Манай бөхчүүдийн барилдааныг салхийг эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо хагаллаа.
Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Тажикистаны Фаркод Анакуловыг оноогоор цэвэр (10:0) яллаа. Н.Золбоо шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны гүрж легионер Давид Мозманашвилитэй барилдана.
С.Нацаг