Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д. Амарбаясгалан: Ёс зүйгүй бүхэнд хариуцлага тооцно

2018-8-06
0
ЖИРГЭХ

 

 

МАН-ын хоёрдугаар бага хурал эхэллээ. Бага хурлыг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр “Бага хурлын гишүүдийн ирц 53,5 хувьтай хүрсэн учраас хуралдуулъя хэмээн шийдсэн. Уг хурлаар үндсэн хоёр асуудлын талаар хэлэлцэнэ” гэв.

 

Үүний дараа МАН-ын хоёрдугаар Бага хурлын хэлэлцэх асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

“МАН-ын ээлжит хоёрдугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурлын 200 орчим гишүүд буюу 53,5 хувийн ирцтэйгээр хурлаа эхлүүллээ” хэмээн ярилаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр бэлдсэн байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн 49 дүгээр нөхөн сонгуульд МАН-ын оролцох эсэх асуудал болон нэр дэвшүүлэх журмын Монгол улсын Сонгуулийн хуулинд нийцүүлж шинээр батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нөхөн сонгууль болохтой холбогдуулан Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Аудитын байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцэд үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар нөхөн сонгуульд МАН оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ.

Тэрбээр Бага хурлын шийдвэрлэх асуудлын талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Бага хурлаар 60 тэрбумын асуудал яригдах уу?

-Энэ удаагийн бага хурлаар хэлэлцэхгүй.

 

-Энэ асуудалтай холбоотой нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох тухай Хяналтын Ерөнхий хорооноос мэдээлэл хийсэн. Арга хэмжээ авах уу?

-Хяналтын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдсан байна. Хуралдааны шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн байна. Уг шийдвэрийнхээ албажуулсан тогтоолыг хараахан Намын удирдах зөвлөлд хүргүүлээгүй. Бидний зүгээс тус шийдвэрийг авсны дараа хурал Намын Удирдах зөвлөл хурлаа хийж, эдгээр асуудлын нам дотроо шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Ганц МАН гэлтгүй улс төрчдөд итгэх итгэл буурсан энэ цаг үед нам хэрхэн ажиллаж улс төрийн намуудад итгэх ард иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэг гол зорилт, бодлогыг тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд бидний зүгээс намаас сонгогдсон болон томилогдсон, 2016 оны ялалтын дүнгээр ажил алба хашиж байгаа албан тушаалтнуудад ажлын хариуцлага, ёс зүй, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа байдал зэрэг нь хэр байгаа гэдэгт дүгнэлт гаргаж, хариуцлага тооцно.

Энэ намаас сонгогдсон албан тушаалтнуудын ажилдаа хандаж байгаа байдал, хариуцлага алдсан байх судалгаа дүгнэлтийг шат шатандаа дүгнэх ёстой. Дүгнэлтээр гарсан асуудалд тодорхой хэмжээнд хариуцлага тооцох ёстой гэж манай нам үзэж байна.   

 

-Намын дүрмээр Бага хурлын гишүүдийг ямар тохиолдолд намаас хөөх журамтай байдаг вэ?

-Дүрмээр хүлээсэн үүргээрээ хамгийн түрүүнд Бага хурлыг хуралдаанд идэвхтэй оролцох, мөн Бага хурлын гишүүнийхээ татварыг хугацаанд нь төлөх, намынхаа нэр хүндийг өргөж хариуцлагатай ажиллах зэрэг шаардлага тавигддаг.

 

-Нөхөн сонгуульд ялалт байгуулах боломжтой гэж үзэж байгаа гишүүнийг нэрлэвэл.

-Манай намын хувьд 42 дугаар тойргийн сонгуульд ялах бүрэн бололцоотой. Нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарсан. Харин хэн нь нэр дэвших эсэх нь ирэх сарын 4-ний өдөр шийдэгдэнэ. Түүнээс өмнө удаа дараагийн судалгаа хийж, нэр дэвшвэл ялалт байгуулах, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 42 дугаар тойргийг төлөөлөх боломжтой хүнийг дэвшүүлнэ гэж үзэж байгаа.

 

-МАН-ын дарга нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн үү?

-Одоогоор албан ёсоор илэрхийлээгүй байна.

 

- Нам дотор эв нэгдэлтэй байх асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хяналтын Ерөнхий хороо хуралдан энэ талаар нэлээд анхаарлаа хандуулж ажилласан. Намын нэрээр сонгогдсон, нэр дэвшиж ялалт байгуулсан албан тушаалтан намынхаа бодлогод удирдагдан намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах ёстой. Намын төлөөллүүд тодорхой хэмжээнд өөрийнхөө эрх ашгийг хязгаарлаж явах ёстойг байнга санах учиртай. Намынхаа дотоод эв нэгдлийн хангахын тулд бид намын санаатай болон санамсаргүй хийсэн алдаа дутагдлыг засаж ажиллана.

 

Түүнчлэн МАН-тай холбоотой 60 тэрбумын асуудал хүлээлт үүсгээд байгаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон зарим гишүүд “60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

 

Б.Лхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • гишүүн (202.9.42.11)
    Тооцоно бишээ. Тооцоод намын гишүүд дэмжигчиддээ хүргэх хангалттай хугацааг яагаад ийнхүү сунжруулаад байгаа намын дарга, нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд байдаг байнаа. Юу хүлээгээд бөөн сенсаци үүсгэж, сүүлд нь хожимдсон хойноо хашгарах боловоо. Бас л хариуцлагын асуудал шүү.
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.42.7)
    Ман чадахгүй санаатайгаар ман намынхаа эсрэг ярьж бн енб дарга нь уйлаад ярьдаг гардаа 2нүүртэй эдэнд итгэх хүн байхгүй нам дагаж хатсан талхны зах олж иддэг ийм залуус ман-р дүүрэн захын агентлаг газрын дарга болцон гахайн торой царайлж явдаг .энэ тэдний л1 !шүү дээ.юун енб вэ?? ичих булчирхай энэнд байхгүй
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.42.10)
    Шударга бус үйлдлийг дэвэргэгч,албан тушаалаа урвуулан ашиглагчдын гар,хөл бологч,60тэрбумын схемээр орж ирсэн "УБЦТС"ХК -ны дэд захирал Н.Даваажаргалыг зайлуулаач.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (46.125.249.47)
    Tegeed toorsood hurdan Mie ovogtiig huuj shoron yavuulach yamar udaan yumbe
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    танай намхэзээч хариуцлага тооцож чадахгүй гөлөг нам цаг хугацаа харуулах байх
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (202.9.42.12)
    хариуцлага алдсан л бол намын гишүүн мөн биш нь хамаагүй төрийн захиргаа, төрийн үйлчиилгээний албан хаагчидтай хариуцлага тооцох ёстой. жишээ нь: СУИС - дээр Сонинтогос захирлын үед ил мэдэгдэж байгаагаар /цаана нь бас бий.../ 3 оюутан цаг бусаар амиа алдсан. гэтэл энэ хүнтэй өнөөдрийг хүртэл МАН, түүний засгийн газар, БСШУС-н яам хариуцлага тооцохыг хүсэхгүй, өмгөөлж, хамгаалаад байгааг юу гэж ойлгох вэ? энэ хүн МАН-д авилга өгсөн юмуу? эсвэл идсэн уусан нь багадаад, нас барсан хүний тоо нь цөөдөөд байна уу? гэтэл ЕБС-ийн гадна талбайд 1 хүүхэд эндэхэд захирлыг нь ажлаас нь шууд халсан. монгол улсад хууль иргэдэд ингэж ялгавартай үйлчилдэг юм бол түүнийгээ шууд зарлачих ??? !!!!!!!!!!!!!!!!!
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шударга иргэн (122.201.23.158)
    Хэзээ ч 60 тэрбум гэгдэх Энхболд, Сандуй, Ганбаатар нарт хариуцлага тооцож чадахгүй. Яагаад гэвэл МАН-ын жирийн гишүүдээс бусад нь бүгдээрээ хулгайчид.
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • aaa (59.153.87.18)
    60 000 000 000 uunees uur chuhal asuudal baina uu aan ehleed uuniigee shiidsen deer bish uu
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    11 цаг 37 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 50 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    12 цаг 36 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    12 цаг 41 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    13 цаг 53 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    14 цаг 7 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    14 цаг 15 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    14 цаг 23 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    14 цаг 51 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    15 цаг 43 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    16 цаг 33 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    16 цаг 52 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    16 цаг 55 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    17 цаг 17 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    17 цаг 36 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    17 цаг 46 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    18 цаг 44 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    18 цаг 58 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    19 цаг 49 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    19 цаг 50 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК