Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойд эзэмших хувиа рояалти болгох шийдэл

2018-4-20
0
ЖИРГЭХ

Оюутолгой төсөл батлагдсанаас хойш чамгүй хугацаа өнгөрч байна. Гэвч Монгол Улсад тийм ч ашигтай гэрээ байгуулагдаагүй учир эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь бага байгаа. Үүнийг шүүмжлэх эдийн засагч, улс төрчид цөөнгүй. Цаашид уг орд газрын гэрээг сайжруулах, эсвэл цуцлах арга хэмжээ авах шаардалагатай гэх байр суурийг сүүлийн үед илэрхийлэх хүн гарах болсон. Тэгвэл бид дэлхийд данстай, томоохон орд газраа хэрхэх вэ гэдэг том асуудалтай тулгарч байна. Мөн уг гэрээ, орд газартай холбоотой асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ч саатуулагдаад байгаа билээ.

Ер нь, одоогийн эзэмших хувиасаа татгалзах асуудал ч яригдах болж. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Асуудлыг нэг талд гаргая гэвэл Монгол Улсын Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой. Бид 34 хувиасаа татгалзаад, үүнийгээ рояалтид шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Нэг ёсондоо бид борлуулалтын орлогоос нь шууд рояалти авдаг болчихвол компанийн дотоод үйл ажиллагаа руу орох, менежментэд нь хяналт тавих зэрэг асуудал үүсэхгүй. Бид бүхнийг хянах гээд дийлэхгүй байна. Тиймээс үйл ажиллагааны энэ хэлбэртээ цэг тавьж байж л, асуудлыг шийднэ гэж харж байгаа” хэмээн хариулсан байна. Магадгүй зөв, буруу гэсэн шүүмжлэл үүн дээр гарна. Өөрийн орд газраа өгчихөөд татвар аваад суухыг дэмжихгүй хэсэг гарч, бараг л бүхэлд нь эзэмших шаардлагатай гэж ярих биз. Харин нөгөө талдаа багахан хувь эзэмшсэн болж, авах авахгүйн хооронд явснаас рояалти тавьчихаад өг хэмээн суувал дээр мэт. Гэвч эзэмшлийн 34 хувиа рояалти руу шилжүүлэх боломж нөхцөл бий юу гэсэн асуулт гарч байгаа юм.

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах заалт хадгалагдсан хэвээр байгаа. Бүр цагаан дээр хараар бичсэн гэрээний дагуу өөрчлөлт оруулах замаар өөрсдийн эзэмших 34 хувиа рояалти болгох боломжтой аж. Өмнөх туршлагаар гэрээнд өөрчлөлт оруулсаар ирсэн билээ. Үүнтэй адил зарчмаар хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлаа шийдэх боломжтой. Гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайдын алба хашиж байсан Сү.Батболд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол Улсад нааштайгаар хоёр тэрбум гаруй ам.долларын асуудлыг шийдэж байсан туршлага бий. Ийм л зарчмаар асуудалд хандвал тухайн ордоос бид бага хувь эзэмшиж, эдийн засгаа тэгэж чадахгүй байна хэмээн гоншигнох шаардлага алга болно. Цаашилбал аливаа хяналт шалгалт, тэгсэнгүй, ингэсэнгүй гэх асуудал ч үүсэхгүй амар болох юм байна.

Монгол Улс 34 хувиа рояалтид шилжүүлчихвэл ойролцоогоор 15-20 хувьд хүрэх боломжтой гэдгийг ярьжээ. Зөвхөн энэ оны гүйцэтгэлийг авч үзвэл Оюутолгой компани хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Магадгүй рояалти авч байсан бол борлуулалтын орлогоос 300-400 сая ам.доллар авах боломж үүсэх нөхцөл бүрдэх байжээ. Жил бүр ийм хэмжээний ашгийг хүртэх гарцаа нээе гэвэл хувь хэмжээгээ рояалти руу шилжүүлэх л шаардлагатай болох нь. Дан ганц дээрхээс гадна гүний болон гадаргын ус ашигласны татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар гээд татаасуудаа ч авах боломжтой.

Магадгүй ийм зарчмаар асуудалд хандаж, талцаж маргалдах хэрүүлийн алим болсон орд газрынхаа хувь эзэмшлийг гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдчихвэл бид өөр хоорондоо тэмцэлдээд байх шаардалаг гарахгүй нь. Үүнийг хаа хаанаа бас бодох хэрэгтэй биз. Харин рояалтид шилжүүлэхдээ хувь хэмжээний асуудлаа маш сайн тохирч, аль болох улс орондоо хэрэгтэй, ард түмэнд тустайгаар шийдвэл эргээд хэл ам дагуулахгүй. Тиймээс гэрээнд өөрчлөлт оруулахаас өмнө асуудлаа маш сайн ярьж, хэлэлцсэний дүнд шийдвэр гаргах нь илүү оновчтой болов уу. Ямартай ч Оюутолгойг тойрсон асуудалд нэг шийдэл гарч ирж байна. Цаашид ямар маягаар эргэх нь цаг хугацааны асуудал болж үлдлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Баяр (202.179.8.210)
    Нэг айхтар зүйл байгаа нь Оюутолгой маань нэг мэдэхэд урьд хөршийн мэдэлд бүрэн шилжсэн байж мэдэх байх шүү. Рио тинто тэвчээр нь барагдаад зарчихаад алга болоод өгөх байх шүү
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.216.85)
    Нөгөө гайхалтай гэрээ нь ийм луйвар бсан нь тодорч бна. Өөрийхөө баялгийг өөрөө зээл тавиад худалдаж авна гэж юу гэсэн үг вэ.
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (27.123.214.108)
    Авилга өгсөн бол хариуцлагыг нь үүрүүл!!!!
    2018 оны 04 сарын 22 | Хариулах
  • chono (64.119.25.96)
    bitgii tenegteerei 51% bolgoj buh erh medleee av .... MAN iin horongo ymuuu
    2018 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.14.21)
    Цаад улсууд тэнэгүүд биш.Тэгээд манайхан гэрээ хэлцэл хийхдээ тааруухандаа.Тал еэвэн гэдэг шиг болно.
    2018 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.14.21)
    100хувь гадныхны болохоор тэнд ажилладаг хэдэн монголчуудад өгөх цалинг бууруулж,ажилчдын тоог цөөлж таарах биз.Оюутолгойгоос жишиг авдаг уул уурхайн компаниуд бас цалингаа бууруулдаггүй юм гэхэд өсгөхгүй бол тааруухан юм болно.
    2018 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.186.174)
    Энэ тун дажгүй санал шүү. Бид шууд л үр дүнг нь үзнэ. Роялтигаас 20 хувийг аваад дахиад татвараар 20 гаруй хувийг авчихвал бид нийт орлогын бараг талыг нь халааслах бололцоотой. Тамсагийн нефтийн бүтээгдэхүүн хуваах гэрээг хараарай. Улс 1 ч төгрөг гаргахгүйгээр бэлэн орлогоос хувиа авна. Нефть бол уурхайтай харьцуулшгүй эрсдэлтэй салбар. Гарц бага. Тэр бүх эрсдлийг олборлогч дангаараа хүлээж байгаа юм. Ингэхээрээ манай талд маш ашигтай.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.25.67)
    ene zob snuu, sodoo gisnuun zob uarij bna
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.234)
    тэнэглэлийн сайн тал нь хэзээ ч засч болдог талтай шүү. шууд засалчих.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Bagi (70.31.70.164)
    Одоо л зөв болох гээд байна, Хувь эзэмшинэ гэдэг чинь орлогоос гадна эзэмшиж байгаа хувийнхаа хэмжээгээр зарлагаа заавал төлөлцөнө .
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (171.97.78.222)
    Анх гэрээ хийх үед болон түүнээс бүүр өмнө Баабар рояльти, бусад татвараа авах нь эрсдэлгүй, хамгийн зөв хувилбар гэж зөндөө л хэлж бичсэн шүү дээ!!! Даанч төр засгийнхан огт тоогоогүй! Тэд ойлгохгүйдээ ч биш, зориуд муу гэрээ хийж, өөрсдөө авилга авах гэж л ингэж байж л дээ!!!!
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
    • Mngl
      Baabar gej shaaxgvi shvv Ganbaatar Xyrts Byambasvren gyai anx royaltiig undur abax xergtei gej yarij bsan?!?!?!cv batbold ene tervvd syraggvi bsan
      2018 оны 04 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    42 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    1 цаг 2 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    1 цаг 20 мин
  • 24 ФОТО: COP17 бага хурлын хүрээнд “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэн нээгдлээ
    1 цаг 31 мин
  • 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
    2 цаг 8 мин
  • А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
    2 цаг 20 мин
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
    2 цаг 31 мин
  • Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ
    2 цаг 31 мин
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна
    2 цаг 36 мин
  • ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Лев Шлосберг дайныг эсэргүүцсэнийхээ төлөө 11 жилийн хорих ял сонслоо
    3 цаг 1 мин
  • Т.Доржханд: Сэргээгдэх эрчим хүч хямд байгаа учир дата төв байгуулах боломж бүрдээд байна
    3 цаг 44 мин
  • Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
    4 цаг 14 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулах шийдвэрээ түр хойшлуулжээ
    4 цаг 28 мин
  • COP17: ХХААХҮ-ийн салбарын хэлэлцүүлэг эхэллээ
    4 цаг 38 мин
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    5 цаг 11 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    5 цаг 58 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    6 цаг 6 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    6 цаг 14 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    6 цаг 23 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    6 цаг 42 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК