Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

+17 цувралын жүжигчин Жижигээ: Би СУИС-д ороод эр хүн болсон

2018-8-29
0
ЖИРГЭХ

 

+17” цувралын гол дүр  “Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижигээтэй ярилцлаа. Түүний гол дүрийг нь бүтээсэн +17” цуврал үзэгчдийн таашаалд нийцээд байгаа билээ. Мөн саяхан нээлтээ хийсэн, түүний гол дүрийг нь бүтээсэн Bad Angel кино олны талархлыг хүлээгээд байна.

 

 

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрөв?

-Миний бага нас Багануур дүүрэгт өнгөрсөн. Анх хөлд орсноос эхлээд  сургуульд орох хүртэлх бүх нас минь тэнд өнгөрсөн. Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт, цэвэр саруулхан газарт л сурч, өсөж хүмүүжсэн дээ.

 

-Урлагт хэрхэн хөл тавьж байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?

- Цэцэрлэгт байхдаа дуу дуулж, шүлэг уншдаг хүүхэд байсан. Бүүр бага байхдаа, дөрөв тавхан настай байхдаа хөдөө эмээ дээрээ очдог байсан. Тэгэхдээ саравч дээр гараад эмээгийн найз эмээ нарт дуу дуулж өгдөг байсан дурсамж байдаг. Ер нь анхнаасаа урлагт сонирхолтой хүүхэд байсан юм шиг байна лээ.  Арван жилдээ АСК тэмцээнд ангиараа ордог байсан. Тэр үед гол дүрд тоглодог байлаа. Түүнээс хойш урлагт маш их сонирхолтой болоод урлагийн гэх бүх тэмцээн уралдаан, кино шалгаруулалт зэрэгт орж үзэх сонирхол ихтэй байсан. Тэгж явсаар

байгаад урлагт хайртай болсон доо.

 

 

-Манай СУИС тайз, драм талруугаа жүжигчин бэлтгэдэг. Харин та яагаад хошин урлагийг сонгох болсон юм бэ?

-Анх СУИС-ийн жүжигчний ангид орж байхдаа л хошин урлагт илүү сонирхолтой байсан. Намайг оюутан болдог жил “Маск” продакшныг Заанаа ах, Мөнхсайхан ах, Баярмагнай ах гурав байгуулж байлаа. Ер нь анхнаасаа хошин урлагийн жүжигчин болно гэж бодож байсан. Яагаад гэвэл арван жилдээ Дэвжээ, Аск гэх мэт тэмцээнүүдэд оролцож  голдуу инээдмийн талын жүжиглэлт хийдэг байсан. Тухайн үед үзэгчдийг инээлгэж, тэндээсээ маш их эрч хүч, урам авдаг байсан болохоор инээдмийн жүжигчин болно гэж шийдсэн.

 

 

-Жижигээ хэмээх нэрнийхээ түүхийг яривал?

-Би СУИС-д ортол ангийнхаа хүүхдүүдээс царай зүс, бие хаагаараа бага байсан. Хөдөө орон нутгийн, хотын хүүхдүүд сахал үс нь ургасан,  бие хаа нь задарсан, булиа биетэй хүүхдүүд орж ирсэн. Тэгээд л ангидаа хамгийн жижиг нь байсан болохоор ангийнхан маань намайг Багаа, Жижигээ гэж дууддаг болсон. Тэгж явсаар байгаад л Жижигээ нэртэй болсон доо. Тэгээд энэ нэрээ сольж ч чадаагүй, солихыг ч хүсээгүй.

 

 

-Жүжигчин Цогтбаяр хэр сайн хамтрагч вэ. Хамтрагчийнхаа талаар яривал?

-Манай Цогтоо сайн хамтрагч. Оюутан байхдаа хоолоо хувааж идэж, хамт хонож, жүжгээ хамт бэлдэж, тэмцээн уралдаанд хамт орж, нөхөрлөөд, хамтраад явсан болохоор тэр хүний олон зан чанаруудыг мэднэ. Юун дээр уурлахыг нь, юун дээр баярлахыг нь, хичээнгүй, амьдралын төлөө яаж зүтгэж явааг нь би мэддэг учраас нэг талдаа хамтрагч, нөгөө талдаа сайн дүү болж чадсан. Хамтрагчид нэг нэгнээ сайн мэддэг байж л сая амжилт гаргана гэж боддог.  

 

 

- +17 цувралд зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Тэр хүмүүст юу гэж хэлмээр байна.

-Ерөнхийдөө энэ урсгал, энэ төрөл жанр маань анхдагч учраас хүмүүст сонин санагдаж байгаа байх. Урьд өмнө үзэж, харж байгаагүй зүйл нь гараад эхлэхээр цочир хүлээж авсан байх. Түүнээс биш Цогтоо бид хоёр огт байдаггүй юмыг гаргаад ирсэн юм биш, огт байдаггүй юмыг  өөрсдөө сэтгээд дураараа хийгээд байгаа юм биш. Ер нь бол ийм насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн цуврал контентууд аль ч улс оронд байдаг зүйл. Хамгийн гол нь эдгээр зүйлүүд амьдрал дээр байдаг зүйл л дээ.Бодит зүйлийг ямар нэгэн хачир нэмэлгүй шууд харуулдаг. Хүмүүсийн амьдралд хэрэглэгдээд байгаа харилцааны үг хэллэгүүдийг шууд хэлж байгаа. Түүнийг үзэгчдийн өөдөс толь шиг харуулчхаар цочир хүлээж авч байгаа байх. Ер нь аливаа зүйл шинэчлэгдэж, хувьсаж байдаг болохоор дасах л хэрэгтэй байна даа.

 

 

-Саяхан нээлтээ хийсэн Bad angel киноныхоо талаар ярьвал. Энд бүтээсэн дүр өмнө нь таны бүтээж байсан дүрүүдээс юугаараа онцлогтой байв?

- Bad angel киноны хувьд зохиолыг МУИС-ийн математикийн багш Анхаа гэдэг залуу бичсэн. Түүний хэлэх гэсэн гол санаа бол маш өвөрмөц. Хүний нүдэнд сайхан харагддаг зүйл тэр чигээрээ сайхан байдаггүй. Муухай харагдаад байгаа зүйл нь тийм муухай биш байдаг. Цаана нь мөн чанар гэдэг зүйл байдаг юм аа гэсэн санаа. Одооны залуучуудыг сошиалаар харахад юмыг шууд харж, байгаагаар нь дүгнээд байна шүү дээ. Тийм байхаа болиоч ээ, юмыг битгий харж байгаараа дүгнэ, цаана нь байгаа мөн чанарыг таньж мэдээч ээ гэсэн утгатай. Энэ кинонд миний ажилласан дүр бол маш их хувиралтыг хийсэн дүр. Өмнө нь бол нэг л шугамаа барьсан тодорхой дүр байдаг байсан. Гэтэл энэ дүр бол тийм биш. Маш олон хувиралтууд явагдаж байгаагаараа онцлог байгаа. Ер нь ямарваа жүжигчин хүнийг сорьсон дүрүүд байдаг шүү дээ. Тэрний нэгэн адил энэ дүр намайг сорьж, уран чадварыг маань шалгаж чадсан учраас баяртай байгаа. Киног маань үзэж байгаа хүмүүс сүүлд нь дүрийн тайлал явагдахад маш гоё хүлээн авч байгаа учраас дүр дээр ажиллах ажиллагаа сайн байж ээ гэж бодож байна.

 

 

 -Таны өмнө нь бүтээж байсан тайзны болон киноны дүрүүдээс хамгийн их дурсамж үлдээсэн дүр ямар дүр вэ?

-Тайзны дүрүүдээс гэх юм бол хамгийн анх хүн инээлгэж үзсэн дүр юм даа. Анх би Маскийн тайз дээр “BX”-ыг дууриаж гарч байсан. Тэр үед би Заанаа ах, Баярмагнай ах, Мөнхсайхан ах гуравтай нэг тайзан дээр гарч мөр зэрэгцэн жүжиглэсэн болохоор. Бас тэндээс хүн инээлгэхийн сайхныг, тэр энергийг мэдэрсэн. Дараа нь “Энэ мөн үү” хамтлагийн Өвөрмонгол охины дүр байлаа. Тэр үед би хошин урлаг гэдэг зүйлээс хамгийн дээд хэмжээний мэдрэмжийг авдаг байсан. Орой болгон тайзан дээр гарах бүрд үзэгчид бүгд инээж, алга ташиж байсан. Үг хэлэх болгонд хүмүүс инээх тэр мэдрэмжээс хошин урлагийн сайхныг улам бүр мэдэрсэн. Зүгээр тайз руу ороод гарахдаа биш. Харин дүр аваад, дүр дээрээ ажиллаад, дүрээ амилуулж чадах юм бол хүмүүс инээдэг юм байна гэдгийг сайн ойлгож авсан. Киноны дүрээс бол “Маш нууц” киноны Цэрэнгийн дүр байна. Өөрийнхөө нэрээр тоглосны зэрэгцээ дэлгэцийн урлагт анх хүмүүст танигдсан дүр болохоор бас их хайртай. Ийм гурван дүр байна даа.

 

 

-Хувь хүнийхээ хувьд эрхэмлэж явдаг чанар юу вэ?

-Хүнд муу муухай санахгүй, муу зүйл хэлэхгүйг л их хичээдэг. Хүнд атаархах, хар буруу санах гэх мэт зүйлийг тэвчдэггүй. Аав, ээж маань намайг сайн хүн болгож өсгөсөн. Тийм ч учраас сайн зан чанаруудыг өөртөө эрхэмлэж явдаг. Хүнд муу санахгүй, хүнд муухай үг хэлэхгүй явж байхад бүх зүйл аяндаа бүтнэ гэж боддог. Тэгж явахад сайн сайхан зүйл аяндаа тохиолдоод байдаг юм шиг санагддаг.

 

 -СУИС-д суралцсанаар та хамгийн чухлаар юуг сурсан бэ?

-Би СУИС-д ороод эр хүн болсон. Би арав, арван нэгдүгээр ангид байхдаа өөрийгөө эр хүн болчихлоо гэж бодож явсан. Их зан сууж, ээж, аавынхаа өөдөөс үг сөрдөг болсон байсан. Чухам бушуухан оюутан болж биеэ даагаад амьдрах юмсан гэж их боддог байсан. Хэзээ ёзооны аав шиг болчихсон, аавын цээж гаргаж эхэлж байлаа. Гэхдээ би тамхи татаж, архи уудаг байгаагүй. Одоо ч тийм биш. Гэтэл хүсэн хүлээсэн мөч ирж, оюутан болж гэрээсээ холдож ирээд маш юм үзсэн. Хамгийн түрүүнд гэрээ санасан, аав, ээжийгээ санасан. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг шиг жаргалтай байх тусмаа хүн аливааг ойлгодоггүй юм байна лээ. Ажил хийж, мөнгө олж, мөнгөө зөв зарцуулахыг сурсан. Амьдралын эсрэг яаж тэмцэх вэ гэдгийг ойлгосон. Тэр дунд өлсөж үзсэн, даарч үзсэн, орцонд хонож үзсэн. Магадгүй эдгээрийг үзэж би эр хүн болсон. Хүмүүс ярьдаг шүү дээ. Цэрэгт яваад л яг эр хүн болдог гэдэг. Манай СУИС бол ерөнхийдөө оюутны хувьд чанга сургууль. Тэндээс л амьдралд бэлтгэгдэж эхэлсэн. Хүнтэй зөв харьцаж, тэвчээр хатуужилтай байж сурсан. Амьдрах ухаанд суралцсан. Ингээд бодоход хат үзэж, эр хүн болсон цаг үе маань оюутан нас минь юм даа.

 

-Таны урлагаас гадуурх чөлөөт цаг хэрхэн өнгөрдөг вэ?

-Яг одоогоор бол чөлөөт цаг гарахгүй байна. Илүү гарч байгаа цаг гэвэл гэртээ харьж унтах цаг л илүү гарч байна. Ялангуяа +17 цувралаа хийснээс хойш маш олон ажил хийж байгаа болохоор цаг маш үнэтэй болчихоод ажил маань амжихгүй байна. Өмнө нь найзуудтайгаа зааланд тоглох, компьютер тоглох, фитнисст явах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан. Заримдаа юу ч хийхгүй гэртээ өнждөг байлаа. Гэтэл одоогоор тэгэж амжихгүй байна. Цаашдаа хийх уран бүтээлүүд ч их байна.

 

 

-Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоо Bad angel киногоо хүлээлгээд өгчихлөө. Мөн энэ ондоо багтаад, шинэ жилийн ажлууд эхлэхээс өмнө Монгол орон даяар гаргах төлөвлөгөөтэй байна. Олон улс руу, гадаадад байгаа монголчууддаа хүргэх бодол байна. Үзэгчид бид хоёроос дараа дараагийн цувралуудыг хүлээж байгаа. Тийм учраас ямар нэгэн шинэ контент, уран сайхны кино хийх төлөвлөгөө байгаа. Яг юу хийх үү, яг ямар талаас хөгжүүлэх вэ гэдгээ л одоо бодож байна. Гэхдээ хийе гэсэн зорилтоо тавьчихсан байгаа.

 

 

-Жүжигчин хүний хувьд ямар дүрд тоглохыг хүсч, мөрөөддөг вэ?

- +17 цувралыг хийхээс өмнө түүхэн кинонд, хүмүүсийн хамгийн их үзэн яддаг эсрэг дүрийг бүтээхийг хүсдэг байсан. Одоо тэр бодлууд маань өөрчлөгдөж эхэлж байна л даа. Яагаад гэвэл инээдмийн цувралаараа үзэгчдэдээ хүрчихсэн учраас магадгүй эсрэг дүрд тоглочихвол үзэгчид маань хүлээж авахгүй байж магадгүй. Жишээлбэл Жим Керри, Бен ч юм уу алдартай жүжигчид инээдмийн дүрээ дагнаад явчихсан. Тэр хүмүүс магадгүй эсрэг дүр бүтээгээд явж байвал бас эвгүй. Үзэгчдэд нэгэнт тэгээд хүрчихсэн дүрийг өөрчлөхөд хэцүү байдаг. Гэхдээ сэтгэлийнхээ мухарт эсрэг дүр бүтээх юмсан даа л гэж бодож явдаг даа.

 

 -Ярилцсанд баярлалаа

 

Л.Сайнбаяр


 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (85.90.144.87)
    Ene jijegee nudendee galtai nuurendee tsogtoo gedeg shig harahaar ih huurhun egduutei. Harin tsogtoo bol nileen chadvarlag gehdee yaval ch yachihaya gesen zantaimuudaa gej ajiglagdsan za ene ch sahav tsogtoog harahaar yag urd hurshiin hun shig haragdaad bdgiin. Ter alhaa, bugs, shudnii zuult yaltchgui l tegj haragduulaad bdiimdaa.
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • bayaraa (182.160.32.191)
    uvurmongol ohin ni uneheer setgeld uldsen shuu,anh uzeed uhtlee ineej blaa,ter dureer ni l tanidag bolson,mash avyastai,bas sain zaluu shig sanagddag shu,amjilt husie,chi shu
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
    • Bi bas teriig bnga uzdeg
      2018 оны 08 сарын 30
  • Зочин (202.21.124.132)
    Амжилт хүсье
    2018 оны 08 сарын 29 | Хариулах
  • amjilt (43.250.126.90)
    tewcheertei hvn amjiltand hvrdeg ym. Mundag hvmvvsiig vrgelj shogloj doog tohuu hiideg bolson tsag shvv de
    2018 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.123.11)
    Ёстой хөөрхөн өвөрмонгол охин болж байсан шүү. Авьяастай хүүхэд байна. Улам их амжилт хүсье.
    2018 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    25 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    52 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    55 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    1 цаг 1 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    1 цаг 22 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    1 цаг 36 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    1 цаг 44 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    1 цаг 56 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    2 цаг 8 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    2 цаг 26 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    2 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    2 цаг 39 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    3 цаг 16 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    19 цаг 15 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    19 цаг 20 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    19 цаг 21 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    20 цаг 7 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    20 цаг 46 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    20 цаг 56 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    21 цаг 10 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК