Азийн зуны спортын XVIII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 19-нд буюу маргааш монголын цагаар 12:00 цагт эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаанаар эхлэхээр болжээ. Эхний өдөр гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Б.Батмагнай, О.Үйтүмэн, Ө.Батзул, 20-нд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Золбоо, Э.Нарангэрэл, Э.Сумъяа, А.Батцэцэг, 21-нд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар тус тус барилдана.
Чөлөөт бөхийн тамирчдын цагийн хуваарь:
2018.08.19
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан,
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
2018.08.20
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан,
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
2018.08.21
12:00-16:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан,
18:00-20:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тус тус болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)