Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Гэрэлт-Од: Хууль муу байж болно, муу байсан ч бид дагаж мөрддөг л байх ёстой

2018-9-28
0
ЖИРГЭХ

 

Нээлттэй нийгэм форумаас “Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг сэдвийн хүрээнд  доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

 

-Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал сул байгаа талаар их яригддаг. Энд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу байна?

-Улс төрийн намууд хариуцлагагүй, иргэд хуулийн шинэчлэлийг шахаж шаардахгүй байгаа зэрэг нөлөөлж байгаа олон хүчин зүйл байна. Улс төрд мөнгөний нөлөө хүчтэй байгаа юм. Ийм тохиолдолд улс төрийн намын санхүүжилт шударга, одоо мөрдөгдөж буй хуулийн зүйл заалт оновчтой хэрэгжинэ гэхэд итгэж чадахгүй байна. Одоо байгаа, өнгөрсөн түүх туршлагууд ч гэсэн бодитой хэрэгжихгүй байгааг илэрхийлж байна.

-Сонгуулийн хуульд “Тайлангаа өгөөгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй” гэж заасан байдаг. Энэ арга хэмжээ хэр оновчтой вэ, хэт сул хариуцлага тооцоод байх шиг?

-Би бол чанга зохицуулалт гэж бодохгүй байна. Нэгдүгээрт, энэ арга хэмжээг нэг л удаа авна гэж байгаа. Дэлхийн улс орнуудад бол маш олон төрлийн санкцууд их хэрэглэдэг. Хамгийн эхлээд улсаас өгч байгаа төсөв, санхүүг нь бууруулах, сонгуульд орох эрхийг нь хязгаарлах, торгууль тавьдаг. Улмаар намд байх эрхийг нь хязгаарлах гээд олон шатны хариуцлага байдаг. Би бол зүгээр анхан шатны нэг удаагийн хариуцлага, энд улс төрийн намууд илүү хариуцлагатай хандаад хуулиа дагаж мөрдөх ёстой гэж бодож байна. Энэ нь өөрөө ардчилалд, ил тод байдалд нээлттэй хариуцлагатай байхыг шаардаж байгаа хуулийн заалт. Хууль муу байж болно, муу байсан ч гэсэн бид дагаж мөрддөг л байх ёстой.

-Хэрэгжүүлэх тал дээр тулгамдаад байгаа асуудал нь юу вэ?

-Хуулийн санкц нь муу байна. Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхийг зөрчих юм бол яах вэ гэдэг зохицуулалт байхгүй байна. Санхүүжилтийг ил тод байлгахын тулд хуулиар шахах механизмууд нь байхгүй, оновчтой биш байгаа учраас л хууль хэрэгжихгүй байна.

-Та сая дэлхийн бусад орны санкцуудаас дурдлаа. Энд Монголын хөрсөн дээр бууж, хэрэгжүүлж болохуйц зохицуулалт байна уу?

-Тэр улсын хууль Монголд тохирно гэж яагаад ч хэлж болохгүй. Би харин дэлхий даяар улсуудын сайн муу туршлагууд, мэдээллийн нэгдсэн баазууд байна. Бид эндээс хараад хэрхэн зохицуулж болох вэ, яаж улс төрийн намуудыг хариуцлагатай болгох вэ, манайд аль тохирох тал дээр бид ярилцах ёстой. Энэ утгаараа энэ нээлттэй асуудал, түүнээс биш тэр улсын туршлагыг аваад хэрэглэх юм бол манайд “ок” болно гэж хэлж болохгүй.

-Таныг улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн дэд хэсэгт ажиллаж байгаа гэсэн. Энд ямар асуудал яригдаж байна. Ямар бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхээр ярьж байна?

-Одоо хуулийн үзэл баримтлал боловсрогдоод явж байна. Улс төрийн намуудыг яавал хариуцлагатай, ил тод байлгах, санхүүгээ ил тод тайлагнадаг болгох вэ гэдэг тал дээр одоо саяны заалтуудыг хэрэгжүүлэх гээд явж байна. Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнадаг болгоё, Аудит-ын газар энд оролцдог болгоё, энэ чиглэлээр улс төрийн намуудын үүрэг хариуцлага, хэрвээ үүрэг хариуцлага хүлээхгүй бол намдаа тохирсон шийтгэлийг олгодог болгоё гээд яриж байгаа.

-Улс төрийн намуудад хэн хариуцлага тооцох ёстой вэ?  

-Төр хариуцлага тооцох ёстой. Намуудыг төр хяналтдаа байлгахгүй бол болохгүй. Тэгэхээр төрийн ямар байгууллага вэ гэдэг бодох асуудал. Ер нь улс төрийн намуудыг хянахгүй бол манайд хамгийн хяналтгүй байгууллага нь улс төр болоод байна. Тэгэхээр үүний үйл ажиллагааг, санхүүг нь бүхэлд нь хянадаг болгох хэрэгтэй байна.

-Улс төрийн намуудыг төрөөс санхүүждэг болгох тухай яригдаж байгаа. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Би бол улс төрийн намууд төрөөс 100 хувь санхүүжүүлнэ гэж огт ярихгүй байгаа. Байгуулагдсан нам бүр төрөөс санхүүжилт авна гэсэн үг биш. Харин улс төрийн намууд бол сонгогчдоос авсан дэмжлэг дээрээ тулгуурлаад тодорхой квотыг авсан тохиолдолд түүндээ тохирсон итгэлцүүлэлд төрөөс санхүүжилт авах ёстой гэсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. 2016 онд Ерөнхийлөгчийн санаачилсан барьсан улс төрийн намын тухай хуулийн төсөлд ийм төстэй заалт орсон байгаа.

-Сонгуулийн ерөнхий хороог улстөржиж байгаа талаар шүүмжлэл их байгаа. Энэ талаар таны байр суурь?

-Улстөржиж байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Яахав итгэхгүй байгаа байх. Гол шалтгаан нь нэгдүгээрт, томилгоотой нь холбоотой. Магадгүй өнгөрсөн хорин жилийн хугацаанд сонгуулийн байгууллагад итгэл үзүүлэхгүй байсан байж болох юм. Би хувьдаа бол сонгуулийн байгууллагыг цаашид бэхжүүлэх ёстой гэсэн байр суурь байна. Илүү хараат бус байлгах ёстой. Иргэдийн болон улс төрийн намуудыг итгэлийг даахуйц хэмжээний оролцоог хангадаг институц болгохын төлөө ажиллах ёстой. Үүний тулд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг нэн яаралтай өөрчлөх ёстой.

-Аудитын байгууллагын хараат бус байдлын талаар яригдсан. Үүнийг яаж шийдэх ёстой юм бол?

-Үндэсний аудитын газрыг аль болох хараат бус байлгах хэрэгтэй байна. Ерөнхий аудиторын тогтолцооноос илүү хамтын удирдлагын тогтолцоо руу шилжих юм бол аудитын байгууллага нь өөрөө гаргаж байгаа шийдвэр нь хувь хүний субъектив шинжтэй биш илүү нийтийг хамарсан олон нийтийн дундын шийдвэрүүд гарч болох юм гэсэн саналууд яригдаж байна.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.106.140)
    Хууль муу байж болохгүй. Хулхи доктор оо. Муу хуулийг дагаж мөрдөж бүр ч болохгүй. Улс үндэстэний эрх ашгийг хөндсөн хууль баталж байгаа гишүүдийг хариуцлагад тат.Цаазалсан ч багадна.
    2018 оны 09 сарын 30 | Хариулах
    • яг зөв . муу хуулийг хахууль авч лобби нэрээр халхавчлаад дэндүү уйваагүй
      2018 оны 09 сарын 30
  • Иргэн (66.181.181.31)
    Тэнэг мал. Хууль муу байж болохгүй. Муу хуулийг мөрдөж бүр ч болохгүй.
    2018 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.42.96)
    муу хууль гарч болохгүй үүний оронд хууль бараг байхгүйнэ дээр муу хууль үйлдвэрлэгч их хуралын гишүүдийг буцаан татаж цалин хөлс ахуй хангамжид нь үрсэн мөнгийг төлүүлэх ёстой энгийн үйлдвэрийн ажилчин гологдол гаргавал төлдөг адилхан байх ёстой
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    саяхан
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    18 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    50 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    56 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    1 цаг 3 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    23 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    23 цаг 17 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    23 цаг 31 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    23 цаг 39 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    23 цаг 49 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    23 цаг 58 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК