Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Бямбадэлгэр: Хуурамч шатахууныг зогсоох боломж Сангийн яаманд л бий

2018-4-26
0
ЖИРГЭХ

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

-Хуурамч шатахуун орж ирдэг талаар их ярих боллоо?

-Монгол Улсын тухайд нефтийн бүтээгдэхүүний хомсдолтой, бусад орноос хараат явж ирсэн. Одоо ч гэсэн хараат байдалд байгаа шүү дээ. Тийм учраас төр засгийн зүгээс “22 хоногийн шатахууны нөөцтэй, татаас өгнө” гэж ярьж байснаас чанар стандарт дээр хяналт, анхаарал тавьж ирсэнгүй. Хуурамч шатахуун гэдгийг ойлгомжтой болгох үүднээс жишээ авахад  1990 оны эхээр наймаачид цонх шил угаадаг техникийн спирт оруулж ирэн найруулж биесээ их хордуулсан. Түүнтэй адилхан шатахуунд ордог зарим бүтээгдэхүүн, хольцыг авчирч нэрж, найруулаад байгаа юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын албан хаагчид хуурамч шатахууны талаар олон жил ярьсан ч үр дүнтэй ажил болсонгүй.

-Хууль хяналтын байгууллагууд яагаад арга хэмжээ авдаггүй юм бол доо?

-Шулуухан хэлэхэд хуурамч шатахуун оруулж ирэхийг татварын бодлогоор дэмждэг нөхдүүд төрийн ордонд сууж байна. Хувь, хувьцаа эзэмшиж байгаа учраас яагаад хориглож чадахгүй шүү дээ.

-Тухайлбал?

-Дэлхийн 36 улс оронд үйл ажиллагаа явуулдаг, Швейцарьт бүртгэлтэй “Трафигура” компани нэг өдөр гэхэд 280 вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирж байна. Энэ компани Эрдэнэт, Оюу толгой зэрэг томоохон уул уурхай, аж ахуйн нэгжид шатахуун нийлүүлэхээс гадна зэсийн баяжмал авдаг. Монгол Улсын хоёр ч том банкны хувьцаа эзэмшдэг байх жишээтэй. Ийм оффшор компаниудын нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлж байгаагаас үзвэл улс төрийн том лобби явдаг болов уу. 

-Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн гэж юу бэ?

-Дорнодын Тамсаг, Дорноговийн Зүүнбаян зэрэг газрын тосны орд газраас  нефть  олборлож байгааг та бид мэднэ. Нефтиэс дизелийн түлш, авто бензин үйлдвэрлэхээс гадна онгоцны түлш, мазут, битум, хуванцар гэх мэт химийн маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авна.   Нефть химийн аж үйлдвэр хөгжүүлж бололцоотой. Кластерлаж хөгжүүлбэл өгөөжтэй. Полиэтилен, пропиленан, полистирол, бута¬диеновый каучук, поливинилхлорид зэрэг нь дэлхийн зах дээр өндөр эрэлттэй байдаг. Хөгжингүй орнуудад нефть химийн бүтээгдэхүүн хэрэглээний барааны захын 50-60 хувийг эзэлдэг. Монгол улсын хувьд   гадныханд  “сааль сүүгээ” (Нефтиэ) өгөөд Хятадуудаас 22 төрлийн хагас боловсруулсан нэмэлт бүтээгдэхүүн авдаг. Авдаг ч гэж дээ гадны хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүд татваргүйгээр оруулж ирэн хооронд нь хольж нэрээд зах зээл дээр заран өндөр ашиг хийдэг. Керосин, нафта гэдэг бодисыг жилдээ 100 мянган тонн оруулж ирсэн гаалийн мэдүүлэг энэ байна. Энэ их шатамхай бодис өнөө цагт хэрэггүй л дээ. “Соц” нийгмийн үед сумын төвийнхөн керосин хэмээх муухай үнэртэй шингэнгээр дэн барьдаг байлаа. Багахангай дүүрэгт баригдсан нефть нэрэх үйлдвэрээс шатахуун авсан жолооч нар муухай үнэртэй, хар утаатайг нь гайхаад байгаа юм. Тэр чинь нэрж найруулж байгаагийн тод жишээ шүү дээ.

-Машинд хэр хохиролтой вэ?

-2015 онд байна уу. “Таван Богд” группын оруулж ирсэн үнэтэй жипнүүдийн бензин носаст асуудал гарсан юм. Үүнээс үзэхэд машины “дотор” эрхтэнг гэмтээдэг нь тодорхой байна. Хуурамч шатахуун өглөө гэж хэл ам хийдэггүй, “ёо” гэдэггүй  Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс-Таван толгойн том машинууд хурдан дуусдгийн учир энэ болов уу.

-Хуурамч түлшийг зогсоох боломж бий юу?

-Маш амархан. Монгол Улсын Сангийн яам төсөв бүрдүүлэх гэж өдөр шөнөгүй үйл тамаа үзэж байгаа гэсэн биз дээ. Тэгэхээр өдөр болгон 200 вагон орж ирж байгаа нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авах хэрэгтэй. Татвар аваад эхэллээ гэх сургаар нүүдлийн шувууд шиг дэрхийтэл нисээд явчихна.

-Хэдий хэрийн татвар авах ёстой вэ?

-2016-2017 онд гэхэд  гаалийн болон онцгой албан татвараар 60 тэрбум төгрөг авах боломжтой юм билээ. Энэ 60 тэрбум гэсэн тооцоо дандаа муу зүйл дээр гарч ирэх тоо юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авахгүй байгаа нь хуурамч шатахуун нэрэхийг өөгшүүлээд байгаа гэсэн үг.   

-Нефтийн үйлдвэр барих юу болсон вэ?

-Энэтхэгийн Засгийн газрын тэрбум ам.долларын зээлээр нефть боловсруулах үйлдвэр барих яриа зураг төслийн хэмжээнд яваад байгаа дуулдах юм. Засгийн газар солигдох болгонд ТЭЗҮ боловсруулдаг тогтолцооны гажиг үүсчихлээ. Үнэндээ нефтийн нэмэлт бүтээгдэхүүн татваргүй оруулж ирээд хуурамч шатахуун “нэрээд” байх юм бол нөгөө үнэтэй боловсруулах үйлдвэр чинь тэсэхгүй. Засгийн газар, нефть импортлогч нар боловсруулах үйлдвэр барих сонирхолгүй учраас иймэрхүү зүйл хийгээд байгаа юм болов уу даа.

-Төр засгийн зүгээс татвар авахгүй өөгшүүлээд байгаа юм бол хуурамч шатахуун үйлдвэрлэл зогсохгүй л дээ?

-Монгол Улсын Засгийн газар  хууль дүрмээ сахин татвараа нэмэн хуурамч шатахуун үйлдвэрлэгч гадныхантай тэмцэх цаг болсон болов уу. Цаашдаа хилийн чанадаас оруулж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүний химийн хольц, чанарт  хяналт шалгалт хийх цаг болсон. Манай холбооны зүгээс нефтийн бүтээгдэхүүн  оруулж ирдэг компаниудаас дээж авсан. Ямар компанийн оруулж ирэв,  хэр зэргийн чанартай бензин, дизель болон нэмэлт бүтээгдэхүүн зэргийг итгэмжлэгдсэн лаборториудад шифрлэн шалгуулаад, дүрсжүүлээд авчихсан учраас хэрэглэгч нартаа мэдээлэх үүрэг л үлдээд байна.

Б.БУРМАА

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • JOLOOCH (66.181.183.11)
    MASH ZUV. 100% DEMJIJ BAINA. HUDUU SUMUUDAD TUGEEJ BUI BENZIN MASH MUU BAIDAG. J-ni: TUV AIMGIIN BAYAN-ONJUUL SUM GANTSHAN KOLONKTOI , SHATAHUUN NI GEJ ABAH YUM BAIHGUI. OLON MASHIN SUITGESEN DEE. MEREGJLIIN HYANALT YUGAA CH HARJ BAIDAG YUM BE ???????
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
    • Fuck
      2018 оны 04 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    22 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    1 цаг 19 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    16 цаг 19 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    17 цаг 11 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    17 цаг 14 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    17 цаг 17 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    17 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    17 цаг 56 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    17 цаг 59 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    18 цаг 54 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    19 цаг 58 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    20 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    23 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    23 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    23 цаг 29 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    23 цаг 38 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    23 цаг 41 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    23 цаг 45 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК