"Явган хүний зам" аян үргэлжилж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбосон авто замын дагуу /хуучнаар Натур худалдааны төвөөс урагш/ байрлах газрынхаа талбайн хэмжээг иргэн Э.Болдбаатар зохих зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэн, хашаа барьж явган хүний зам хаасан тул уг хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүрэг болгожээ.
Харин Хот тохижилтын газар замын урд талаас явган хүний зам барьж эхэлсэн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)