Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Гэгээнсар: Ганцхан нарийхан мод үлдчихсэн байсныг хараад би хүмүүст маш их гомдсон

2018-11-12
0
ЖИРГЭХ

Баттөмөрийн Гэгээнсар “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3-р ангид сурдаг. Сургуулийнхан нь түүнийг “Мөрөөдлийн театр” хамтлагийн Баттөмөр буюу Батаагийн охин гэдгээс гадна авьяаслаг сурагч гэдгээр нь андахгүй. Б.Гэгээнсар маань саяхан дэлгэцнээ гарсан “Том 6 толгойт” хүүхдийн инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглож, үзэгчдийн хайрыг татаад байгаа билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.  

 

- “Том 6 толгойт” киноны ямар дүрд нь тоглосон бэ?

-Сараа гэдэг хөдөөгийн охины дүрд тоглосон. Зургаан толгойгийнх нь нэг.

-Анх удаа кинонд тоглосон уу. Жүжиглэх ямар санагдсан бэ?

-Тийм ээ, анх удаа кинонд тоглосон. Надад их гоё санагдсан. Зураг авалтын үеэр эхэндээ ядарч байсан ч сүүлдээ гайгүй болсон. Зуны амралтаараа кинонд тоглоод их сонирхолтой байсан.

-Гэгээнсар маань жүжиглэхээс гадна өөр ямар авьяастай билээ. Чамайг их гоё бүжиглэдэг гэсэн, тийм үү?

-Би дуулж, бүжиглэх, жүжиглэх дуртай. Анх явж байсан цэцэрлэгтээ би байнга уйлдаг байсан болохоор өвөө, эмээгийнхээ гэрийн ойролцоо байдаг “Амилиа” цэцэрлэгт явж эхэлснээс хойш уйлахаа больсон. Шинэ цэцэрлэг маань үргэлж урлагийн арга хэмжээ хийж, зөндөө бүжиглүүлдэг байсан болохоор тэнд л сурсан даа.

-Кинонд жүжиглэсэн гэхээр ангийнх нь хүүхдүүд их сонирхож байна уу?

- “Баяр хүргэе. Ямар мундаг тоглосон юм бэ. Инээдтэй царай гаргаж байсан” гэж байна лээ.

- “Том 6 толгойт” кинон дээр юуны тухай гардаг вэ?

- Хөдөө огт явж үзээгүй дөрвөн найз нэгийгээ аавтай нь уулзуулах гээд хотоос 400 км хол байдаг Булган аймгийн Бугат сумын Зүрхэт уул руу микронд суугаад явдаг. Яагаад гэвэл тэр найз охиных нь аав тэнд амьдраад эхнэр, охин хоёроо хүлээж байгаагаа бичсэн захиаг нь охин олж уншаад уйлж байсан болохоор найзууд нь туслахаар шийддэг. Тэр дөрвийн суусан машин замдаа эвдэрч, нэг өвөө Портерт суулгаж өгсөн чинь дахиад эвдэрчихдэг. Тэгээд Булганд очсоныхоо дараа замаа олохгүй ууланд төөрчихдөг. Тэднийг Цэрэнпил гэдэг дүрд тоглосон найзтайгаа бид хоёр олоод гэртээ авчирдаг. Цэрэнпил Булган аймгийн Сайхан сумын яг хөдөөгийн хүүхэд. Энэ хооронд аав, ээж нь хүүхдүүдээ хайж ирдэг. Киноны төгсгөлд нөгөө охиноо аавтай нь уулзуулаад дуусдаг юм.

- Тэгэхээр чиний дүр сайн хүүхдийн дүр байсан байх нь, тийм үү?

- Миний дүрийг ээж маань яг над шиг, хэрсүү, сониуч дүр байна гэж хэлсэн.

- Жүжиглэхэд аав нь тусалж байв уу?

- Аав зураг авалттай гээд хөдөө явчихсан байсан. Манай киноны зураг авалт 20-иод хоног болсон. Аав яг дуусахаас нь хэд хоногийн өмнө бид нар дээр ирсэн. Тэгээд “За камер луугаа харж болохгүй шүү, инээхгүй шүү” гээд зааж өгсөн. Манай найруулагч зохиолыг нь өгөөд, яриад яриад явчихдаг байсан. Эсвэл өмнөх орой нь ярьж өгдөг байсан.

-Жүжигчин аавтай байх ямар байдаг вэ?

-Найзууд маань бас жүжигчин аавтай байх гоё уу, хэцүү юү гэж асуудаг. Жүжигчин аавтай байх гоё. Гэхдээ жаахан завгүй л байдаг. Хөдөө гадаа явчихдаг.

- “Том 6 толгойт” кинон дээр муу дүр гардаг уу?

- Муу дүр байсан. Модны хулгайч нар. Бид яг амьдрал дээр очсон чинь Булганд нуур ширгэчихсэн, хүмүүс хог хаячихсан, зөндөө олон мод тайраад дүүрэн хожуул байсан. Тэнд ганцхан нарийхан мод үлдчихсэн байсныг хараад би хүмүүст маш их гомдсон. Тэр модны хулгайч нар үнэхээр муухай, байшин барих гээд моднуудыг тайраад явчихдаг. Цаасыг бас модоор хийдэг гэсэн.

Бас тэнд алтны уурхай байсан. Уурхайн хажууд байдаг ус нь аймар бохир муухай, гоё байгальтай газрыг баахан нүхтэй, шороо болсон газар болгоод хаяад явчихсан байсан. Нүх рүү нь жижигхэн ямаа, ишиг, хонь, хурга уначихдаг. Ирж авахгүй бол үхчихдэг гэсэн. Цэрэнпил бид хоёр жижигхэн ишигтэй. Тэр ишиг маань явсаар байгаад байнга алтны уурхайн нүх рүү орчихдог байсан. Бид хоёр ишгээ олохгүй байвал шууд тэр уурхай руу л явдаг байсан.

-Чи хөдөө хэр их явдаг вэ. Эсвэл кинонд тоглохдоо л хөдөө очиж үзсэн үү?

- Хөдөө их явдаг. Ялангуяа, энэ зун Завхан явлаа. Булган хоёр удаа явсан. Эрдэнэт, Дархан, Сүхбаатар аймаг гээд баруун тийшээ 1000, зүүн тийшээ 1000 км зөндөө олон газар явсан.

- Гэгээнсар ямар хичээлдээ дуртай вэ?

- ICT гээд компьютерийн хичээлдээ хамгийн дуртай. Сая гуравдугаар ангиас орж эхэлсэн. Мөн science гээд шинжлэх ухааны хичээлдээ дуртай.

- Сургуулийнх нь юу нь чамд хамгийн гоё байдаг вэ?

- Манай сургууль үнэхээр гоё. Манай сургууль ихэнх сургуулиудаас илүү их зүйл сургадаг гэж боддог. Зургийн хичээл дээрээ гоё зурдаг, дуу хөгжим, шинжлэх ухаан, математикийн хичээлийг маш гоё хөгжилтэй заадаг. Бас монгол, англи хэлийг гүнзгийрүүлж үздэг. Би сургуульдаа үнэхээр их дуртай. Сая долоо хоногийн амралтын өдрүүдээр их уйдсан. Эргээд хичээлдээ орсон чинь их гоё байна. Багш нар маань ерөөсөө загнадаггүй, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.

-Чи ямар ном унших дуртай вэ?

-Монгол, англи хоёуланд нь дуртай. Ялангуяа, танин мэдэхүй, шинжлэх ухааны номонд их дуртай.

-Тэгвэл ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?

-Жүжигчин болно гэж боддог.

-Шинжлэх ухааны хичээлдээ дуртай юм чинь эрдэмтэн болохгүй юм уу. Аль нь гоё вэ?

- Шинжлэх ухааны юмнууд хийхэд дэлбэрчихвэл аймшигтай юм болно. Тийм учраас болгоомжтой байх хэрэгтэй. Харин жүжигчин бүх өдрийн турш нэг хувцастай, олон удаа зураг авдаг нь хэцүү. Гэхдээ сайхан тал нь гэвэл шинжлэх ухаанч болбол шинэ юм бүтээдэг нь гоё. Харин кинонд тоглоод дараа нь өөрөө үзэхэд гоё санагддаг.

 -Чи дахиад кинонд тоглоё гэж бодож байна уу?

-Ээж кинонд тоглох бүх саналыг авахгүй, зохиолыг нь уншиж байгаад шийднэ гэсэн. Ээж намайг кинонд нэг их тоглоод яах юм бэ, том болоод л тоглоорой гэсэн.

-Ер нь санал хэр их ирдэг вэ?

-Ирдэг. Гэхдээ ихэнхдээ гэр бүлээрээ тоглох санал ирдэг. Сая миний дүү Ялгуунаа аавтайгаа нэг рекламанд тоглосон.

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Би нэг, хоёр, дөрөв дэх өдөр хичээлээ тараад бассейнд явдаг. Гурав дахь өдөр нь сургуулийнхаа төгөлдөр хуурын дугуйланд явдаг. Тав дахь өдөр бол тараад шууд гэртээ харьдаг даа.

-Ярилцсанд баярлалаа. Сурлага, урлагийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Lhamaa (66.181.160.59)
    Estoi hoorhon hersvv uhaantai hvvhed bna daa.amjilt hvsei.aaw eej ni ih zow hvmvvs bna ger bvliin hvmvvjil ih chuhal shvbayr hvrge
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.187.247)
    Элит сургуультай холбогдох утас, хаягийг нь тавиач ээ
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.187.247)
    Элит сургуульд орохоп шалгалт авдаг уу? төлбөр нь хэд байдаг юэ?
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Бай (66.181.161.8)
    Ямар мундаг охин бэ цаашидынх нь сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.113.46)
    Хаха энэ Батаагийн охин юм уу, ямар адилхан юм даа
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.88.34)
    Элит сургуулийн сурагч юм байна. Би энэ сургуульд хүүхдээ сургахаар сонгосондоо маш их баяртай байдаг. Үнэхээр сайн багш нартай, хүүхдүүдийн сургалтыг сайн анхаардаг. Хүүхэд бүрт хүтч үйлдэг маш мундаг
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
    • Элит
      Энэ сургуульд ороход ямар шалгууртай вэ. Тѳлбѳр хэр бол
      2018 оны 11 сарын 12
  • ариунболд (202.131.225.150)
    Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр өгнө 2.4 оронтой нууц үг 3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4.Mongolia 5.Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линдээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    3 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    42 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    52 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    1 цаг 6 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    1 цаг 11 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    1 цаг 20 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    1 цаг 28 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    1 цаг 33 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    2 цаг 43 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    2 цаг 51 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    2 цаг 56 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    3 цаг 25 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    3 цаг 27 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    3 цаг 38 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    4 цаг 55 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    5 цаг 6 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    5 цаг 12 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    5 цаг 30 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    5 цаг 38 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    6 цаг 15 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК