Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн Нийтийн номын сангийн дэргэд Хүүхдийн уншлагын танхим шинээр нээгджээ. Тус танхимыг Солонгос улсын сайн дурын ажилтан Хун Сон Ёон ивээн тэтгэж тохижуулсан бөгөөд хүүхдэд зориулсан ширээ сандал, номыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна.
Хүүхдэд зориулагдсан уншлагын танхим байгуулагдсанаар хүүхдүүд өөрийнхөө насны онцлогт тохирсон номоо уншихаас гадна, анхаарал төвлөрөлт сайжирч, номын утга агуулгыг ойлгох чадамж дээшлэх, мөн багаар ажиллах орчин бүрдэх зэрэг давуу тал үүсэх аж.
Б.Лхам