Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УЛСТӨРЖИЛТӨД М.ЭНХБОЛДЫН ТАВЬСАН ЦЭГ

2018-8-07
0
ЖИРГЭХ

 

            Авлигатай бус, Авлигатай тэмцэх газартай тэмцсэн он жилүүд үргэлжилж байх шиг. Анх Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод тус байгууллагын дарга Ч.Сангарагчааг хугацаанаас нь өмнө өөрчлөх гэж зүтгээд хүссэндээ хүрч байсан юмдаг. Гэхдээ тэр хуулийн дагуу санасандаа хүрсэн. АТГ-ын дарга Ч.Сангарагчааг шүүхээс гэм буруутайг нь тогтоосон учраас УИХ Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг бүтэн эдлүүлэлгүй дуусгавар болгож байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад АТГ-ын дарга Х.Энхжаргалыг бас л хугацаанаас нь өмнө огцруулах ажилд Ерөнхийлөгч Х.Баттулга ханцуй шамлан оржээ. Удахгүй эхлэх намрын чуулганыг хүлээж тэсэлгүй ээлжит бус чуулган зарлахыг муйхарлан шаардах Ерөнхийлөгчийн “тэмцэл”-д УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч оройлон нэгдээд байна. Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар бол Ерөнхийлөгч Х.Баттулгын PR зөвлөх гэдгийг энд нуршин нуршин тайлбарлах нь илүүц биз. Ямар боловч ураг төрлийн холбоо нь улс төрийн үзэл баримтлал, ёс зүй, зарчмаас нь өмнө эрэмбэлэгдэж буй нь л тодорхой байна.

 

 УИХ-ын дотор талаас Л.Оюун-Эрдэнэ, гадна талаас Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж буй энэ “тэмцэл” харин шударга ёсны төлөө юү гэдэгт л асуудал байна. Хүний үзэмжээр бус хууль засагладаг улсад бол АТГ-ын дарга хэн ч байсан хуулийн дагуу л асуудлаа шийдүүлэх ёстой. Энэ бол хүн захирдаггүй, хууль засагладаг орны зарчим. Хэрэг хийгээгүй бол, өөрөө хүсээд өргөдлөө өгөөгүй бол тэр хуулийн дагуу ажлаа хийх эрхтэй. Тиймээс ч ээлжит бус чуулган зарлана, зарлахгүй, АТГ-ын даргыг огцруулна, огцруулахгүй гэх маргаанд УИХ-ын дарга М.Энхболд цэг хатгажээ. Тэрээр “Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйлгүй” гэж ярилцлага өгчээ. Тэнд дурдсанаар “Миний хувьд ямар нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гээд байгаа зүйл огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулганыг зарлахад татгалзах зүйл байхгүй байна гэдгээ хэлсэн....УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон бүхий л асуудлууд хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх тухай энэ асуудлыг УИХ-ын 22 гишүүн долдугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичгээр надад ирүүлсэн. Хуулинд УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээш УИХ-ын даргад өргөн мэдүүлэх ёстой гэсэн заалттай. Энэ асуудлын дараа Ерөнхийлөгч 15 тоот долдугаар сарын 17-нд УИХ-ын гишүүдийн тавьж байгаа энэ саналыг хүлээн авч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн бичиг ирүүлсэн...” гэсэн байна.  

 

Эндээс харахад нэгд, УИХ-ын 22 гишүүн гэдэг парламентын 1/3 мөн үү гэдгийг бодох ёстой. Хоёрт, Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн ямар үндэслэлээр ээлжит бус чуулган зарла гэж байгаа нь тодорхой бус байна. Хууль зүйн үндэслэлгүйгээр хууль зөрчин хүн огцруул гэж шахах нь өөрөө хууль зөрчиж байгаа хэлбэр л дээ. Цагаан дээр хараар бичсэн хуулиар бол ээлжит бус чуулганаар улс орны хэмжээний томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудлууд хэлэлцэх ёстой гэсэн зохицуулалттай. Харин АТГ-ын даргыг улс төрийн шалтгаанаар огцруулах гээд байгаа нь дээр дурдсан тодорхойлолтод нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Тэр тусмаа Авлигатай тэмцэх газрыг улстөрчдөөс, улс төрийн нөлөөллөөс хамгаалахын тулд Авлигын эсрэг хуулиар ердөө хэдхэн тохиолдолд хугацаанаас нь өмнө огцруулах боломжтой гээд заачихсан байхад шүү дээ. Тэр нь нэгдүгээрт өөрөө өргөдлөө өгсөн, хоёрдугаарт эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Дөрөвдүгээрт гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр нотлогдож, батлагдсан ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг. Ингээд зогсохгүй дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэсэн хуультай.

 

Эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнийн оройлон тоглож буй ээлжит бус чуулган зарлах, улмаар Ерөнхийлөгчийн шахаж байгаачлан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах бодитой хуулийн үндэслэл одоогоор хэнд ч алга. Харин улс төрийн хожоо харсан, хуулийг гуйвуулах боломж хайсан хүн л мэр сэр байхыг үгүйсгэхгүй юм. Хэрэв энэхүү цаг зуурын шахалтыг тэсч үлдэхгүй бол Монгол төрд буруу жишиг тогтох эхлэл болох нь гарцаагүй. МАН засаглаж байна уу, АН засаглаж байна уу хамаа алга. Ерөнхийлөгч нь хэн байх, АТГ-ын дарга нь хэн байх ч падлий алга. Харин нэгэнт тогтох буруу жишгийг л эхлүүлж болохгүй. Бодоод үзье л дээ. АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хууль зөрчиж томилсон гээд огцруулчихъя. Тэгээд яах уу. Х.Энхжаргалын АТГ-ын даргаар ажиллах хугацаандаа гаргасан бүх шийдвэр хууль бус болох уу? Тэр дагуу шийтгэгдсэн, эсвэл өршөөгдсөн хүмүүс буруудах уу. Адаглаад л ажилд авсан, халагдсан хүмүүс хууль зөрчсөн болж таарах уу. Эсвэл Х.Энхжаргалыг огцруулсны маргааш л авлига өргөс авсан юм шиг алга болчих юм болов уу. Ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид хэрхэн хүлээж авах вэ. Төрдөө итгэх итгэл нь иргэдийн дунд уначихаад байхад нэмээд төрийн албан хаагчдын дунд унах юм биш үү. Энэ мэтчилэн олон асуулт урган гарч ирэх нь ойлгомжтой. Тэгээд араас нь Улсын ерөнхий прокурорыг, Улсын дээд шүүхийн шүүгч нарыг, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг, Үндэсний аудитын газрын даргыг гээд УИХ-аас хугацаатай томилогддог, хуулийн хамгаалалт зайлшгүй шаардагддаг албан тушаалтнуудыг ээлж дараалан улс төрийн зорилгоор өөрчлөх үү. Тэгээд Монгол сайхан болох уу. Үгүй л дээ. Жишээ нь, АТГ-ын дарга Х.Энхжаргалын оронд Ахмадын чөлөөт холбооны дарга Г.Баасан очоод Монгол Улс авлигагүй болно гэж би хувьдаа бодохгүй байна. Харин Та?   

 

Эх сурвалж:Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (43)

  • иргэн (202.21.116.2)
    Залуу хүн зоримог байна,дэмжих хэрэгтэй. Харин Энхболд гуай ард түмнээсээ уучлал гуйвал ард түмэн уучлах байхаа.
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • гишүүн (202.9.42.11)
    Хүнийг үг яриагаар нь шудрага гэж дүгнэх хир үндэслэлтэй вэ. Энэ залуу шудрага гэдгээ ямар ажил хэргээр олон түмэнд харуулж бүтээсэн юм бол. УИХ-ын даргын хувьд намаа сонгуульд ялах ажлыг хийхээс эхлээд сүүлийн 20 гаруй жил юу хийсэн, ямар алдаа оноо байсан мөр нь бүхэнд ил тод байгааг монголын ард түмэн мэднэ. АТГ-ын хуьд хуулиараа л бүх асуудал шийдэх ёстой. Хуулийг хэргжүүлэх нь монгол хүн бүрийн хэн ямар тушаалтайгаас үл хамаарах нь ойлгомжтой. Харин 60 тэр бумын тухайд намын гишүүдтэйгээ хариуцлага ярих нь тус намын дотоод асуудал намын хяналтын хороо, удирдах зөвлөл авч хэлэлцвэл зохистой асуудал мөнөөс мөн. Үүнийг далимдуулж эв нэгдлийг буснуулах намыг хагалан бутаргах санаа байж хэрхэвч болохгүйээ.
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
  • багш (66.181.160.79)
    Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр лугаа юм болоод байна Залуу хүн ийм туйлбаргүй байж болохгүй
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Юу хэлхэвдээ энэ монголчуудад. Наад ишигийн чинь эх танаас болон бид нараас хулгай хийгээд, үр хүүхдийн чинь ирээдүйн амьдралд занал хийлээд байгааг ойлгодоггүй юм уу. Арай ч дээ гэмээр байхымаа энэ монголчууд. Хаана байна та нарын эрүүл ухаан
      2018 оны 08 сарын 08
  • zochin (202.131.230.238)
    Энхжаргал жинхэнэ мэргэшсэн хуульч шүү. Энэ хүнээс өөр энэ албыг хаших хүн одоогоор л лав байхгүй
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Мэргэшсэн авилгач гэхииг мэдэх юм
      2018 оны 08 сарын 08
  • Дэмжигч (203.91.115.43)
    Энэ залуугийн яриаг сонссон. Мөн ч цагаа олсон залуу үеийн үнэн тэмцэж чадахаар хүү байна. Хуучины комнистууд болон олигархи нтрийг одоо болье. Бид цонхоо нээгээд цэвэр агаар амьсгалмаар б. Бидэнд сонголт б. Эх орон ард түмнээ гэсэн хүмүүсээ энэ их хуралд сонгое. Нас заах хэрэгтэй. Монголчууд одоо тэнэг биш болсон.
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
  • чимэддорж (66.181.189.33)
    АТГ-н даргад нэр дэвшүүлсэн хүмүүс чинь дандаа АН-н зүтгэлтнүүд тэгээд бас Зи-кагийн хамсаатан гэгдээд Энхжаргалыг унагах ажил чинь явахгүй байнаа.Альч намын биш шүүх, прокурорт ажиллаж байгаа ноён нуруутай хүний карманд орчихооргүй хүнийг сонгооч
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin (150.129.142.222)
    БААСАНГ АТГ ДАРГА БОЛГОНО ГЭЖ ЯМАР ХҮНИЙ ОЙ УХААНД БАГТДАГ БАЙНАА ТҮРҮҮНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРНА ГЭДЭГ БОЛЖЭЭ.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • m.mandahaipolandt (95.160.156.227)
    bayarlalaa.tun oilgomjtoi bna. demjij bna
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.160)
    Public execution yavsaar l...
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.114.162)
    Шударга болохоор МАН н хун биш бууны нохой болчихдог юм байна л даа яагаад залуучууд шударга зуйлд дургуй болж байнаа
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Бууны нохой (202.21.100.211)
    Оюун-Эрдэнэ бол МАН-г хагалан бутаргах даалгавар авсан бууны нохой шүү дээ . Үнэхээр шударга юм бол Х.Баттулга М.Энхболд З.Энхболд нарыг өнгөрүүлэн туулсан амьдрал ижилхэн Х.Баттулгын 17 чингэлэг спирт илүү жин дарах байх. Бууны нохойг МАН-с даруй хөөх хэрэгтэй
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Hahaha
      UB iin olon terbumaar unelegdeh heden zuun gazaruud toriin albiig urag toroliin bolon naimaanii bolgoj 60 terbum bosgoh gesn uil ajillagaa ariun uu
      2018 оны 08 сарын 07
  • Зочин (66.181.161.33)
    Оюун-Эрдэнэ маш сайн , шударга гишүүн. Юунаас ч айхгүй тэмцэж байгаад нь баяр хүргэе. М.Энхболдоос болоод хот ямар заваан , эмх замбараагүй байна вэ, үзэн ядаж байна шүү. Хамаатан садан үүнд ямарч хамаагүй шүү дээ. Бичих юмаа олж ядаж, авилгалаа хаацайлах юм. Баатарыг РR хийдэгт нь үзэн яддаг ч юм бил үү , яаж мэдэх вэ. Ийм мундаг ирээдүйтэй залуу Баатартай яаж нөхөрлөх вэ дэ!!! Энхболдын нохойнууд хэдэн зуун Баатар гээд бодоход болно.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Гуцдаг чинь хаха,
      2018 оны 08 сарын 07
  • Зочин (103.26.193.220)
    Цүнх баригч нус, юу ч болоогүй байж шунаж эхэлжээ
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Оюун-Эрдэнэ гэх бууны нохой
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.56)
    Оюун-Эрдэнэ минь шударга ёс,ард олныхоо төлөө л яваарай.Янз бүрийн юманд бүү орооцолдоорой доо.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Аврал
      Би тэр жил Амарбаясаглантайгаа Сэлэнгэд ажлаар явахдаа буудлын хүүхэн маш их таалагдаад тэсээгүй үйлдэл хийчиснийг олоод цахимд тавьчихсан байх юм.Ерөнхийлөгч минь хэргийг хэрэг биш болгодог ид шидээсээ хэлж тусална уу. Би таны хүслийг биелүүлэхйин төлөө морь,ноохой мэт зүтгэх болно Андгайлж байна. Оюун-Эрдэнэ: Баталгаа нь миний төрсөн ах Херо болноо
      2018 оны 08 сарын 07
  • Shudarga (150.129.141.165)
    Huuliin daguu l ajillah heregtei Oyun-Erdene boli шоугаа
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (122.201.22.63)
    Ханилж яваад нөхрөө Унаж яваад морио гэж нэг үг бий дээ. Херо Баатар яалаа хамт ажилладаг таньдаг, өөрөөр юм хийлгэсэн хүмүүсийн бичлэг нууцаар аваад, олонд түмэнд дэлгэж харуулах зэргээр нохойтоо биздээ. Энэ бол жинхэнэ монгол хүний зан чанар биш.Тэгэхээр ах ийм юм чинь дүү нь ингэж байдаг нь ч аргагүй. Эх хээр алаг бол хүү нь шийр алаг гэж.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (122.201.22.63)
    Энэ хар пиарчин луйварчин хулгайч Женко нийгэмд ямар муухай үлгэр дууриаллыг үзүүлж байна. Хүнийг харлуулах хооронд хагаралдуулах талцуулах зэргээр улс амьтныг ажлыг нь хийгэхгүй юм. Одоо өвөл болохоор утаа гамшиг их хурлыг татан буулгана гээд л.Ерөнхийлөгч юм бол ерөнхийлөгч шиг баймаар АН ын ажил хийж байхаар АТГ ыг өөрийн хүмүүсээр дүүргэх гэсэн санаа олон түмэнд илт бна шүү дээ.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (122.201.22.63)
    Энэ хар пиарчин луйварчин хулгайч Женко нийгэмд ямар муухай үлгэр дууриаллыг үзүүлж байна. Хүнийг харлуулах хооронд хагаралдуулах талцуулах зэргээр улс амьтныг ажлыг нь хийгэхгүй юм. Одоо өвөл болохоор утаа гамшиг их хурлыг татан буулгана гээд л.Ерөнхийлөгч юм бол ерөнхийлөгч шиг баймаар АН ын ажил хийж байхаар АТГ ыг өөрийн хүмүүсээр дүүргэх гэсэн санаа олон түмэнд илт бна шүү дээ.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (118.103.197.64)
    Uu huurhii. Ah duu jenko nar neg iimerhuu l yum hiih hiij bn daa kkkkk
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Gazar zarii kkkkkkkk
      Gazriin naimaachin
      2018 оны 08 сарын 07
  • Зочин (59.153.113.210)
    зарим залуучууд ичих нүүргүй асуудалд хандах болж дээ одоо ч хүмүүс аль нь зөв бурууг сайн ойлгодог болсн үе шүү Энхжаргал дарга зүгээр ажлаа л хийж явна Хуулийн хүрээнд ажиллаж байгаа хүнийг авч хаях ямар сонирхол байнаа Жаахан мэдлэг мэдрэмжтэй хандахгүй бол хүмүүсийн хуулийн мэдлэг өндөр болж байна ерөнхийлөгчөө
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Золоо (202.21.98.10)
    Ёстой зөв, Оюунэрдэнэ бууны нохой болимоор
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.167.54)
    Иймэрхүү бацаан нарт ингэж л хариулт өгөх ёстой.Хүний тусыг бодож чаддаггүй юм бол бүү муул өширх бүү хор болж байдаа Оюунэрдэнэ.Энэ нөхрийн улстөрийн зам энүүгээр дуусах ёстой дуусаж байна.МАН муу жудаггүй хорчингуудаа зайлуулж байж түүхт намаа аврна.Энэ мэтийн нөхдүүд байгаа цагт МАН-н дотоод асуудал бусад намд хулгайлагдаж хэрүүл салахгүй нь үнэн.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • M.enhbolf (103.26.194.85)
    MI OVOGT M.ENHBOLDIG ZAILULJ BAIJ HOT HODOD UE DAMJIN BUGSHSAN AVILGA GAZRIN NAIMANI HEREG ILRENE OYUNERDENE CHI GAZRIN NAIMANI GARIN USGER OGTSRUL DANCH HOT MI OVOGTNUDIN MEDELD BAIGA BOLHOR CHADAHGUILDE
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.143.122)
    Бусад оронд бол хуулиараа л байдаг байх манайд бол харамсалтай авилгачдыг хамгаалах газар болоод удаж байна элбэгдорж л ийм байдалд оруулсан амарбат гээд хүчингийн хэрэгтэн хурц гээд хүний хулгайчуудыг авчирч АТГ т шахсанаас мөхөх зам руугаа орсон
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Enh60ldiin zahialgat tarhi ugaalt
      tiim
      2018 оны 08 сарын 07
    • Setguulchee bolio tarhi ugaaj chadahgui baij
      Tiimuu 'shuu
      2018 оны 08 сарын 07
  • Khuu (66.181.160.126)
    Үндэсний шуудан эрх баригчдын хэвлэл болсон байна. Б.Ганболд угаас МАН-ы хүн л дээ. Тэгээд ч уншчихаар юм байдаггүй хэцүү л сонин. Яаж оршин тогтнож байдаг юм бол доо чааваас. Бодвол МАН-аас санхүүжүүлдэг биз дээ. Ер нь Монголд шударга сонин хэвлэл ТВ байна уу. Ийгл бүр сонин болчихлоо. Арай гайгүй нь Ньюс чаннел ТВ-ийн хэдэн залуус шив дээ. Яахав "Өдрийн сонин", ТВ-9 байна даа. Бусад нь ч хөөрхий бууны ноход болж дээ.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шударга иргэн (122.201.23.158)
    Дээрхийг бичсэн мал чи хужаагийн шээс үү, Энхболдоос чи газар авсан юмуу. Шударга ёсны асуудал яригдаж байна, тийм учир чи мөрөөрөө мөөмөө унжуулаад байж бай.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Ajilsag hujaag uneleed bgaa ene hun medeej Mongold suurishichihsan hujaa bgaa.... ene setguulch gej hudlaa yum bichideg hulsnii l negen bicheech...
      2018 оны 08 сарын 07
    • Чам шиг оркуудыг ажилсаг хужаагаар солих юмсан даа тэгвэл ч миний улс хөгжөөд ирнэ шүү
      2018 оны 08 сарын 07
    • Зочин
      Харин ч шудрага ёсны тухай ярьж бна шүү дээ! Чи харин мөрөөрөө мөөмөө унжуулаад явж бай.
      2018 оны 08 сарын 07
  • Зочин (150.129.142.78)
    Атг бол авилгачидыг хамгаалдаг газар болсон учраас үтэр түргэн солих ёстой монгол орон авилгачдаас болж сүйрлээшүүү
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Баасан ажмаагаар солиод тэгээд лаг болохуу хоо очиж мөөр хаха
      2018 оны 08 сарын 07
    • Зочин
      Хор хутгагч нараас болж улс сүйрэх нь бна шүү!
      2018 оны 08 сарын 07
  • зочин (202.9.42.7)
    Ман нам залуусыг хэн ч биш болгож тавьдаг
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
    • Иргэн
      АН- н зарим хутгуурууд улс эх орны нэр барьж сүржигнэн ачир дээрээ улс эх орныхоо эсрэг ажилладаг.
      2018 оны 08 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    10 цаг 29 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 42 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    11 цаг 28 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    11 цаг 33 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    12 цаг 45 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    12 цаг 59 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    13 цаг 7 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    13 цаг 15 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    13 цаг 42 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    14 цаг 35 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    15 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    15 цаг 44 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    15 цаг 46 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    16 цаг 9 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    16 цаг 28 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    16 цаг 38 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    17 цаг 36 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    17 цаг 50 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    18 цаг 41 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    18 цаг 42 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК