ХХААХҮЯ "Expo Mongolia ХХК"-тай хамтран “FoodEx Mongolia-2018” олон улсын үзэсгэлэнг өнөөдөр “Хүннү Молл” худалдааны төвд нээлээ. Энэ нь Хүнсний салбарынханд бүтээгдэхүүнээ сурталчлах, бизнесийн харилцаа тогтоох зорилготой юм.
Тус үзэсгэлэнд Монгол, Англи, Япон, Тайландын хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байгаа бөгөөд Их Британийн Элчин Сайдын яамны худалдааны хэлтэс үйл ажиллагаагаа танилцуулах аж. Үзэсгэлэн энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.