Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн долдугаар хороонд баригдаж буй 7-11 дүгээр хороодын иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан “Хөгжлийн төв, спорт заал”-ны барилгын ажилтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, холбогдох үүрэг, даалгаврыг өглөө.
Одоогийн байдлаар барилгын 1 давхрын цутгалтын ажлыг бүрэн дуусгасан бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай байгаа юм.
Л.Сайнаа