зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийнхан өөрсдийнхөө зохиосон ”хавх”-нд өөрсдөө бүдэрч уналаа

2021-4-26
0
ЖИРГЭХ

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Хуулийнхан өөрсдийнхөө зохиосон "хавх"-нд өөрсдөө бүдэрч уналаа хэмээн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт хандан захидал илгээснийг "Үндэсний шуудан" сонин нийтэлж байжээ. Энэ захидлыг бүрэн эхээр нь дахин хүргэж байна.


УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЗОРИГ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПЮКУРОР М.ЭНХ-АМГАЛАН, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦ НАРТ

Та бүхний амар амгаланг асууж нэгэн асуудлаар нээлттэй захидал илгээж байна.

Миний бие социализм ид цэцэглэж байх үед хуулийн мэргэжлээр сургууль төгсөж, тэр үеийн хуулийн томчуудын дэргэд 10 жил ажиллаж, дараа нь тэр систем нурахыг нүдээрээ үзэж, бас шинэ Үндсэн хууль батлагдаж энэ цагийн төр “боссон” 30-аад жилийн амьд гэрчүүдийн нэг юм. Та бүхний хэн нь хэн болохыг, хуульчийн хувьд ямар замаар явж өнөөдрийн өндөрлөгт хэрхэн хүрснийг чинь гадарлах нэгэн. Би өнөөдөр Та бүхэнд хуульчийн чинь хувьд гэхээсээ илүү хүний чинь хувьд хандаж байна. Та бүхний толгойлдог байгууллагуудын оролцоотойгоор Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хохироосон хэргийг 19 жил мөрдөж, нэр бүхий иргэдийг баривчилснаас хойш хоёр жил маш нууцын зэрэглэлтэйгээр мөрдөн мөшгиж эцэст нь хоёр шатны шүүх “хаалттай” хуралдаж, гурван иргэнд ялын дээдийг оноолоо.

Хуулийнхны энэ шийдвэр Монголын ард түмэнд сэтгэлийн тайвшрал биш нэмэлт зовлон чирлээ. Яагаад гэдэг асуулт ар араасаа ундарч, түүнд Та бүхэн ганц ч тоймтой хариулт өгч чадахгүй байна. Ийнхүү Та бүхэн өөрсдийнхөө зохиосон нууцын “хавх”-нд өөрсдөө бүдэрч уналаа. Энэ шийдвэрт чинь уг шийдвэрийн захиалагч, хэргийг мөрдсөн, хянасан, шүүсэн хэдхэн хүн Та бүхний дохио зангаагаар хөдөлдөг хөлсний хэдэн коментчингоос өөр итгэх хүн алга. Миний бие хуулийнхантай ажил амьдралаа холбосноос хойшхи 36 жилийн хугадаанд хуулийнханд итгэх ард түмний итгэл ингэж шалдаа тултал унасан тохиолдол хараагүй юм байна. Яагаад байдал иймдээ хүрэв. Үүнийг л би Та нараас асуух гээд байгаа нь энэ. Ямар ч хариултгүй “яагаад” гэдэг нэг л асуулт хүн бүрийг ороогоод байгаа учраас хариуг нь олон нийт Та бүхнээс нэхээд байгаа хэрэг.

Албан үүргийнхээ хувьд хуулийнхан дор дурдсан асуудлуудад баримт нотолгоотой хариу өгөх учиртай. Үүнд:

1. Хуулийнхан энэ хэргийг “захиалгат” гэж шийдвэрлэлээ. Захиалагч нь хэн байсан бэ. Ялын дээдийг авсан наад гурван хүн чинь бүтэн хоёр жил мөрдөнд “хатахдаа” захиалагчийнхаа нэрийг хэлээгүй атлаа “захиалгаар хүн алсан” гэж хэргээ хүлээсэн болж байна уу. Эсхүл хуулийнхан нэрийг нь хэлүүлж чадаагүй учраас шүүх хурлын дараа захиалагчийн эрэлд гарсан болж байна уу?

2. Энэ хэргийн захиалагч нь нэг бол их мөнгөгэй хүн, эсхүл өндөр албан тушаалтан байсан гэдэг сэжиг хардлага байдаг нь нууц биш, хуулийнхан ч энэ хавьд түүнийг нь “хайж” байгаа. Тэгвэл ийм өндөр зиндааны захиалагч яагаад Оросын, эсхүл Монголын эрүүгийн ертөндаөс биш Улаанбаатар хотыг бараг мэдэхгүй, хөдөөний борог амьдралтай, бага насны гурван хүүхэдтэй эмэгтэй, 16 настай хүүхдийг захиалагчаар сонгов гэсэн дараагийн асуулт гарна. Хань ижилтэй, тогтсон амьдралтай, 2-11 насны гурван хүүхэдтэй монгол эх хүн 16 настай хүүхэд уруу татаж Улаанбаатар хотод зочид буудлаар хэсүүчилж хүн алаад явж байх уу? Үүнд чинь мэргэжлийн бүү хэл эрүүл ухаантай хүн итгэхгүй байна.

3. Ял шийтгүүлсэн энэ гурван хүн УИХ-ын гишүүн, төрийн сайдыг зэрлэгээр хөнөөсний төлөө ямар шан харамж авсан бэ? Эсхүл үнэ төлбөргүйгээр хүн хөнөөж, захиалагчид хандив өргөсөн болж байна уу? Та бүхний үг болгон нь үнэн гээд байгаа Ц.Амгаланбаатар чинь хүн алсныхаа төлөө “30000” төгрөг авсан, “1.0 сая” төгрөг авсан, “цаасанд боодолтой мөнгө авсан” гэж 3 өөр мэдүүлэг өгсөн гэх юм билээ. Ийм үнээр С.Зоригийн аминд халдаж, нэг хүн 10 мянган төгрөг авсан болж байна уу?

4. Энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг Та бүхэн сүр бадруулан баривчилж бүтэн жил хорьсны эцэст хэн ч биш болголоо. Гол гэрчийг нь шүүх хуралд оруулаагүй атлаа хэлсэн зургаар нь хүн ялладаг шүүх байдаг юм уу. Наад Б.Булган чинь “Зоригийг хүүхэд алаагүй, би эмч хүн, хүүхэд, том хүн хоёрыг ялгахтайгаа байгаа” гэх мэтээр яллахад ашиггүй мэдүүлэг өгсөн тул түүнийг зориуд шүүх хуралд оруулаагүй гэх юм билээ. Зөвхөн Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй чинь энэ хэргийг зохиомлоор бүрдүүлсэн, шүүсэн гэдгийг барин тавин нотлоод байна даа.

5. Энэ хэргийг үйлдсэн гэж хэрэг хүлээгээд байгаа Ц.Амгаланбаатар чинь зургаан хүнийг “алсан”-аас гадна, дөрвөн хүнийг хөнөөсөн гзж худал мэдүүлсэн байх юм. Хүн хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн, дахин ямар ч хзрэг хүлээсэн нэмж ял авахгүйгээ мэдэрсэн, урьд нь олон хүний аминд хүрсэн гэж удаа дараа худал мэдүүлэг гаргаж, хүн гүтгэж хуулийн байгууллагын ажилд багагүй хүндрэл учруулж байсан, гадуур түр ч болов нар салхинд гарахын тулд юу ч гэж худал хэлж мэдэх ийм хүний үгээр хэргийг шийдвэрлэдэг чинь ямар учиргай юм. Энэ хүн “гяндан”-гаас онцгой дэглэмтэй ангид шилжих байтал яагаад дэглэм алгасаж чанга дэглэмтэй ангид шилжив, яагаад чанга дэглэмтэй хорихын ялтан бараг хоёр жил хорихын эмнэлэг, эсхүл хүүхдийн хориход байрлаж сэлгүүцэв, яагаад ийнхүү сэлгүүцэж байхдаа гар утастай болж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “Зоригийн хэрэг”-ээр дарамтлах болов, яагаад хотод байсан хоригдол Эрдэнэтэд амьдарч байсан хүмүүсийн өмсөж явсан хувцасны өнгийг, тэр бүү хэл гэрлээ асааж унтраахыг хүртэл мэдэж байв, яагаад өмнө нь “орцонд хүлээж байсан” ЦАмгаланбаатар сүүлд нь өөрөө гэрт нь орж хүн алсан болж хувирав. Ийм л “эрүүл биш” ганц хүний үгээр Та нар энэ хэргийг “босгож” шийдлээ.

6. Энэ хэргийг яагаад “маш нууц”-ын зэрэглэлд хамруулж, бүх шатны шүүх хурлыг хаалттай хийв. Гүйцэтгэх ажил явуулсныг эс тооцвол энэ бол гэрт нь гарсан ердийн л хүн амины хэрэг. Ийм хэргийг одоо байтугай социализмын үед бүх нийтийн өмнө тасалдаг байсныг мартсан уу. Хуулийнхан энэ хэргийг зохиомлоор бүрдүүлж гэмгүй хүмүүст ял халдааж жинхэнэ захиалагч, жинхэнэ гүйцэтгэгч нарыг нууж өнгөрөөх зорилгоор энэ бүх ажлыг ард түмнээс нууж байна гэсэн хардлагад Та бүхэн ямар хариулт өгөх вэ?

Хуулийн өндөр алба хашиж байсан зарим хүн “энэ хэргийн гүйцэтгэгч заавал Эрдэнэтийн хүн байх ёстой” гэх ухааны юм ярьж, энэ хэрэгт байнга сэрдэгдэж байдаг зарим хүн хэргийн яллах талын зарим баримтыг ил болгосон Ерөнхийлөгчдөө жигтэйхэн баярлаж байгааг юу гэж ойлгох вэ. Тагнуулын газар голлон шалгаж байгаа хэрэгт тагнуулын байгууллагын ганц ажилтан “шинжээч”-ийн дүгнэлт гаргаж маш нууцын зэрэглэлд оруулсныг юу гэж үзэх вэ?

7. Яагаад “нууц” гэгчээр айлган сүрдуүлж өмгөөлөгч нарыг амьгүй албат болгов. Яагаад өмгөөлөгчтэй ижил, эрх үүрэгтэй прокурорууд давж заалдах шатны шүүх хурлын дараа Монгол телевизээр яллах нэг талын мэдээлэл хийж биднээс өөр хүн энэ талаар ярьж бичвэл ялд татна гзж айлган сүрдүүлэв. Уг нь алах малын үсийг ав, алах хүний үгийг сонс гэсэн мэргэдийн үг бий дээ. Нөгөө нэг талыг барьдаггүй шударга шүүх, мэтгэлцэх зарчим, өмгөөлөх эрх, эргэлзээтэй бол шүүгдэгчийн хувьд ашигтайгаар шийддэг зарчим хаачсан бэ?

8. Яагаад Тагнуулын дарга, Ерөнхийлөгчид хандаж, Ерөнхийлөгч нь зарим баримтыг нууцаас гаргав, яагаад прокурорууд зөвхөн яллах мэдээллийг цуглуулж олон нийтийн телевизээр мэдээлэл хийж “Шүүхийн шийдвэр зөв” гэсэн ятгалаг явуулав. Яагаад яллагчийн үнэ тэнгэрт хадаж өмгөөлөгчийн үнэ газарт оров.

9. Энэ хэрэгт шийтгүүлсэн Б.Содномдаржаа яагаад 2015 оны гуравдугаар сард Улаанбаатар хотод ажиллааж амьдардаг АТГ-ын ажилтантай (тусгай бэлтгэлтэй) Эрдэнэт хотод маргалдав, яаж яваад тэд тааралдав, яагаад Б.Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэв, яагаад үүнээс хоёр сарын дараа Т.Чимгээгийн хашаанд шөнө дөлөөр нас барсан хүний цогцос хаяж айлган сүрдүүлэв.

Хүн хэлэх нь бүү хэл сонсох аргагүй мессэж бичүүлж дарамтлах, тусгай даалгавартай хүн явуулж өдөөн хатгалга хийж эрүүгийн хэрэг үүсгүүлэх, хүний цогцос хашаанд нь хаяж айлган сүрдүүлэх, ингэж байгаад сүр бадруулж дайчлан баривчлах чинь хаанахын ёс вэ? Монголын хуулийн байгууллага хүн төрөлхтний хамгийн хэрцгий үеийн ийм адал балмад арга хэрэглэж байгаа чинь ариун явдал юм уу. Мөрдөн байцаах ажилд хяналт тавих, алдаа гарвал нэн даруй таслан зогсоох үүрэгтэй прокурорын байгууллага энэ хэргийн мөрдөн байцаалтын ажлыг шууд удирдаж (орлогч прокурор Эрдэнэбат) яллаж, эцэст нь шүүхийн шийдвэрийг тайлбарлаж байгааг, дээрх бүх завхралын хажуугаар нүдэн балай чих нь дүлий өнгөрснийг юу гэж ойлгох вэ? Та бүхний удирддаг байгууллагууд гэмгүй хүмүүсийг хзлмэгдүүлэн С.Зоригийн амь нас хохироосон хэргийг “эзэнжүүлж” хэрэг дээрээ жинхэнэ захиалагч, жинхэнэ гүйцэтгэгчийг 25 жилийн хугацаагаар нуух ажиллагааг зохион байгууллаа гэж хардах хүн газар сайгүй байна. Хуулийнхан жирийн иргэдийг хэтэрхий дээрэлхэж өмгөөлөгч нарт нь “нууц”-ын скоч нааж төр, ард түмнийг хэтэрхий басамжлаад байгаа учраас би Та нарын өөдөөс ийнхүү өрвөлзөөд байгаа юм.

Хуульчдын энэ захиалгат шийдвэрээс шалтгаалж мөрөөрөө амьдарч байсан жирийн Монгол эхчүүд насны эцэст дээлтэйгээ хатаж, төрүүлсэн хүүхдүүд нь шоронд биеэрээ хатаж, ард нь үлдсэн үр хүүхдүүд нь хагас өнчирсөн зүрхээ тэврэн нулимсандаа дэвтэж явааг, зарим нь харамсалтайгаар амь үрэгдсэнийг Та нар хүнийхээ хувьд харахгүй, мэдрэхгүй байна уу? Миний та нараас асуух гээд байгаа гол юм энэ. Захиалагчийг олоогүй, шүүх хурлыг нээттэй хийгээгүй, Б.Булганы үгийг сонсоогүй цагт хуульчдын энэ шийдвэрт хэн ч итгэхгүй дээ. Энэ бүхнийг зохион байгуулсан хүн тун удахгүй “энэ бүхэн надад хамаагүй хуулийнхны хийсэн ажил” гэж хэлчихээд явна. Ард нь үлдэх Та нар яаж хүний нүүр харж амьдрах юм бол.

Энэ хэргийн талаарх миний байр суурь, хэлсэн зүйлс Та нарын дургүйг дээд зэргээр хүргэж араа шүд чинь хавирч, болж өгвөл “Ц.Нямдорж Хятадын тагнуулч” гэх зохиомол хэргээ сэдрээж, Шүүхийн ажилд хөндлөнгөөс оролцлоо гэж ял асуухыг чинь ч мэдэж л байна. Буянаараа л болцгоо. Хуульчдын “нөр их хөдөлмөр”-ийн үр дүнд зовлондоо хэтэрхий цадсан жирийн хүмүүсийн өдрөөс өдөрт сүйрч буй гунигт амьдрал, Үндсэн хуулийн суурь зарчим нуран унаж нэг хүний дур зоргын засаглал тогтож Та бүхэн үүний гар хөл, эрэг шураг, залхаан цээрлүүлэгч нь болж байгааг харсаар үзсээр байгаад би дуугүй сууж чадахгүй нь. Бүх юм цаг хугацааны болон үнэний шалгууртай байдаг. Хариуцлага нэхэх өдөр тун удахгүй ирнэ гэдгийг битгий мартаарай. Уг нь газрын ойр, гарзын бага нь дээр гэсэн үг байдаг юм шүү.

Гэмтэнд зэм хүртээх хатуу сэтгэл, гэмгүйд ял байгугай хир үл хүртээх нинжин сэтгэл хуульч хүнд зэрэгцэн оршиж, энэ дундаас чинь л нөгөөх үнэн, шударга ёс төрдөг учиртай юм.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬЧ Цэндийн НЯМДОРЖ

2017.04.14

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    38 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    52 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    1 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
    1 цаг 40 мин
  • Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
    1 цаг 44 мин
  • Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
    2 цаг 5 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна
    2 цаг 35 мин
  • Хүүхдийн асуудлаар орон нутгийн хэлэлцүүлэг болж байна
    2 цаг 46 мин
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
    3 цаг 12 мин
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
    3 цаг 23 мин
  • Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг илүү тохилог, орчин үеийн цогц шийдэлтэйгээр дахин төлөвлөж шинэчилж байна
    3 цаг 39 мин
  • Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
    3 цаг 56 мин
  • Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна
    4 цаг 27 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
    4 цаг 54 мин
  • Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
    4 цаг 55 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
    4 цаг 58 мин
  • Баруун бүсийн импортын улаанбуудай, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив
    5 цаг 2 мин
  • "Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
    5 цаг 5 мин
  • О.Номинчимэг: Хагас тэрбум төгрөг хэвлэл мэдээлэлд тараах шаардлага, боломж, шалтгаан огтхон ч байхгүй
    5 цаг 23 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 31 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК