийн үед алтан амиа алдсан ард иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, гашуудлын ёслол зохион байгуулан, амиа алдсан ахан дүүсээ дурсан санадаг болжээ. Энэ үйл ажиллагааг 50 жилийн турш зохион байгуулж байгаа гэнэ. Сингапур дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгийн дарга Цай Чишэн ингэж ярьж байна.

 

"50 жилийн турш зохион байгуулсаар ирсний зорилго бол түүхээс сургамж авч, энхийн цагт ч сонор сэрэмжтэй байх итгэл үнэмшлээ орхихгүйн төлөө юм. Сингапур хэзээд төр түвшин, түмэн амгалан байхыг бид хүсэж байна. Хүүхэд залуус маань ямар үнээр энх тайван тогтсоныг сайтар ойлгож, энх тайвныг сахин хамгаалах ёстой. Сингапурчууд эе эвтэй байж, улс ардын аж ахуйгаа бүтээн байгуулж, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг бид хүсэж байна" гэжээ.

 

Одоо хүртэл япончуудыг харахаар миний нүд хорсдог

 

Япончууд Сингапурыг түрэмгийлэх үедээ, орон нутгийн хятадуудыг ямар муухай харгис аргаар дарлаж байсныг маш олон сингапурчууд одоо хэрнээ мартдаггүй юм. Ноён Линь жил бүрийн энэ өдөр дурсгалын ёслолд оролцож, төрөл төрөгсдөө дурсан, тэнгэрт даатгаж, эмгэнэн гашууддаг юм байна. Япончуудын үйлдсэн их хядлагын үеэр түүний аав амиа алдсан гэнэ.

 

1942 онд Япончууд Сингапурыг эзлэн авах үед, ноён Линь дөнгөж 12 настай, түүний аав 33 настай байжээ. Япончууд 12-оос дээш настай хятад эрэгтэй хүүхдүүдийг "шалган гэрчлэх" хэмээх арга хэмжээнд оролцуулж, удам судар, нэр хаягаа тодруулах тухай тогтоол гаргажээ. Энэ тухай ноён Линь ярьж байна.

 

"Япон даргад илтгэсний дараа, аавыг маань гадаа байгаа ачааны машинд суу гэв. Би аавыгаа дагаж гарсан. Гадаа байсан япон цэрэг намайг хүүхэд гэж мэдээд татан зогсоож, дотор байсан нөгөө даргаасаа асуусны дараа, намайг гэр лүү минь буцаасан юм. Аав маань тэр машинд сууж явснаас хойш сураг тасарсан. Хүмүүс: Changi-гийн далайн хөвөөний элсэнд хэдэн мянган хүнтэй хамт буудуулж амь үрэгдсэн гэдэг. Одоо хүртэл япончуудыг харахаар миний нүд хорсдог."

 

Японы түрэмгийллийн үед амиа алдсан ахмадуудаа дурсан, эмгэнэн гашуудсаны дараа, тэнд очсон сурагчдадахмад дайчид тэр үеийн түүхийг ярьж, өнгөрсөн түүхээ үргэлж санаж явахыг түмэн олонд сануулж байлаа. Тэр үеийн тухай нэгэн ахмад дайчин дурсаж байна.

 

"Шалган гэрчлэх ажиллагаар батлагдсан хүмүүсийн хацар, хувцсан дээр тамга дардаг байлаа. Тэд бол золгүй хүмүүс. Харин Японыг эсэргүүцсэн этгээд гэж нотлогдсон хүмүүсийг Сингапурын алс зайдуу дүүрэгт аваачиж, буудан хороож, тэнд нь булшилдаг байсан юм. Дайны дараа, япончуудын хийсэн бүртгэлээр 5000 хүн амиа алдсан гэдэг. Энэ тоо баримт бол худал. Бидний хийсэн бүртгэлээр наад зах нь 50 мянга гаруй хүн амиа алдсан.

 

Ахмад дайчид хэлэхдээ: Үе үеийн сингапурчууд энэ түүхийг мартаж болохгүй, бас Сингапурын төлөө халуун амиа өргөсөн ахмад үеийнхнийг мартаж болохгүй гэдгийг золоор амьд үлдсэн сингапурчууд ойлгосон юм" гэжээ. Ёслолд оролцсон Сингапурын Соёл, дүүрэг, залуусын яамны сайд Grace Fu хэлэхдээ,

"Бид жил бүрийн дурсгалын ёслолын арга хэмжээгээр дамжуулж түүхээ санаж, ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг хүсдэг. Ялангуяа Сингапурын залуу хойч үеийнхэнд эх орноо хамгаалахын чухлыг ойлгуулахыг зорьдог. Эх орноо хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага. Залуус дүү нар минь бодит үйл хэргээр Сингапурын нийгэмд өөрийн хүчин зүтгэл, хувь нэмрээ оруулаасай хэмээн бид хүсэж байна."

 

Эх сурвалж: Хятадын олон улсын радио

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    8 цаг 32 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    8 цаг 44 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    8 цаг 48 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    8 цаг 49 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    8 цаг 55 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    9 цаг 0 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    9 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК