Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдартнууд 25 насандаа юу хийж байсан бэ?

2017-7-14
0
ЖИРГЭХ

Хүн бүрийн амжилтын хэмжүүр, түүнд хүрэх үнэ цэнэ ялгаатай. Зарим нь дардан замаар амжилтын оргилд хүрдэг бол өөр нэгэн нь унаж бүдэрч, өгсөж уруудсаар эцэст нь хүссэндээ хүрсэн түүх ч байдаг. Тухайлбал, эрх чөлөөт их гүрний лидер болохынхоо өмнө Дональд Трамп 25 насандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөн авчээ. Угаас чинээлэг орчинд төрж өссөн түүний амжилтын зам дардан байсан.

 

   Харин дизайнер Ральф Лорен 25 насандаа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байв. Цэргийн албанаас халагдаж ирээд хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа тэр өөрийгөө ирээдүйн саятан, загварын ертөнцийн чухал нэгэн болно гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Өдгөө дэлхийд нэр алдраа түгээсэн алдартнууд 25 насандаа юу хийж байсныг харцгаая. Та ч 25 настайдаа хэн байснаа санаарай.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ЭЦГИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ ӨВЛӨН АВАВ

Трамп үл хөдлөх хөрөнгийн салбарт чамлахааргүй амжилт олсон, гүйлгээ ухаан сайтай бизнесмэн эрийн хүү болон мэндэлжээ. Багаасаа чинээлэг орчинд өсөж торнисон тэрбээр 25 насандаа Elizabeth Trump & Son нэртэй эцгийнхээ бизнесийг өвлөн авсан байна. Хожим тэрбээр компанийнхаа нэрийг Trump Organization болгон өөрчилжээ.

ЖҮЖИГЧИН ЖЕННИФЕР ЛОУРЕНС ХЭДЭН САЯЫН ОРЛОГОТОЙ, ОСКАРЫН ШАГНАЛТАН БОЛСОН БАЙВ

Өдгөө 26 настай жүжигчин Женнифер Лоуренс 2016 онд 46 сая ам.долларын орлого олсноор Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн. Forbes сэтгүүлийн мэдээллээр тэр 2015 онд 52 саяын орлого олсон байна.

25 насандаа тэрбээр “Өлсгөлөн тулаан” киноны гурван цувралд тоглочихсон, бас хэдийн Оскар атгаад амжсан байв.

APPLE-ЫН СТИВ ЖОБС САЯТАН БОЛЧИХСОН БАЙВ

1980 оны арванхоёрдугаар сарын тэр нэг өдөр Apple Computer компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр тавигдсан эхний өдрөө компанийн үнэлгээ 1,2 тэрбум ам.долларт хүрэв. Ингээд компанийг үүсгэн байгуулагчид нь баячууд болжээ. Стив Жобс тэдний нэг бөгөөд тэр үед 25 настай байсан юм.

 

Хожим тэр нэгэн ярилцлагадаа “Мөнгөөр амьдралаа сүйрүүлж хэзээ ч болохгүй” гэж ярьсан байдаг.

FACEBOOK 300 САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛЖ, МАРК ЦУКЕРБЕРГ АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

Марк Цукерберг 25 нас хүртлээ таван жилийн турш Facebook-ийг хөл дээр нь босгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн гэдэг. Харин тэр жил, 2009 онд, Facebook анх удаа ашигтай ажиллаж, 300 сая хэрэглэгчтэй болжээ. Сэтгэл нь хөдөлж, ихэд баярласан тэр үүнийг ердөө эхлэл гэдгийг мэдэж байсан гэдэг.

Харин удаах жил нь Цукерберг Time сэтгүүлийн “ОНЫ ХҮН”-ээр тодорсон юм.

 

“ГОЛДМЭН САКС”-ЫН ЛЬОД БЛАНКФЕЙН АМЖИЛТ МАРУУХАН ХУУЛЬЧ БАЙВ

Дэлхийд зартай “Голдмэн Сакс” санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Льод Бланкфейн анхнаасаа санхүүгийн салбарын хүн байгаагүй. Хуульчаар гараагүй эхлүүлсэн тэрбээр 24 насандаа Харвардыг дүүргэжээ. Улмаар Donovan Leisure хуулийн фирм туслах ажилтнаар ажилд орсон байна.

 

Ажил нь урагш муутай, амьдрал нь тогтоогүй Бланкфейн тамхи байнга татдаг, хааяа нэг мөрийтэй тоглоом тоглодог байсан гэнэ. Байгууллагынхаа түншлэл тогтоох хэлтэст ажиллаж байсны дүнд тэрбээр хөрөнгө оруулалтын банкинд ажиллахаар шийдэж, 27 настайдаа J. Aron-д ажилд оржээ. Эндээс түүний өсөн дэвжих үүд хаалга нээгдсэн байна.

 

ЗОХИОЛЧ ЖЕЙ.КЕЙ РОУЛИНГТ “ХАРРИ ПОТТЕР” БИЧИХ САНАА ТӨРӨВ

Дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолч Роулинг 25 настайдаа хуваариасаа хоцорсон галт тэрэг хүлээж суухдаа “Харри Поттер” зохиолоо бичих санаагаа олжээ. Тэр оройдоо Роулинг зохиолоо бичиж эхлүүлсэн бөгөөд эхний номоо дуусгатлаа хэдэн жил зарцуулсан гэнэ. Хүний эрхийн төлөөх Amnesty International байгууллагын Лондон дахь оффист нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Роулинг “Харри Поттер”-ын тухай ургуулан бодсоор ажлаа цалгардуулсан гэж халагджээ. Гэнэт ажилгүй болчихоод тэтгэмжийн мөнгөөр амь зогоож байхдаа тэр илүү төвлөрөх боломжтой болсон гэнэ.

 

Энэ хугацаанд тэр гэрлэж, охинтой болж, дараа нь нөхрөөсөө салж, сэтгэл санааны гүн хямралд орсон ч эцэст нь 1995 онд эхний номоо амжилттай дуусгажээ. “Харри Поттер”-ын анхны цуврал 1997 онд хэвлэгдсэн юм.

 

ХИЛЛАРИ КЛИНТОН ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨВ

Хиллари Клинтон 23 настайдаа Йелийн их сургуульд хамт суралцаж байсан Билл Клинтонтой учирчээ. Найз залуутайгаа хамт байхын тулд нэг жил улиран суралцаж, 1997 онд 25 нас хүрэхийнхээ өмнөхөн хуулийн зэрэг хамгаалсан байна. Төгсөлтийн баярын дараа дурлалт залуугаасаа гэрлэх санал авсан ч татгалзжээ.

 

Тэр жилдээ Хиллари Клинтон Йелийн их сургуулийн дэргэдэх хүүхдийн сургалтын төвд ажилд орсон байна.

 

1975 онд Арканзас руу нүүснийхээ дараа Хиллари найз залуугийнхаа гэрлэх саналыг хүлээн авсан аж. Удалгүй Билл Арканзас мужийн захирагч болж, Хиллари мужийн “тэргүүн хатагтай” болов. Дараа нь тэрбээр АНУ-ын Тэргүүн хатагтай, АНУ-ын Сенатч, дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан билээ.

 

ДИЗАЙНЕР РАЛЬФ ЛОРЕН ДЭЛГҮҮРТ ХУДАЛДАГЧААР АЖИЛЛАЖ БАЙВ

Ralph Lauren брэндийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр Баруч Коллежид суралцан төгсөж, дараа нь цэргийн алба хаажээ. 24 насандаа тэр цэргийн албанаас халагдаж, Brooks Brothers бэлэн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллах болсон байна.

 

26 настайдаа тэрбээр Европ стилийн зангианы загвар гаргахаар шийдэж, амжилтын гараагаа эхлүүлжээ. Дараа жил нь тэрбээр “Polo” брэндийг гаргасан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хиллари Клинтон (202.9.42.135)
    Хиллари Клинтон 1997 онд 25 нас хүрэхээсээ өмнө гэж авчээ. Яасан овортой хүн бэ, залуу хүн гэхэд, сэтгүүлч гуай? Худлаа юм хальт мөлт буруу орчуулж, худлаа мэдээллээр хүмүүсийг төөрөгдүүлж байхаа болиоч.
    2017 оны 07 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    2 цаг 34 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    2 цаг 46 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    2 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    2 цаг 51 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2 цаг 57 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    3 цаг 2 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    23 цаг 54 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК