МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөр Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран нийслэлийн 9 дүүрэгт гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Сайн дурын бүлэг”-ийг бэлтгэх сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сайн дурын бүлэг нь гамшиг, ослын үед дүүргийн Улаан загалмайн дунд шатны хороо, Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд тайван цагт гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах чадамжтай болно.
Л.Сайнаа