Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Та нар хангалттай баяжсан

2018-12-04
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Тэрбээр чуулганаар “Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг 27 гишүүд тавьсан учраас өнөөдөр бид хуралдаж байна. Өнгөрсөн хугацаанд бидэнд хийсэн зүйл их бий. Нефтийн үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, цэвэрлэх байгууламж гээд эхлүүлсэн, эхлэх гэж байгаа олон ажлыг хийгээд байна. Хэрэв би үлдвэл парламентад байгаа олон хүнд хариуцлага тооцно. Үлдээгүй ч тооцно.

ЭШЛЭЛ 2.

Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат байдаг. Би нэг жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо шударга ёсны төлөө ажиллахаа хэлсэн. Тэрнийхээ төлөө ажиллаж байна. Би Засгийн газрын гишүүдтэйгээ ч хариуцлага тооцож ирсэн. Нөгөө талаар би дарангуйлагч биш шүү. Намайг цэргийн хүн учир дарангуйлагч болно гэж хараад байх шиг байна, үгүй.

ЭШЛЭЛ 3.

Би Парламентын засаглалыг дэмждэг. Монгол Улсыг Парламентын засаглал л авч явна. Ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан, байгалийн баялгийг хууль бусаар авсан хүмүүстэй хатуу тэмцэнэ. Ямар ч олиргархиас айхгүй. Харин өдөр ирэх тусам чанга ажиллана.

ЭШЛЭЛ 4.

Ардын намын 65-ыг би хагалаагүй. Би олигархын пирамидыг задлах гэж хоёр гуравхан тоосго сугалсны төлөө Засгийн газрыг унагаах тухай ярьж байна. Ард түмэн намайг дэмжиж байгаа. Надад хоногийн дотор 2-3 мянган иргэнээс намайг дэмжсэн мессэж ирж байна. Би эндээс урам зориг авч байна. Улс орныхоо төлөө, шударга ёсны төлөө ажиллана. Би жирийн нэг жолоочийн хүүхэд. Би будаатай шаазанд хоол идэж, сумтай үзгээр бичээгүй. 17 настайдаа цэрэгт явж, эх орныхоо төлөө сэтгэл зүрхээрээ ажиллана.

ЭШЛЭЛ 5.

Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын талаар “Д.Гантулгын хувьд асуудал нь шийдэгдээд явсан. Буруутай эсэхийг шүүх шийдвэрлэх байх.  Хоёрдугаарт, би шударгаар бизнес эрхэлж байгаа хүн бүхнийг дэмжиж байгаа, цаашид ч дэмжинэ, хамгаална. Бизнес эрхлэгчдэд ганцхан зүйл хэлж байгаа. "Та бүхэн гагцхүү улсдаа татвараа л шударгаар төлөөрэй. Та бүхнээс хахууль нэхсэн хүн байвал надад хэлээрэй" гэж хэлсэн. Би бизнес эрхлэгчидтэй байнга уулзаж байгаа. Харин олигархуудын бий болгосон улс төр, бизнесийн ноёрхлыг унагаах гэж би тэмцсэн, амаргүй байна. Түүнийхээ төлөө өнөөдөр Засгийн газрыг унагаах асуудал яригдаж эхэллээ.

ЭШЛЭЛ 6.

Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс үндэслэн хийсэн, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бололцоотой бүх зүйлийг хийж ажиллаж байна.

ЭШЛЭЛ 7.

Улсын түүх бүтэх, ажил үйл явна гэдэг бол нэг жил гэдэг бол багагүй хугацаа л даа. Гарын алганаас өргөс аваад хаясан мэт нэг өдөр, нэг жилийн дотор нөхөр У.Хүрэлсүх бүх зүйлийг засаж, залруулж чадахгүй нь ойлгомжтой. Надад бас цаг хугацаа хэрэгтэй байгааг та бүхэн маань мэдэж байгаа.

ЭШЛЭЛ 8.

Би хоёр зүйл хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт би шударга ёсыг нийгэмд тогтоох, бэхжүүлэх, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлд бүх боломжтой зүйл дайчилж хийнэ. Хоёрдугаарт улсынхаа унаж байгаа эдийн засгийг тогтоож, сэргээх чиглэлд боломжтой бүх зүйлийг хийж ажиллана. Дээр нь миний хэлээд байгаа МАНАН гэж манай ард түмэн хэлээд сурсан хууль бусын пирамид, шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Байр сууриндаа хатуу байна.

ЭШЛЭЛ 9.

Хэрэв би үлдвэл парламентад байгаа нэлээд олон хүнд хариуцлага тооцно. Ёс зүй, хуулийн хариуцлага тооцно. Үлдээгүй ч тооцно. Надад бас цаг хугацаа байгаа гэж бодож байна. Шударга улстай болохын төлөө хамтдаа тэмцье гэж ярьсан юм. М.Энхболд, Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд гэж гурван хүнийг огцруулах тухай асуудал яриад Д.Хаянхярвааг огцруулсны орой энэ 27 хүн гарын үсэг зурсан. Би энэ 27 хүнийг бүгд буруутай гэж үзэхгүй байна. Найз нөхрөө бодоод, хүн чанар гаргаад гарын үсэг зурсан хүмүүс бий. Одоо эх орноо бод. Албан тушаалтныг битгий хайрла. Нэг, хоёр, гурван даргын сандалд нь суулгах гэж, тэнд нь бат бөх олон жил амьдруулах гэж битгий хүс.

ЭШЛЭЛ 10.

Дээр нь цаашид миний хийе гэж бодож байгаа нэг ажил бол хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой юм байна. Өнөөдөр төрдөө тангараг өргөсөн хуулийн байгууллагын мянга, мянган ажилтан хууль бус үйлдэл хийдэг болсон гэж үзэхгүй байна.

ЭШЛЭЛ 11.

Энэ хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс та бид. Шахна, дарамтална, ажил албан тушаалыг нь ярина гэж сүрдүүлнэ, эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд эцэст нь хууль, шүүхийн байгууллага улс төрийн ажил хийдэг болсон, улс төрийн зэвсэг болж хувирсан. Хууль, шүүхийн байгууллага хамгийн шударга ажилладаг байгууллага байх ёстой. Шударга ажиллуулахын төлөө бид хамтарч зүтгэх ёстой.

ЭШЛЭЛ 12.

Томоохон хэргүүдийн ард бид хамтдаа гарах ёстой. Шийдвэрлэж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой, улсын өмчийг хууль бусаар авсан хүмүүсээс буцааж авах ёстой Монголын төр, ард түмэн. Энийг л ард түмэн шаардаж байна. Эцэст нь хэлэхэд Засгийн газар тогтсон ч эс тогтсон ч шударга ёсны төлөө, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нөхөр У.Хүрэлсүх насаа дуустал, ясаа цайтал тэмцэх болно. Байр сууриндаа хатуу байна. Олигархууд, нам дамжсан бүлэглэл намайг худалдаж авна гэвэл худлаа. Бас намайг айлгана гэвэл бүр худлаа шүү. Энийг хэлчихье. Та бүхэндээ их баярлалаа

ЭШЛЭЛ 13.

Тэрбээр 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр  мөн гэдгийг хэлээд “Яривал би цааш нь ярина. Зөвхөн МАК компани 36 лиценз эзэмшдэг. Цагаан суварга танай гэр бүлийн өмч биш. Нэг ч лицензгүй хүмүүс нь харин гурван сая байж магадгүй. Та нар хууль бусаар баяжсан. Төрийн эрх ард түмний гарт байдаг” гэсэн юм.

ЭШЛЭЛ 14.

ЖДҮ-тэй холбоотой асуудлаар шалгалт оруулсан. Засгийн газар өөрөө үүнийг шалгасан. Б.Батзориг сайд болсны дараа гурван удаа анхааруулж хэлсэн. "Чи наадахаа болио. Ил тод болго. Реалити шоу болго. Олон нийтэд ямар компани зээл авч байгааг нэвтрүүлэг болгочих" гэсэн. Гэтэл миний шаардлага хэрэгжсэнгүй. Салбарын сайд хариуцлага алдаад хариуцлагаа үүрсэн. Их хурлын гишүүд манай сайд нараас битгий хууль бус юм гуйгаач ээ гэж хүсэж байна.

ЭШЛЭЛ 15.

Тэрбээр Н.Номтойбаярт хандаж “Чи үнэхээр эх орондоо хайртай юм бол цагаан суваргаа буцаагаад өгчих. Монголын ард түмэнд буцаагаад өгчих” гэсэн юм. Мөн “Та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа болохоор надад хүндрэл бэрхшээл учирч байна. Цаашдаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд намын дарга хийх юм бол бидний эрх ашиг байхгүй болно гэж айж байгаа. ЕС-ыг огцруулах 27 хүн дотор Монголын хөрөнгө мөнгийг завшсан хүмүүс байгаа шүү. Танай МАК компани хандив өргөсөн юм билээ.

ЭШЛЭЛ 16.

Зарим үед та нар шатахуунаа хямдхан зарж бай. Та нар хангалттай баяжсан. Ард түмнээ үнэхээр боддог юм бол сэтгэл гаргаад өөрсдөө жаахан алдагдал гаргасан ч гэсэн хямдхан өгчөөч.

ЭШЛЭЛ 17.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад “Би төрдөө их цэвэрлэгээ хийнэ. Намдаа их цэвэрлэгээ хийнэ. Би сонгуульд ялагдсан ч хамаагүй. Дүү хүү аятайхан байгаарай. Чи бол баялаг түүхтэй хүн шүү. Ах хүний хувьд тэсээд тэвчээд сууж байна” хэмээн хэлсэн юм.

ЭШЛЭЛ 18. 

Ерөнхий сайд засгийн газраар гурван асуудал шийдүүлэх гэж ажиллаж байна. Нэгдүгээрт, ард түмнээ дотоодын хүнсээр хангах. Дотоодын хэрэгцээг хангаж, хүнс экспортлогч орон болох. Хоёрдугаарт, улс орныг эрчим хүчээр хангах. Гадаадаас авмааргүй байна. Таван толгой, Эрдэнэбүрэн цахилгаан станцуудаа барьж өргөтгөмөөр байна. Харамсалтай нь улс төр гэдэг хийрхлээс энэ ажлууд зогсдог. Завсарт нь ашиг сонирхлууд ордог. Гуравт нефть боловсруулах үйлдвэртэй болох. Дотоодоо нефтиэр хангах боломжтой байна. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй юм сан гэсэн далдын хар хүч байгаа. Битгий баригдаасай билээ гэж боддог хүмүүс энэ зааланд ч бий. Энэ бүхэн засгийн газрыг унагаах шалтгаан нь болж байна. Шалтаг нь ЖДҮ. Үүнийг УИХ-ын гишүүд зөвөөр ойлгоосой гэж бодож байна.

ЭШЛЭЛ 19.

ЖДҮ гэж сайн юм гарч ирлээ гэж бодож байна. Монголыг цэвэрлэх сайн үйл явдал боллоо. Үүнтэй холбоотой нөхдүүдтэй хариуцлага тооцож байна. Үнэхээр тэр нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно.  Тиймээс би цаашдаа ажиллах сонирхолтой байна.

ЭШЛЭЛ 20.

Г.Занданшатар бүх сайд нарыг оруул. Бензин, доллар ард иргэдийн санааг зовоож байна. Заримдаа ямар ч сайд зохицуулж чадаагүй асуудал байдаг юм. Өөрөөс чинь үл хамаардаг юм байгаа. Доллар гэдгийг бид хэвлээгүй шүү дээ. Америкт хэвлэдэг юм. Шатахууныг бид гадаадаас авдаг.

ЭШЛЭЛ 21.

Хариуцлагын тухай асуудалтай би санал нэг байна. ЕС хариуцлага тооцохгүй биш тооцож байна. Миний бүрдүүлсэн кабинетээс хоёр сайд үүрэгт ажлаа өгсөн. Төрийн хариуцлагаас гадна улс төрийн хариуцлага тооцох ёстой. Би ЕС-аар томилогдохдоо хоёр зүйл ярьж байсан. Нэг нь нийгэмд шударга ёс тооцох, нөгөө нь улс орны эдийн засгийн уналтыг зогсоох. Гол ажил  маань эдийн засаг руу чиглэсэн. Хариуцлага тооцох ёстой.

ЭШЛЭЛ 22.

Стандарт банк, Монголбанк, Хөгжлийн банк, бондын асуудлыг шалган, буруутанд хариуцлага тооцох ёстой. Эдгээр ажлыг хийх гэхээр боломж өгөхгүй байна. Тос дотроосоо өтнө гэдэг шиг төрийг цэвэрлэх цаг иржээ. Энэ ажлыг би хийхгүй бол өөр хэн хийх билээ. Надад хүч дутагдаж байна. Эрхзүйн орчин дутмаг байна.

ЭШЛЭЛ 23.

Манай Засгийн газар бүтэн 60 жил ярьсан газрын тосны үйлдвэрийн ажлыг эхлүүллээ. Удахгүй бид төгрөгөөр бензин худалдаж авдаг болно. Цэвэрлэх байгууламжийг шинэчилье гэж 20 жил ярьсан. Бид ажил хэрэг болгосон.

ЭШЛЭЛ 24.

МАНАН-гийн хүмүүс ажлаа өгөөд явбал төрийн ажил хэвийн үргэлжилнэ. Надтай 950 сая төгрөгийн асуудал холбосон. Би энэ асуудлыг огт мэдэхгүй. Тийм зүйл байхгүй. Мөнгө төгрөг тараасан сайдыг огцруулсан шүү дээ. Хуулийн байгууллага түүнийг шалгаж байна. Удахгүй хэн нь буруутайг тогтооно.

image

Өнгөрөгч долоон хоногийн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайдын ярьсан үгнээс 24 эшлэл хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • shudarga mordon baistaah (182.160.0.128)
    olon dabhar baishind suusan,olon xangamjtai niisleliin,ulsiin mordon baistaahiinxan uy xiij baina be,Toomoin Damdindorjiin zalilangiin xeregiig ilrvvlj,xoxirliig baragduulaach,damdindorgiig tavij yabuulsan geed mash ih no bii
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • зочин (66.181.189.112)
    Хүрэлсүхийг ард түмэн дэмжиж байна.
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • бид зочин (139.5.216.16)
    Одоо Хүүкийн баяжих ээлж
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Zochin (64.119.26.196)
    Minii Mongoliin ard irgedee, heduulee uhaantai baiya l daa. Hedii boltol ednii togloom boloh yum be?! Hoorondoo hemleltseed hen negen ni "yalagdald" orood ireheeree ard tumen medej bgaa, ard tumen husej bna, ard tumniihee tuluu baiya l daa ene ter gej uran ug unaganguut l ter hun ruu ni huilaraad, uruvduud, umuuruud nalaad uguh yum. Odoo boloo sh dee. Irgen bur uursdiin nam taivan, setgel ueg amidraliin tuluu tuushtai, hatuu HERSUU baiya! Irgen tanii tuilbargui, holiin haraagui baidlaas bolj mongoliin ard tumen ter ayaaraa shahuu arai chuu l amidarch bna sh dee. Tanii heneggui, busdiig harsan, hoirgo baidlaas bolj ta uuruu tuuniihee goriig (Valut, Benzin shatahuunii usult, uuneesee ulbaalaad buh yum!!!...) dor bur ni yagshtal hurteed, ed nuhdiig ur huuhed, hurgen ber, ach guchaar ni bayjij tuljihud ni ih huvi nemer oruulj yavaa gedgee uhamsarlan oilgooroi!
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • bgl (172.219.205.160)
    xyrelsyx bayan xybia xicheesen joloochiin gert tarbalzaj osson xyyxed, xicheeldee myy ychraas ix syrgyylid shyyd orj chadaagyi. Xybia xicheedeg,xyntei niilemj myytai zan ni torolxiin etseg exees obloj absan. Has tegeed ydarsan ardiin xyyxed bolox gej dyr esgene. Xy ooroo toroos Gordon terbymtan. Neg CH business xiigeegyi, tsetserlegiin bagsh exnertei,tsergiin angias xyntei taardaggyi geed xalagdsan no or nam gej orilsoor EC Bolson, yaj barab ter ajliig.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Ss (150.129.141.254)
    Unen hellee
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Ерөнхий сайд Хадгаламжиндаа тэрбум төгрөгтэй ГЭСЭН БИЗДЭЭ . Яаж тэр их мөнгийг олж, хадгалдж чаддаг байнаа
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.72.245.204)
    ҮНЭН ШҮҮ, ОДОО БОЛИХ ЦАГ НЬ БОЛСОН, ЦААШИД ХЭРХЭХ ЭСЭХИЙГ ОЛОН ТҮМЭН ХАРЖ БАЙНА, ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ, ЯРИАД СУУГААД БАЙЖ ТААРАХГҮЙ ШҮҮ,
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    болохоо байхаар ард түмэн. намын 1000 мянган гишүү д гэцгээнэ.. бялуугий нь бага хурлын 200 нөхөр л хүртэнэ.. гишүүд нь ч гишүүд
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    би мэдээгүй гэнээ.. улсын хөгжилд ЖДҮ ийн асуудал голлох үүрэгтэй . ширээн дээр нь үргэлж дэлгээстэй байх ажлуудын нэг нь . хэн ч ер. сайд байсан
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    шатахууны үнэ нэмэгдээд Францд юу болж байна..
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    дорнодын хэнч билээ дээ нэг попул нөхөр ..санхүүгийн байдал муудаад ийм хулгай хиййчихлээ гэнээ .. тийм л юм бол бенз жипээ улсад түрүүлсэн морьтойгоо зар л даа чи ард түмнээс хулгайлахын оронд
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    75 ер.сайд.. 75 ерөнхийлөгчтэй болчихоод байна шүү дээ 76 билүү
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    ямарч үхэр 950 сая чиний хийсэн ажил гэдгийг мэдээд байна
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    төрийн дээр гарсан намын асуудлыг эхлээд шийдэх.... намынхан хоорондоо алалцаж байхад төр 100 % ажлаа хийж байдаг тийм тогтолцоо гэсэн үг
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.205)
    солонгос хүргэн ах нь мөнгө өгдөг гээ биздээ
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.179.132)
    ЖДҮ хамгаалагч юун их хуцна вэ. Энэ чалчаа ард түмний итгэлээр мөн ч тоглож байна даа. Цаг нь ирэхээр өөрөө зайлах нь дамжиггүй
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.183.243)
    Хүрэлсүх өөрөө яаж баяжав.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Хөх чоно (202.72.245.122)
    Би чамд Д.Эрдэнэбатаа нэг л зүйлийг хэлэе. Би анх чамайг 2012 онд УИХ-д орж ирж байхад чинь овоо хүн юм гэж хүндэлдэг байсан. Гэтэл чи тэр чигээрээ МАНАН олигархи мафи бүлэглэлтэй гүн холбоотой хөгийн амьтан байж. Тэр чинь анх Хурцын элчин сайдын томилгооны үед илэрсэн. Сая бүр баталгаажлаа. Эрдэнэ та нар юу ч гэж гоё юм ярьж хаацайлаад цаагуураа шударга бусын хонгилын талд зогссоныг чинь жирийн иргэд мэдэж байгаа. Чи биднийг юу ч мэдэхгүй малууд гэж бүү бод
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Ард түмэн (103.9.90.50)
    Өөрөө баяжих, хүний шударга хөдөлмөрийг мөлжий гээд байгаа хүн дэ
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • бид (202.72.245.122)
    МАН ч, АН ч ялгаагүй удирдах байгууллагадаа жирийн гишүүд орох боломжийг их мөнгөөр босго тогтоон хаачихсан. Тиймээс л энэ намууд мөнгөтэй баян олигархи бүлэглэлүүдийн атганд орчихсон. Үнэндээ намын бодлого гэдэг нь олигархуудын бодлого болчихсон. Энэ нь саяын өдрүүдэд АН-ын гаргасан араншингаас тод харагдсан. Энэ 2 намд маш том шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ үүнийг нам доторхи эрүүл саруул хүчин жирийн гишүүдтэйгээ хамтран эхлүүлж хийх ёстой. Гахай рецидивист Эрдэнээс юун намын шинэчлэл, криминал л гарна
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Говь түшээ (66.181.160.32)
    Хэлсэн, ярьсан бүхнээ хэрэгжүүлэхийг ард түмэн хүсэн хүлээж байна. Шударга хүмүүс, ард олонтойгоо ойр байвал ямарч бэрхшээлийг давна даа. Амаргүй гэдгийг ойлгож байна.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.92.248)
    тос дотроосоо өтөж байгаа нь ард тзмэнд мэдэгдлээ Хүрэлсүхийг дэмжинэ ийм хүн биэдэнд хэрэгтэй сахил хүртсэн лам нар шиг хүмүүс одоо хэрэггүй
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.27.72)
    Мань Топор өөрөө дотор нь байгаа учраас хэн нь хэр их идсэнийг сайн мэдэж байгаа л даа!!! Дотор нь байгаа хүн өөрөө ч бас зүв зүгээр суугаагүй л байх л даа!???
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.64)
    Миэнхболд-элбэгдорж гэдэг манан хүэлсүх-баттулга гэсэн манангаар солигдлоо.Бүүр дордчихлоо.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • ганбилэг (103.20.152.50)
    шудар л байгаарай чамайг харж байяа амжилт хүсье
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • ард (66.181.185.164)
    Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүй дээ.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
    1 цаг 47 мин
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
    19 цаг 14 мин
  • ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР УСНЫ ГАЗАРТ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
    21 цаг 33 мин
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
    21 цаг 37 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    Уржигдар 16 цаг 25 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    Уржигдар 14 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    Уржигдар 14 цаг 45 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    Уржигдар 14 цаг 36 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    Уржигдар 14 цаг 28 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК