Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Намын даргын эрхэмлэн авч явдаг зүйл бол эв нэгдэл

2018-8-06
0
ЖИРГЭХ

 

 

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдааныг хааж МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэллээ.

 

Хурал хаагдаж байгаа учраас намын даргын хувьд хэдэн зүйл ярья гэж бодож байна. Үүрэг даалгавар өгнө өө. Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ надад бас байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ 2018 оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрлээ.

 

Оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24.6 хувиар өслөө. Монгол Ардын Нам 2016 онд сонгуульд ялаад ажил авч байх үед Улсын маань эдийн засаг 1.1 хувь дээр очоод уначихсан, инфляц байхгүй, дифляцид орсон. Ард иргэдийн худалдан авах чадвар байхгүй болсон, өр ширэндээ баригдсан ийм хүндхэн амьдралыг бид хүлээж авсан юмаа.

 

Хоёр жилийн хугацаанд улсын маань ахуй амьдрал сайжирлаа. МАН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тодорхой төвшинд хангагдан хэрэгжиж байна. Гадаад нэр хүнд өсөн нэмэгдэж байна. 2016 онд Монгол Улс нэг бол дампуурлаа зарлах, нэг бол Олон Улсын Валютын сантай хамтран ажиллах хүндхэн нөхцөл байдлыг хүлээж авсан. Ингээд бид Олон Улсын Валютын сантай хамтарч ажилласан. Өнөөдөр Олон Улсын Валютын сангийнхан Монголд яг ажиллаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч байна. Манай эдийн засгийг тогтворжсон гэж Олон Улсын Валютын сан үзэж байгаа. Харин цаашдаа өсөлт гарна. Халалт бий болох болов уу гэж болгоомжлуулж байгаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. С зэрэглэлээс В зэрэглэл рүү шилжсэн. Энэ В зэрэглэл бол тогтвортой гэсэн үнэлгээг үзүүлж байгаа. Тийм учраас бид энэ улс орны эдийн засгийнхаа хувьд ахиц дэвшил гаргаж чадлаа гэж хэлж болно.

 

Намын дарга намын Их хурал дээр нэг зүйл хэлж байсан. Хэрвээ би намын даргаар сонгогдвол хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

 

Нэгдүгээрт: Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага дэг журмыг тогтоох.

Хоёрдугаарт: Улсын унаж буй эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах гэсэн ийм хоёр зорилтыг намын дарга, Ерөнхий сайд дэвшүүлсэн. Энэ хоёр зорилтыг ханган хэрэгжүүлэхэд манай намын бага хурлын бүх гишүүн хүчин чармайлт тавьж, хариуцсан хариуцсан ажилдаа эзэн болж ажиллаж байгаад би намын даргын хувьд баяртай байгаа.

 

Сонгууль хаяанд ирлээ. Ойрхон байна. Улс орны маань амьдрал бас эргэж дэвжиж байна. 2014-2016 онд ихээхэн буурч байсан уул уурхайн салбарын олборлолт, экспорт сүүлийн хоёр жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна. 2017 оны эхний хагаст 18.9 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2018 оны эхний байдлаар 18 сая тонн нүүрсийг экспортод гаргаж нийтдээ 1.4 тэрбум ам долларын ашиг олсон байна. 2018 оны эхний байдлаар 734 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж нэг тэрбум америк долларын орлого олсон байна. Газрын тос, төмрийн хүдэр, жонш, цайрын баяжмал болон бусад эрдэс баялгийн экспорт нэмэгдлээ.

 

2018 оны эхний хагас жилд Монгол Улсын экспортын орлого 3.6 тэрбум америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгдсэн байна. Би хамгийн сүүлийн тоо ярьж байгаа. Гадаад худалдааны тэнцлийн ашиг 822 сая америк доллароор ашигтай гарсан байгаа. Өнгөрсөн 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ жил дахиад давж биелнэ. Бараг нэг их наяд орчмоор. Энэ бол сайн үзүүлэлт.

 

Гадаад экспорт анх удаа манай улсын түүхэнд зургаан тэрбум америк доллар хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 1.1 тэрбум америк долларт очиж нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум америк доллартой байна. 2016 онд нэг тэрбум дээр очоод уначихсан байсан бол өнөөдөр бид 3.2 тэрбум америк долларын валютын нөөцтэй болсон байна. Валютын нөөц нэмэгдэхийн хэрээр долларын ханш тогтворжиж байгаа. Та бид бүгдээрээ мэдэж байгаа өнөөдөр долларын ханш тогтвортой байна. Улсын импорт энэ жил 50 хувь нэмэгдсэн. Өчигдөр Сангийн сайдаас мэдээлэл авлаа. Өнгөрсөн жилээс 50 хувиар нэмэгдсэн байна.

 

Төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого,тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 4.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Нэг ёсондоо төсөв одоогийн байдлаар алдагдалгүй гарах магадлалтай байна. Ийм ололт амжилтууд бидэнд байна. Энэ ололт амжилтуудыг цааш нь улам баталгаажуулж ажиллах нь маш чухал байна.

 

Энэ хавар нийтдээ бид 390 мянган га талбайд үр тариа тарьсан. 70 мянган га талбайд тэжээлийн ургамал тарьсан. 20 мянган га талбайд төмс хүнсний ногоо тарьсан. Уринш сайн хийгдсэн. Хавар Ерөнхий сайд, намын дарга газар тариалангийн бүс нутгуудаар явж ажилласныг та бүгд мэдэж байгаа. Газар тариалангийн бүс нутгаа бид тогтоосон. Энд манай тариаланчид их дуртай байгаа. Малчид маань ч гэсэн учир байдлыг ойлгож байгаа. Энэ намар бид сайн ургац авах болов уу гэж найдаж байна. 520-530 мянган тонн үр тариа хураан авах бололцоо байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Дээр нь дотоодын гурил, төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана гэж бодож байна. Хур бороо сайтай, элбэг дэлбэг хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байгаа. Гэнэт огцом үер бууж,мөндөр орж тариа ногоог сүйтгэчихгүй бол ерөнхийдөө тааламжтай сайхан үе бидэнд ирж байна.

 

Ирэх жил атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой болно. Энэ жил манай тариаланчид их урамтай байгаа. 60 жилийнхээ ойг угтаж өндөр сайхан ургац хураан авна гэсэн тэмүүлэлтэй ажлаа хийж байгаа. Иймд тариалангийн бүсийн дарга нар тэднийгээ дэмжиж ажиллахыг би үүрэг болгож байна.

 

Бидний өмнө хоолой дээр хутга тавьчихаад байсан хэд хэдэн өрийн асуудал бас байсан. Гадаад өр төлбөр. Чингис бондын 500 сая америк доллар хүүгийн хамт, дим сан бондын нэг тэрбум юанийн өрийг өрийн зөв менежмент хийсний үр дүнд төлж барагдуулж дууслаа. Ямар ч байсан өрийн дарамтаас Монгол Улс, Монголын эдийн засаг гарлаа гэж үзэж болно.

 

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жил гаруйн хугацаанд дотоодын арилжааны банкуудаас өндөр хүүтэй арилжааны зээл авахыг зогсоосон. Засгийн газар зээл авахгүй явж байгаа. Үүний үр дүнгээр арилжааны банкнууд иргэд аж ахуй нэгжүүдэд зээл олголт нь сайжирсан. Нэг ёсондоо мөнгө чөлөөлөгдсөн. Засгийн газар өндөр хүүтэй бондоор мөнгө авдаг байсан бол тэр зогссон учраас аж ахуйн нэгж, ард иргэд банкнаас зээл авч аж ахуйгаа хөтлөх боломж нөхцөлийг Засгийн газар бий болгож өгсөн. Одоогийн байдлаар өр зээлийн асуудал харьцангуй гайгүй болсон гэж бодож болно.

 

Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 21 их наяд 83 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн жилийн өрийн байдалтай харьцуулж үзэхэд 1.7 их наяд төгрөгөөр өрийг бууруулсан. Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өнгөрсөн жил 74.4 хувь байсан бол энэ жил 58.9 хувь хүрч ихээхэн хэмжээгээр өрийн тааз буурч байна. 74-өөс 59 дээр очиж байна. Энэ бол эерэг сайн үзүүлэлт.

 

Эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдэхийн хэрээр банкны системийн зээл олголт нэмэгдэж байна. Та бүхэн ч үүнийг мэдэж байгаа. Оны эхний хагас жилийн байдлаар банкны системийн нийт зээлийн өрийн үлдэгдэл 15.4 их наяд болж өнгөрсөн үеийн мөн үеэс 19.4 хувиар нэмэгдсэн байна. Долларын ханш ч тодорхой төвшинд суларсан гэх мэт сайн үзүүлэлтүүд бидэнд байна.

 

Би эдийн засгийг хүнтэй зүйрлүүлж хэлэх дуртай. Урьд нь ч хэлж байсан. 2016 онд Монгол Улсын эдийн засаг хүнээр зүйрлүүлж хэлэх юм бол 2016 онд эрчимт эмчилгээний тасагт буюу сэхээн амьдруулах тасагт амандаа амьсгалын аппарат зуучихсан, клиник үхэлд орчихсон ийм эдийн засгийг бид хүлээж авсан. 2017 онд энэ хүнийг сэхээн амьдруулахаас гаргаж энгийн тасагт шилжүүлсэн. Одоо 2018 онд бид энэ хүнийг эмнэлгээс гаргана гэж бодож байгаа. Гэрт нь эмчилж асарч сувилна. Ингээд 2019 онд энэ хүнийг ажилд нь оруулна. 2020 онд урьд нь энэ хүн эрүүл саруул ажил хөдөлмөр эрхлээд, цалин мөнгөө аваад гэр орноо тэжээж тэтгээд явж байсан байдалдаа эргэж орно. Яг ийм зорилттой Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг та бүхэн маань сайн ойлгож байгаа байх аа гэж бодож байна.

 

Бидэнд өнгөрсөн хугацаанд дүгнэлт хийхэд хэд хэдэн алдаа байжээ. Засах ёстой байсан, засаад ч явж байгаа. Нэгдүгээрт 2012-2016 онд тооцоо судалгаа шинжлэх ухаанд суурилсан эдийн засаг санхүүгийн бодлогыг явуулж чадаагүй. Чингис Самурай, Дим сан гээд маш олон их хэмжээний өр зээлийг тооцоо судалгаагүй тавьж гадна дотроосоо асар их хэмжээний өр зээл авсан маань эдийн засгийг дампууруулах үндэс болсон байна.

 

Төрийн албаны сахилга бат дэг журам суларсан, ажлын хариуцлага үгүй болсон явдал нь эдийн засгийг ийм болоход хүргэсэн. Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг дарамталдаг, хууль бус татвар авдаг байдал даамжирсаар сүүлдээ тэдний итгэл найдварыг алдсанаас ийм байдал үүслээ. Товчхондоо гаднын хөрөнгө оруулагч нарыг бид үргээсэн, айлгасан, тэд айгаад гарч явцгаасан. Олон улсад Монгол Улсад итгэх итгэлийг алдруулаад зогсохгүй хоёр хөршдөө ч итгэлээ алдсан. Тогтвортой улс төр тогтвортой хөгжлийг бий болгож чадаагүй. Хэт улстөржсөн байдал нь эдийн засгаа улс төр нь татаж унгасан явдал болсон. Харин өнөөдөр тэдний итгэл сэргэж Монгол руу орж ирж байна.

 

Дан ганц уул уурхайн салбарыг шүтэж амьдарснаас болж дэлхийн зах зээл дээр уул уурхай түүхий эдийн үнэ унасныг дагаад манай улсын экспортын орлого төсвийн бүрдэл тасарч, валютын урсгалд сөргөөр нөлөөлсөн гэх мэт зовлон бэрхшээлүүдийг бид өөрсдөө бий болгосноос болж эдийн засаг унаж ард иргэдийн амьдрал ахуй дордсон гэдгийг бид байнга бодож санаж явах хэрэгтэй. Энэ бүхнийг бид засаж залруулахаас өөр арга байхгүй. Ингэж байж амьдрал дээшилж, ажил урагшилна. Тийм учраас Ерөнхий сайдын, Намын даргын тавьж байгаа хоёр зорилт бол НИЙГЭМД ШУДАРГА ЁС БЭХЖҮҮЛЭХ, ТӨРИЙН АЛБАНЫ БҮХ ШАТАНД САХИЛГА БАТ ДЭГ ЖУРМЫГ ТОГТООХ, ДЭЭР НЬ ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТЫГ ЗОГСООЖ, СЭРГЭЛТЭЭР ХАНГАХ. ЭНЭ ХОЁР ЗОРИЛТЫГ БАГА ХУРЛЫН ГИШҮҮД МААНЬ САЙН ОЙЛГОЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХОЁР ЗОРИЛТ ДОТОР БҮХ ЗҮЙЛИЙГ БАГТААЖ БАЙГАА ШҮҮ. Улсынхаа эдийн засгийг өөд нь татъя, айл шиг айл, улс шиг улс байя гэвэл бид сахилга бат, дэг журмыг тогтоохоос өөр арга байхгүй юм билээ. Бидний ажлын үндсийн үндэс бол сахилга бат дэг журам шүү дарга нар аа. Хөдөө гадаа хаана явсан газраа Ерөнхий сайд, намын даргын хувьд би үүнийг ярьж байгаа. Бүх сайд, бүх шатны албан тушаалтнууд та бүхэн энэхүү сахилга бат дэг журмыг шат шатандаа тогтооход манай Бага хурлын гишүүд ч хариуцлагатай ажиллах ёстой. Нам дотроо, төрийн албанд, айл гэр аж ахуй нэгж бүгд хариуцлагатай байдлыг бий болгох ёстой. Энэ хариуцлагагүй, САХИЛГА БАТГҮЙН ЗУД нүүрэлснээс болж эдийн засгийн ийм байдалд орсон. Энэ зүйлд ард түмэн асар их бухимдаж байгааг бодож ажиллах хэрэгтэй гэдгийг цохон хэлмээр байна.

 

 Зун цаг дууслаа, намар цаг эхэллээ хадлан тариалан, өвс тэжээл гээд аж ахуйн хариуцлагатай ажлууд бид бүхний өмнө байна. Энд аймаг орон нутгийн дарга нар ирсэн байна. Өдөр тусгайлан уулзаж үүрэг даалгавар өгнө. Одоо өвөлжилтөө маш сайн анхаарах хэрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хангах хадлан тэжээл, хашаа саравчаа нөхөхөөс эхлээд ажил их байна. Одоо найр наадам өндөрлөсөн шүү. Сайхан баярлацгаалаа одоо ажлаа хийх цаг болсон, хүн бүр ажилдаа орох хэрэгтэй. Нэн ялангуяа байгууллагын дарга нар ажилдаа орох цаг болсныг би хэлсэн. Наймдугаар сарын 1-нээс бүх байгууллагын дарга нар ажилдаа орцгоо, албан тушаалтнууд ээлжит горимоороо амраад наймдугаар сарын 20 гэхэд төрийн бүх албан хаагч ажилдаа орох ёстой.

 

Ард иргэд бидэнд итгэж, итгэлийн нүдээр харж байна. Хэд хэдэн удаагийн судалгаагаар явуулсан, тасралтгүй сар бүр судалгаа хийж байгаа. Ард иргэдийн итгэл найдвар хөсөрдөөгүй байгаа. Юм сайжрах байх, дээшлэх байх дэвших байх, ардын нам энэ ард түмнийхээ асуудлыг шийдэх байх гэсэн энэ итгэлээр биднийг 2016 оны сонгуулиар биднийг яаж сонгосон яг тэр байдлаар хараад л байж байна. Тиймээс энэ итгэл найдварыг зүтгэлээр хариулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ итгэл найдвар юун дээр харагдаж байна вэ гэдэг хамгийн сүүлд болсон орон нутгийн сонгуулиуд дээр хүртэл харагдлаа.  БАЯН-ӨЛГИЙ, БУЛГАН, ДУНДГОВЬ, ЗАВХАН, СЭЛЭНГЭ, ӨМНӨГОВЬ, ТӨВ, УВС, ХОВД, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙ НИЙТ 11 АЙМАГТ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БОЛОН СУМЫН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХАД МАНАЙ НАМ ДАХИН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТЫГ БАЙГУУЛСАН. ЭНЭ НЬ АРД ТҮМЭН БИДЭНД ИТГЭЖ БАЙГААГИЙН ТОМ ИЛЭРХИЙЛЭЛ. ЭНЭ ИРГЭД НАЙДВАРЫГ БИД НАР ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ. Саяын нэр дурдсан аймгийн удирдлага хамт олонд намын Бага хурлын нийт гишүүний өмнөөс талархал илэрхийлье. Амжилт хүсье.

 

Нам дотроо эв нэгдэлтэй байх ёстой. Намын даргын эрхэмлэн авч явдаг зүйл бол эв нэгдэл. Энэ бол манай намын Бага хурлын бүх гишүүн бодож явах ёстой зүйл. Гэхдээ би эв нэгдэл гэдгийг муу муухай зүйлээ нууж хаа гэсэн үг гэж ойлгохгүй байгаа. Эв нэгдэл гэдэг бол шударга ёс дээр тогтсон эв нэгдлийг хэлж байгаа. Бидэнд алдаа дутагдал байна, засаж залруулах тал дээр та бүхэн маань санаачилга гаргаж сайн ажиллаарай гэдгийг хэлье.

 

Бага хурлын нийт гишүүнд амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Намаа сүхдээд сүхдээд хаячина биз (58.108.114.186)
    Xүн муутай хөгийн муу aц шүү энэ тагнуулч муужгай, жонxyyгийн салтаанд ороод хэвтчихсэн топорыг зайлуулья
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.113.210)
    МАН яаж ажиллаж байгааг ард түмэн анхааралтай ажиглаж банйа 2020 онд дүн тавина 1072 ын ашгийг авч өрөө төлмөөр байна Цэвэр агаар сангийн 600 тэрбум төгрөгөөр орон сууц барьсан бол нилээн айл байртай болчих байсан юм биш үү
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • иргэн (66.181.167.54)
    Эв нэгдэл гэж ярих биш ажил болгооч.Оюунэрдэнэ Ж.Энхбаяр Нямбаатар Аюурсайхан нараар намаа нулимуулж дэвсүүлж байгаа чинь эв нэгдэл ёс зүйтэй зүйл юм уу МАН-н даргаа.МАН-н алдаа дотроо л яригдах байтал яагаад сөрөг хүчин Ерөнхийлөгчийн хэмжээнд яригдаад байгаа намын даргаа.АН та нар шиг намаынхаа асуудлыг бусдын хүчээр далайлгаж шидэж байна уу жаахан жудагтай ухаантай ичих булчирхайтай байдаа МАН-н удирдлагуудаа 33 гишүүдээ.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (27.123.214.107)
    хэрвээ чи намаа аалзны торноос салгаж чадахгүй бол эртхэн ажлаа өгөөд явсан нь дээр.60-н тэрбумын эсрэг зогсож чадахгүй 60-н тэрбумтангуудаас намаа цэвэрлэж чадахгүй бол 2020 онд танай нам гууд бай болно.60-н тэрбум ярьсан болгон адаг сүүлд нь амьсгаа болох юмаа.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • 99055632 (202.9.44.65)
    З.ЭНХБОЛД энэ авилгажсан барьцаалагдсан нийгмийн эсрэг зоригтой тэмцэх ганц хун. У.ХУРЭЛСУХЭЭ СЭЛЭМ чинь иргуй байсныг бид мэдсэнгуй
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • ХУРЦ (202.9.44.65)
    АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЖ ЧАДСАН ХООРОНДОО БАРЬЦААЛАГДСАН ИЙМЭРХУУ ЮМНУУДЫГ ИТГЭЖ ХАРАААД ХУДЛАА ГЭДГИЙГ ЯС МАХАНДАА ТУЛТАЛ ОЙЛГОСОН ГЭЖ НАЙДЪЯ
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • про (202.9.44.65)
    МИЕЭТЭЙ ТОХИРОЛЦОЖ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭВЭЛ ЧУЛУУН ДАВААНЫ ХОГНООС НААШ ГАРАХГУЙ ШУУ. АВИЛГАЧ ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДСЭН БАЙДАЛТАЙ ХЭН ТЭМЦЭХ ВЭ ЭХЛЭЭД АВИЛГАЧДЫН ИДЭЭД БАЙГАА МОНГИЙГ ХЯЗГААРЛААД АВИЛГАЧДААС САЛААД АВБАЛ ХОГЖИЛ ИРНЭ
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.229.121.154)
    У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭХЭЭР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА .МАН- Д АРД ТҮМЭН ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ОДОО ИТГЭСЭЭР БАЙГАА АРД ТҮМЭН ӨНГӨРСӨН СОНГУУЛЬД МАН-Г СОНГОСОН НЬ БУРУУ СОНГОЛТ БАЙГААГҮЙ ГЭДЭГТ ОДОО Ч ИТГЭСЭЭР БАЙГАА ХАРИН АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ТАНАЙ НАМЫН ДОТООДЫН СӨРГӨЛДӨӨН ГИШҮҮДИЙН ЧИНЬ.ТАЛЦАЛ ХУВААГДАЛ АРД ТҮМЭН БИДНИЙХЭЭ СЭТГЭЛИЙГ ГОНСОЙЛГОЖ АРАЙ Ч ДЭЭ ГЭСЭН ХАРАМСАХ СЭТГЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙГАА. ТАНАЙ НАМЫГ ТӨР БАРИХАД УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСДӨГ САЙН ТАЛ БАЙДАГ. АН-Г ТӨРД ГАРАХААР УУЛ УУРХАЙ МАЛ АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ШАЛДАА БУУТАЛ ҮНЭ УНАЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЭРС МУУДАЖ ӨРИЙН СҮЛЖЭЭНД ОРДОГ. МАН-Д ГАНЦ МОГОЛЫН АРД ИРГЭД БИШ ГАДААДЫН УЛСЫН УДИРДАГЧИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТАНАЙ НАМД Л ИТГЭДЭГИЙН ИЛРЭЛ БАЙЖ БОЛНО.ЭВ ЗҮЙГЭЭ ОЛОЛЦООД ЭВТЭЙ БАЙВАЛ ТАНАЙ НАМ 2020 ОНД ЗАСАГАА АЛДАХГҮЙ БАЙЖ ЧАДНА. У. ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР АМЖИЛТ .
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Тийм ээ (66.181.191.61)
    Оюун-Эрдэнийн хүчин чамайлтаар монгол түмэн нам даа,төрдөө итгэх итгэл гайгүйсан буурсан даа.Хүрэлсүх ээ мэдсэн үү
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • MANDUUL (66.181.182.106)
    toriin tursnlagatai medlegtei ajiltan gedeg bol ene tor zasgiin hamgiin unet erdene, iim humuusee olj asniglahgui bol uamdiin ajil cnin hundhen bna snuu, bicnig usgiin bolobsrol muutai humuus ih bna daa
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • Итгэх хүн мөн үү (66.181.191.61)
    Ай мэдэхгүй ээ. Байж байгаа байдал гаргаж байгаа авир нь нгэ л биш ээ. Итгэхэд хэцүү дээ. Гэнэт л өнөө Оюун-Эрдэнэ нь баримт нотолгоогүй элдвийн сэдэв гаргаж ирээд өдөр бүр ТВ-ээр гарахыг хэн ч үгүйгэхгүй ээ. Уг нь алдаа дутагдлыг нам дотроо ярилцаж засаж залруулсаар брга 100-д жилийг ардаа орхиод ирсэн юм. Үндэстэй,үндэсгүй сэдвээр цахим ертөнцөөр довтолгохын ашиг тус гэхээсээ нийгмийн сэтгэл зүйг бузарласан хор холбогдлыг тогтоох аргагүй их юм даа. Одоо яалтай нь билээ дээ буянаа л болохоос
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • Үнэн үү!!! (66.181.191.61)
    Үнэн болов уу Арай эсэргээр нь андуураад бичихсэн юм биш байгаа. Эв нэгдлийг эрхэмлэнэ гэж бага хурлын гишүүддээ хэлчихээд гараад сайн ах Х.Баттулгадаа очих "Хонгр шиг" би юу хэлчих вэ! Ах аа намайр уучлаарай гэх юм биш биз. Магадгүй л тобарш шүү
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.124.18)
    Эв нэгдлийг эрхэмлэнэ гэчихээд хэлсэн үгэндээ байгаарай даа
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
    • Хэлсэндээ байгаа хүн байна уу
      Одоо цагт тэр дундаа улс төрчид ер нь хэлэх нь нэг өөр хийх нь нэг өөр юм биш үү
      2018 оны 08 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    10 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 44 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    11 цаг 30 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    11 цаг 35 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    12 цаг 47 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    13 цаг 1 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    13 цаг 9 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    13 цаг 17 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    13 цаг 44 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    14 цаг 37 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    15 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    15 цаг 46 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    15 цаг 48 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    16 цаг 11 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    16 цаг 30 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    16 цаг 40 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    17 цаг 38 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    17 цаг 52 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    18 цаг 43 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    18 цаг 44 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК