Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” уриан дор Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран жагсаал хийнэ гэдгээ мэдэглээ.
Мөн “Очир” зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд тэмцэх бөгөөд ард иргэд, байгууллагуудыг тэмцэлд нэгдэхийг уриалж байна.
Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 86 хувь нь айдаст автах, нэр төрөө бодох, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовних, ах дүү, хамаатан саднаасаа ичих зэрэг сэтгэл зүйн дарамт шахалтаас үүдэн хүчирхийллийг нуун дарагдуулдаг. Улмаар хүчирхийллийн арга хэлбэр угширч эхлэх үед аргаа барж, тэсвэр алдсан хэсэг нь буюу бодит хохирогчдын 14 хувь нь л хуулийн байгууллагад ханддаг гэсэн судалгаа гарчээ.
Харамсалтай нь эдгээр статистик мэдээлэл хүчирхийллийн бодит хохирогчдыг гаргасан тоо биш. Монгол улсын хүн амын 50,84 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдний дунд 78000 өрх толгойлсон эмэгтэй, хагас болон бүтэн өнчин 37000 хүүхэд өсч бойжиж байна.
Үүний цаана далд үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл гэгч сөрөг үзэгдлийн эсрэг нийтээрээ анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг МЭХ-оос уриаллаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)