Зүүн Азийн аварга шаргаруудах тэмцээний эхний шат ирэх сарын 2-оос 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ. Энэ хүрээнд тус тэмцээний эхний шатанд өрсөлдөх Монголын үндэсний шигшээ багийн бэлтгэл эхэлжээ.
Германы иргэн Майкл Вайссаар удирдуулсан манай улсын шигшээ баг тус тэмцээнд зургаа дахь удаагаа оролцох гэж байгаа аж. Түүнчлэн хэсэг тэргүүлсэн нэг ганц баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болох бөгөөд хоёрдугаар шатны тэмцээн арван нэгдүгээр сард Тайваньд зохион байгуулагдахаар болжээ.
Багийн гишүүдийг таницуулбал, хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ, Б.Ариунболд, А.Сайханчулуун, н.Тэнгис нар тоглох бол хамгаалагчаар О.Мөнх-Оргил, Д.Төрбат, Б.Гарьдмагнай, Д.Билгүүн, Н.Цэдэнбал, Б.Даваажав, Б.Ууганбат, С.Дөлгөөн, А.Нармандах нар оролцоно.
Харин хагас хамгаалагчаар М.Төгөлдөр, Х.Цэнд-Аюуш, Б.Батмөнх, Б.Төгсбилэг, Ж.Сүндорж, С.Гал-Эрдэнэ, С.Ганхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ, А.Тэмүүжин, Б.Балжинням, Ч.Бат-Эрдэнэ ажиллах бол довтлогоор Н.Наранболд, П.Энхбилэг, М.Жансерик, Б.Хаш-Эрдэнэ нар оролцохоор болсон байна.
Манай улсын хөлбөмбөгийн багийн цагийн хуваарь:
2018.09.02 17:00 Монгол - Макао
2018.09.04 17:00 Монгол - Умард Марианы арлууд
2018.09.06 17:00 Монгол - Гуам
Б.Лхам