Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Алгирмаа: Долоон хүний амь нас яригдаж буй асуудалд дутуу дулимаг мөрдлөг хийсэн байцаагчийн цалингийн 20 хувийг торгоод л өнгөрсөн

2018-8-29
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу эмээлтийн замд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр зам тээврийн ослын улмаас гэр бүлийн долоон хүний амь нас эрсэдсэн хэрэг гарчээ. Гэвч хуулийн байгууллагаас хохирогч талыг буруутай хэмээн дүгнэлт гаргаж, хэргийг хаасан байна. Амь үрэгдэгсдийн гэр бүлээс “Тангараг өргөсөн цагдаа, прокурорын шударга үнэн”-ийг шаардаж өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

 

Хохирогч Х.Пүрэвсайханы эгч Х.Алгирмаагаас тус хэргийн талаар тодрууллаа.

 

 

-Та тухайн болсон үйл явдлын талаар ярьж өгөөч?

 

-85-58 УНС улсын дугаартай Ланд 100 машин, приус 20 машиныг шахаж онхолдуулсны улмаас цаана нь орж ирж байсан 01-16 УНА улсын дугаартай Ланд 200 машинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн байдаг. замын хажуу руу шидэгдсэнээс 20 орчим минутын дараа гал гарсан гэдэг. Тухайн үед хэргийн газар харж байсан хүмүүс ингэж хэлж байсан. Ланд машины хоёр жолооч аврах гэж оролдсон. Хөл гарнаас нь чангаагаад ямар ч гарч  ирэх боломжгүй байсан. Амь авраач гэж дуугарч байсан гэж ярьж байсан юм. яалт ч үгүй гал гарахад хүн дөхөж чадахаа байдаг юм байна лээ. Жаахан хүүхэд хүртэл үс нь шатаад байна аваач ээ гэж орилж байсан гэж Ландны хоёр жолооч хэлсэн. Харин шатаж дууссаны дараа шахсан гэх жолооч хэргийн газраас уул даван зугтаасан байдаг.

 

-Тухайн осол гарсан газарт хэчнээн гэрч байв? Гэрчийн мэдүүлэг юу гэж байсан вэ?

 

-Энэ машин шахаад тэгээд тэр машин энд мөргөлдсөн гээд харж байсан гэрч байгаа. Хойно нь явж байсан машины жолоочид ч энэ тухай хэлж байсан. Хамгийн гол нь гэрч бол бидэнд байгаа. Гэтэл тухайн Ландны жолоочид өөрсдөдөө  гэрч болоод мэдүүлэг өгөөд манай дүүгийн буруу болоод явж байна.

 

-Хэргийн газар хэзээ очсон бэ?

 

-Бид 22 цагийн орчимд хэргийн газар очсон. Гэтэл мэдүүлэгт 20 цагийн үед очсон байсан хэмээн бичсэн байсан.

 

-Осолдсон машинд хэчнээн хүн сууж явсан юм бэ?

 

-Осолдсон машинд миний дүү хоёр хүүхдийн хамт, хадам ээж, аав, эгч болон түүний гурван сартай нярай явж байсан. Өөрөөр хэлбэл дөрвөн том хүн, гурван хүүхэд явж байсан юм.

 

-Тухайн үед прокурорын дүгнэлт юу гэж гарав?

 

-Тус Ланд маркийн машинтай хоёр жолооч дүү рүү бүх буруугаа тохсон. Талийгаач болсон хүн рүү чихэхээр уг хэрэгт хариуцлага үүрэх хүнгүй болж байгаа юм. Прокурор яаж дүгнэлт гаргасан гэхээр дээрх хоёр машины ард сууж явсан хүмүүсийн мэдүүлгээр дүгнэлт гаргасан.

 

-Улаанбаатар хот руу хэргийг шилжүүлэх хүсэлтэй байгаа гэсэн. Хүсэлтээ гаргаж өгсөн үү?

 

-Уг нь аймгийн прокурорын газарт удаа дараа хүсэлт гаргасан ч боломжгүй гэсэн хариу өгсөн.

 

-Тэгвэл дээрх хоёр машины жолооч болон гэрч болоод  байгаа тэдгээр хүмүүс юу гэж мэдүүлэг өгсөн юм бэ?

 

-Шахсан гэх жолоочийг н.Цэцэншагдар гэдэг. Түүний мэдүүлэгт өгснөөр би шахаагүй, өөрөө урсгал сөрж ороод Ланд 200 машинтай мөргөлдсөн гэсэн мэдүүлэг өгсөн. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр шахуулаад онхолдсон гэж ярьсан. Хэргийн материал дээр тухайн мөргөлдсөн гэх Ланд 200 машин 60-70 км цагийн хурдтай явж байсан гэсэн дүгнэлт байдаг. Харин Ланд 200 машины хойно явж байсан жолооч 120 км цагийн хурдтай явж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг бий. Намайг дөнгөж гүйцэж түрүүлээд л аваар хийсэн гэж ярьсан байдаг.

 

-Уг хэргийг хаасан байгаа гэсэн?

 

-Тийм. Одоогоор нээгээгүй байгаа. Долоо хоногийн дотор хүсэлт гарга гэсэн. Тэгвэл дахин нээх эсэхийг хэлэлцье гэсэн хариу өгсөн байна. Эзэнгүй хэрэг болгож хаагаад байгаа юм.

 

-Тус Ланд 200 машинд цагдаа нар сууж явсан гэсэн?

 

-Цагдаагийн ажилтнууд сууж явсныг хэргийн бүртгэлтэй танилцсан хойно мэдсэн. Тийм учраас энэ хэрэг нөгөө талдаа шийдэгдээд байна гэж харж байгаа.

 

-Хэргийг хаахад цагдаа нарын оролцоо байсан гэж харж байна уу?

 

-Өөрсдийн хийсэн хэргээ яаж авч гарахав гэдгийг биднийг бодвол цагдаа нар 100 хувь ойлгочихсон байгаа. Хэрэг гарсны дараа шууд цагдаагийн газар очиж чадаагүй. Учир нь ажил явдал гэж явсаар байгаад 20 орчим хоногийн дараа очсон юм. Ажил явдлаа дуусгаад очиход л бүх зүйл нөгөө талд гарчихсан байсан.

 

-Ланд машины эзэд ажил явдлын үеэр ч юм уу, танай гэр бүлтэй очиж уулзаж байв уу?

 

-Үгүй.

 

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль Зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд нарт хүсэлт явуулсан гэсэн. Хариу нь ирсэн үү?

 

-Тэгсэн. Хэргийн талаар хүсэлт дахин шалгуулах, төр хараандаа авч шударгаар шийдэж өгөхийг хүссэн хүсэлт явуулаад долоо хонож байна. Одоогоор Ерөнхий сайдаас хариу ирсэн байна.

 

-Ерөнхий сайдаас ямар хариу ирэв?

 

-Анх хэргийг хүлээж авсан байцаагч нь дутуу дулимаг мөрдсөн байна. Ингэж ажилласнаас болон энэ хэрэг ийм шийдвэртэй гарсан гэх дүгнэлт байдаг. Тухайн байцаагчийн гурван сарын цалинг 20 хувиар торгоод л өнгөрч байсан. Гэтэл бүхэл бүтэн долоон хүний амь нас яригдаж байгаа асуудал шүү дээ. Харин Ерөнхий сайдаас тухайн байцаагчид хариуцлага тооцож, дараа дараагийн шатанд тусална гэсэн.

 

Б.Лхам

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.122.71)
    Үйлийн үрээ эдлэх байлгүй дээ Ц гэж нөхөр.
    2018 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    25 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    52 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    55 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    1 цаг 1 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    1 цаг 22 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    1 цаг 36 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    1 цаг 44 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    1 цаг 56 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    2 цаг 8 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    2 цаг 26 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    2 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    2 цаг 39 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    3 цаг 16 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    19 цаг 15 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    19 цаг 20 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    19 цаг 21 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    20 цаг 7 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    20 цаг 46 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    20 цаг 56 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    21 цаг 10 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК