Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2018-11-13
0
ЖИРГЭХ

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны гүйцэтгэлээр 3.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий үйлдвэрлэлд 10.6 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 87 хувь, нийт экспортын орлогод 8,4 хувийг тус тус эзэлж, нийт ажиллах хүчний 30 хувь тус салбарт ажиллаж байна. Гэвч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, хөрсний доройтол, бэлчээрийн хомсдол зэрэг нь нөөцийн хязгаарлагдмал байдлыг үүсгэж байна. Тиймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах арга барилд өөрчлөлт оруулан, боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ, шаардлага бий боллоо.

Манай улс 1950-иад оноос хойш мах, сүүний хосолмол ашиг шимт үүлдрийн үхэр, сүүний ямаа, мах, ноосны хонь болон гахай, шувууг гадаад орноос авчирч, өсгөн үржүүлж байна. Гэсэн хэдий ч тухайн чиглэлийн мал, амьтны онцлогоос хамаарч, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, технологи харилцан адилгүй түвшинд хөгжиж иржээ. Ихэнх улс орон сүүний чиглэлийн нэг үнээнээс жилд дунджаар 5500-9500 литр сүү сааж, махны чиглэлийн 12-18 сарын настай өсвөр үхрээс дунджаар 320 кг, хониноос дунджаар 35 кг мах авдаг бол манай улс жилд дунджаар монгол үхрээс 800 литр, эрлийз үхрээс 2200 литр сүү, үхрээс 180 кг, хониноос 18 кг мах авч байна.

Малын тоо өсөж, 66,2 сая толгойд хүрсэн ч дотооддоо үйлдвэрлэх боломжтой малын гаралтай зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг импортоор авч, гадаад зах зээлд их хэмжээний валют урсгасаар байгаа юм. Тухайлбал, гаалийн 2016 оны мэдээгээр манай улс малын гаралтай 18 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 34,1 сая ам доллараар, 5 нэр төрлийн малын тэжээлийг 7 сая ам доллараар, нийт 41,1 сая ам доллар буюу 98,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Энэхүү үзүүлэлт 2017 оны байдлаар  63,9 сая ам доллар буюу 159,8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 1,6 дахин өсчээ.

Дээрх төлөв байдлын тоймоос дүгнэхэд мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг бага, нэг малаас авах түүхий эд, бүтээгдэхүүний гарц, малын тэжээлийн хангамж, хүртээмж хангалтгүй, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг, орлого доогуур, алдагдалтай байгаа учраас ихэнх аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна.

Цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бүтээмж, үр ашиг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг үе шаттай бууруулах, хот суурин орчимд болон тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын санал санаачилгыг дэмжих, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх зорилгоор "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулаад байна.

2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилгыг биелүүлэх хүрээнд үндсэн долоон зорилт дэвшүүлж байгаа юм. Тухайлбал, эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагааг төрөлжүүлж, кластер, ложистикийн сүлжээний үйлчилгээг хөгжүүлэн, мал, амьтны гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахыг зорьж байна.

Мөн гойд ашиг шимт үржлийн мал, амьтны тоог нэмэгдүүлж, хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээний сүү, мах, өндөг, зөгийн бал болон бусад түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулан, эрчимжсэн аж ахуйд техник, технологийн шинэчлэл, сайжруулалтыг үе шаттай хэрэгжүүлж,  бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн боловсруулах үйлдвэрт нийлүүлэх мах, сүүний улирлын хамаарлыг бууруулах, аюулгүй байдлыг бүртгэлээр баталгаажуулах, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилга, хөрөнгө оруулалтыг урт хугацааны хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжинэ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Нийслэл, аймгийн төв орчим болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, эрчимжсэн цогцолбор аж ахуйн кластер, ложистикийн сүлжээний загварыг мэргэжлийн холбоодоор дамжуулан хөгжүүлнэ;
  • Нийт мал сүрэгт өндөр ашиг шимт мал, амьтны эзлэх хувийг 4 хувьд хүргэж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хангана;
  • Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн улирлын хамаарлыг үе шаттай бууруулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг 35 хувиар нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлэх үхрийн тоог 2 дахин, нэгж малаас авах сүү, махны гарцыг 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээг 30 хувиар тус тус өсгөнө;
  • Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импортыг 30 хувь, бусад сүүн бүтээгдэхүүний импортыг 15 хувиар тус тус бууруулна;
  • Өндөгний импортыг 90 хувь, зөгийн балны импортыг 70 хувь, тахианы махны импортыг 10 хувь, гахайн мах, өөхний импортыг 15 хувиар тус тус багасна;
  • Мах, зөгийн балны экспортыг 10 хувиар нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжийг 40 хувиар, техник, технологийн шинэчлэлийг 30 хувиар тус тус нэмнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах бүртгэл, мэдээллийн системийг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд суурилан бий болгоно;
  • Хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татварын бодлогоор дэмжин, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийн сонирхлыг дээшлүүлэх

зэрэг олон эерэг үр дүн, өөрчлөлт гарна гэж үзэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт, дунд хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    3 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    42 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    52 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    1 цаг 6 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    1 цаг 11 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    1 цаг 20 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    1 цаг 28 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    1 цаг 33 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    2 цаг 43 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    2 цаг 51 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    2 цаг 56 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    3 цаг 25 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    3 цаг 27 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    3 цаг 38 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    4 цаг 55 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    5 цаг 6 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    5 цаг 12 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    5 цаг 30 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    5 цаг 38 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    6 цаг 15 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК