Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүдэн шүүлт ил болж, Ерөнхийлөгч гартаа “дохиур” атгав

2019-3-31
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоног Монголын хууль хүчний байгууллага хийгээд засаглалын тогтолцоонд утгаар нь реформ хийсэн өдрүүд болж өнгөрлөө. Ийн хэлэхийн учрыг доор өгүүлье.


 

Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 26 хаврыг үджээ. Гэвч Үндсэн хуульд заасанчлан цаашид парламентын засаглалтай улс байх эсэх нь ихэд эргэлзээтэй боллоо. Нэгэн үе Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар улстөрчдийн дунд яриа дэгдсэн ч олон нийтийн зүгээс дэмжлэг аваагүй юм. Гэсэн ч Ерөнхийлөгчийн засаглал руу Монгол Улс аажим аажмааар гэтэлгэсээр л байна. Учир нь өнгөрсөн лхагва гаригт хуралдсан УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар АТГ-ын дарга, дэд дарга, УЕП болон орлогч прокурор, шүүгчийг томилох, чөлөөлөх эсэх асуудлыг ҮАБЗ буюу Ерөнхийлөгчийн ахладаг зөвлөлөөс гаргасан зөвлөмжөөр шийддэг болж байгаа юм. Ингэснээр эцсийн дүнд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, Монгол Улсын хувь заяа парламентын 76 гишүүнээс бус Ерөнхийлөгчөөс ихээхэн хамааралтай болох нь гарцаагүй гэж зарим хуульчид үзэж буйгаа илэрхийлсэн. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна.

Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе” гэж нэгэнтээ хэлсэн билээ. Ийн дурдаж байсан учраас л Ерөнхийлөгчийн санаархал биелэлээ оллоо гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ бүхнийг нь өнгөрсөн долоо хоног С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг ил болж, бичлэгийг УИХ-ын гишүүд болон зарим сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Үүний дараа хууль хүчний байгууллагад эрүүдэн шүүлт гэх хүний эрхийг зөрчсөн аймшигтай үйл явдал одоог хүртэл байгаа юм байна гэж гишүүд уулга алдан кнопоо дарснаар дээрх хуулиудыг баталсан юм. Хууль батлагдахтай зэрэгцэн шүүгчийн хараат бус байдлыг хөндөгдөж, Монгол Улсын хуулиын үндэс суурь болсон Үндсэн хууль зөрчигдлөө гэх асуудал сөхөгдсөн. Тэгвэл үнэхээр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шүүн тунгаах эрх нь гагцхүү Үндсэн хуулийн цэцэд л байдаг. Тиймээс эл асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандваас тэндээс гарах шийдвэрийг л харах үлдэж байгаа юм.

Түүнчлэн дээрх хууль батлагдсаны маргааш нь Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг бүрэн эрхээс нь чөлөөлж, Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Амгаланбаатарт даалгаж, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл гараад байна.

Учир нь орлогч прокурор Б.Амгаланбаатар нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн “Цаст согоот” ХХК-иараа дамжуулж, 2017, 2018 онд буюу хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан нь баримтаар нотлогдсон юм. Тэрбээр ЖДҮ-гээс 1.3 тэрбум төгрөг зээлсэн гэх бөгөөд үүнтэй холбогдуулан иргэд цахим сүлжээгээр “ЖДҮ-ийг эсэргүүцэгч прокурорыг огцруулж, орыг нь ЖДҮ-чин прокурор залгамжиллаа” гэх дургүйцлээ илэрхийлж байна. Мөн энэ пүрэв гаригт Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар албан үүргээс нь чөлөөлсөн билээ. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож байсан бөгөөд өөрөөр хэлбэл, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилгооны хүн гэсэн үг. Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурор нар ийн албан үүргээсээ чөлөөлөгдсөнөөр өмнөх Ерөнхийлөгчийн томилсон томилгооны хүн дууссан гэхэд болно. Товчхондоо хуулийн байгууллагыг Ерөнхийлөгч гартаа бүрэн авсан гэхэд хилсдэхгүй болов уу.

 

Дээрх үйл явдалтай зэрэгцэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн төрөхийн өмнөх тасгийн зургаан давхарын цонхноор 17 настай жирэмсэн эмэгтэй үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарсан. Хэрэг энэ сарын 26-27-нд шилжих шөнө гарсан бөгөөд түүнийг Гэмтлийн эмнэлэгт 01.10 цагт хүргэж яаралтай тусламж үзүүлсэн ч хүнд гэмтлээ даалгүй 07.05 цагт нас барсан байдаг. Уг хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа юм.

 

Улс төр болоод нийгэмд өрнөсөн дээрх үйл явдлаас гадна Нийслэлийн Засаг дарга асан Н.Бат-Үүл гэр хорооллын иргэдийн газар өмчлөх эрхийг хангуулах лоозонтойгоор суулт зарласан нь бас нэгэн өнгө нэмээд байна. Тэрбээр улстөрчдийн явуургүй амбицаас болж гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогсч, иргэд хохирч байгааг илэрхийлсэн юм.

Ийнхүү өнгөрсөн долоо хоног эрүүдэн шүүлт одоог хүртэл явагддаг нь нийтэд ил болж, жирэмсэн эхийн амь насаараа эрсдэн, Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ “шидэт дохиур”-тай болсон долоо хоног болж өнгөрлөө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (202.131.253.50)
    өнгөрсөн түүх рүүгээ нулимж болохгүй алдаагаа олж чадсан бол алдаагаа засч залруулж явахаас өөр аргагүй 28 жил улс төрийн 2 нам төр засгаа ээлжлэн барьж байлаа дээд албаныхнаас үнэндээ нэр цэвэр хүн нэг ширхэг ч байхгүй учир нь баахан мөнгө зарж албан тушаалд оччихоод нөгөөхөө олох гэж хууль бус үйлдэл эх орныхоо газар шороог зарах авилгал авах гэх мэт мөнгөө олж нөхдөг учраас гэмт хэрэгт ордог азгүй нэг нь илэрч хуулиар нэр нь гарч байснаа тэр нь замхраад хэрэгсэхгүй болдог гэвч нэгэнтээ буруу амьдрал явагдаж байгаа учраас цаанаасаа шийтгэл нь ирдэг ийм л байгаа шүү дээ
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.187.227)
    Сенсацийг сенсацаар гэгчээр одоо ЖДҮ, 360 тэрбумаа мартаад Зоригийн хэргээр дагнацгаая даа.
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.191)
    Ийм дампуу мөнгөний төлөө хулгайчдаар төр дүүрэн болж дээ.Ийм сайхан ард түмэн ингэж амьдарч явах гэж дээ.Лаларууд хоорондоо алалцаад үхээсэй.
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.18)
    Монгол улс төрийн болон хуулийн том албан тушаалтан болон ,улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулдаг шинэ технологитой боллоо доо.Эхлээд цензүргүй яриагаар оруулж дараа хэвлэл мэдээллээр баахан гөвнө дараа нь бодитой болон эвлүүлэг хольж үзүүлнэ тэгээд ҮАБЗ-ийг хуралдуулна.Тэгээд л нөгөө номхон 33+Зандан,болд л хууль батлана тэгээд л дуусаа.
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • батзандан (64.119.26.40)
    эрүүдэн шүүлт яах вэ? энэ энхбат гэгч улаан луйварчин франц, белги,унгар, германд амьдарч байсан өчнөөн монголчуудаа жинхэнэ яргалж, эд хогшил, мөнгийг .нь, эхнэрийг булаан авч байсаныг нууж чадахгүй шүү дээ, хам хэрэгтэн,луйварчин, дагавар хүү шүү чи олон юм ярьвал олон дээрэм, луйвар, яргалалыг нь бармиттай дэогэнэ шүү.
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (5.67.20.252)
    Ямар элэнцгийн өөрчлөлт? Женко ШХАБ д элсэх сууриа л тавиа биз. Тэр шоронд байсан өөр хүний ярилцлаггар бол эрүүдэлт бол хавтгайрсан асуудал. Хүний эрхийн газрын хууль зүйн эрхийг өргөтгөхгүйгээр шүүхийн хэдийг өөрийн хэдээрээ солилоо гээд юу өөрчлөгддөг юм! Ңямдорж, З.Энхболд, Элбэгдорж, Хурц, Женко, Хүүк!!! Та нар том том юм яриад ар хударгаараа хилсээр хүн эрүүдэж, амыг нь бүрэлгэсэн Хурц гэдэг хүнийг эрхлүүлээд яваа улс шүү! Монгол Улсын иргэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Батын Хурц, (тухайн үеийн тагнуулын ажилтан) нь түүний хамтрагч болох монголын тагнуулын албаны Сийзхүү, Бат Эрдэнэ, Эрдэнэбат гэгдэх гурван нөхдийн хамтаар Франц улсын нутаг дэвсгэрээс бидний эцэг Дамиран овогтой Энхбатыг Белги, Герман улсуудаар дамжуулан Монгол улсад 2003 оны 5-р сарын 18-ны онгоцоор хүргэхдээ, Европын холбооны улсуудын хуулийн олон заалтуудыг зөрчин мөн олон улсын хүний эрхийн конвенцийн заалтыг ноцтойгоор зөрчиж ХҮН ХУЛГАЙЛСАН хууль бус үйл ажиллагаа явуулсан учир Холбооны Герман улсын баривчлан хорих ордерийн дагуу Их Британи улсын Хитроу нисэх буудал дээр 2010 оны 9 сард саатуулагдан хоригдож байгаад, тус улсын шүүхийн шударга шийдвэрээр Холбооны Нэгдсэн Герман улсад шилжүүлсэн нь энэ хэргийн гол буруутан эзэд нь илрэх, цаашлаад бидний аав Д.Энхбат агсны нэр төр сэргээгдэн цагаатгагдах боломж ирлээ гэдэгт бид маш их итгэлтэй байна. Батын Хурц нь үүрэг гүйцэтгэж байх үедээ аавд маань дэндүү харгис хэрцгий хандаж, тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь ярьж байсан юм.
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
    • Zochin
      Chi demjihgvi bolEbegee demjeed amandaa vgleed yawaa.er ni yahaaraa hvn iim bolchidgiin bol chi ugasaa Elbegdorjin hvn bololtoi.
      2019 оны 03 сарын 31
  • Mongol yalna (202.126.89.238)
    Mongolchuud mini ene eronhiilogchiin ued bid omooroh etsegtei yum shig ug bodloo ilchleh erhtei bolj bn, hunii erh hun gedeg utgiig deedelsen toriin 3 ondorlogtei bolj bnaa. Tor tumnee gesen setgel g unelj toriin terguunee deedelj bilegdie,
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
    • Zochin
      Chi Ebegiin zawaan bogsig doloosoor l yawna u.ergvv mal.
      2019 оны 03 сарын 31
    • Jenkogiin bogsiig dolooson pyaldaganuud olon bolj dee
      2019 оны 03 сарын 31
  • zocin (64.119.27.161)
    ali deer yes l baisa n asuudal shuudee odool Zorigiin xergeer l il bolj baigaa yum tuxuin yeiin erunxiilugch UIX iin gishuud yu xiij baisan yum medexiin xuvid medej l baisan shuu dee yaz buriin nxuulinsanaachlaxiin orond Mongold bugshsan idee tseeriig tseverlex xeregtei ene bol ardchilal exelsnees xoixhix asuudal shuu
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Irgen (66.181.160.93)
    Huuliin nereer hulgai hiideg deeremchdiig Mongoliin turuus zailuulah heregtei!!!
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.43.144)
    том том хэргүүдийг бермүдийн гурвалжинд хийж устгагч гурвын холбоог устгаж эхлэв гурвөлжингийн эзэн элбэгдорж м энхболд с баярын гинжин хэлхээ салсан тул хэрэг хэрэг шиг болох байх гэж ард түмэн горьдож байна эх орноо тоногчид сөнөтүгэй
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    8 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    47 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    1 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    1 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    1 цаг 40 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    2 цаг 9 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    2 цаг 10 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 15 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    2 цаг 17 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    2 цаг 22 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    2 цаг 32 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    2 цаг 41 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    2 цаг 44 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    2 цаг 51 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    3 цаг 19 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    3 цаг 24 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    3 цаг 34 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    3 цаг 36 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    3 цаг 43 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    3 цаг 44 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК