Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Анунаран: Бидний эхлүүлсэн ажлыг хэн нэгэн үргэлжлүүлж, бусдад туслах нь бидний зорилго

2019-4-17
0
ЖИРГЭХ

Шинжилгээний байгууллагын буруугаас болж эрүүл мэнд, амь нас нь хохирох аюулд хүрээд буй зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүд туслахаар монголчууд чадлынхаа хэрээр зүтгэж байна. Хүүг ээжийн хамт БНСУ-д эмчлүүлэхээр очих үеэр Солонгост ажиллаж, амьдардаг монголчууд тосон авч сэтгэлийн дэм хайрласан. Маш олон хүнд хагалгаа хийлгэсэн хүүгийн эмчилгээнд 900 сая төгрөг шаардлагатайгаас Монгол зон олны буянаар эмчилгээний төлбөрийн 300 гаруй сая төгрөг цуглаад байгаа юм. Тэгвэл уран зураг, уран барималын үе үеийн мастерууд нэгдэж Э.Маргад-Эрдэнэ хүүд сэтгэлийн дэм хайрлаж, эмчилгээний төлбөрт нэмэр болох үүднээс хандивын үзэсгэлэнг энэ сарын 8-11 хооронд зохион байгууллаа. Уг үзэсгэлэнг уран зураач Ж.Анунаран эгчийн хамт санаачилан, уран бүтээлчдийг уриалан дуудснаар 100 гаруй уран бүтээлчийн 108 бүтээл дэлгэснээс өдгөө 70 орчим хувь эзэнтэй болсон юм. Тэрбээр уг хандивын арга хэмжээний дараагаар бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгийнхээ бэлтгэл ажилд шамдахаар тун завгүй байх үеэр таарсан юм. Ингээд уран бүтээлч Ж.Анунарантай цөөн хором ярилцснаа хүргэе.


 

-Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах үзэсгэлэн ажиллуулах санаачлагыг өөрөө гаргаж, амжилттай хэрэгжүүллээ. Үзэсгэлэнд нийт хэдэн уран бүтээлчийн бүтээл оролцсон бэ?

-Нийтдээ 100 гаруй уран бүтээлчдийн 108 бүтээл оролцсноос 50 гаруй хувь эзэнтэй болсон.

-Эдгээрээс хэдэн төгрөг цугларсан бэ?

-Ойролцоогоор 20 гаруй сая төгрөг цугласан. Нарийн тоо гаргаж амжаагүй байна.

-Үзэсгэлэнд оролцуулах бүтээлд ямар нэг шалгуур тавьсан уу. Эсвэл уран бүтээлчийн өгсөн бүтээл бүрийг шууд хүлээж авсан уу?

-Хандивын арга хэмжээ гэдэг утгаараа уран бүтээлчид маань өөрсдийн сэтгэлээ шингээсэн бүтээлээ өгсөн. Энэ утгаараа ямар нэг шалгуур тавиагүй.

-Үнэлгээг яаж тогтоосон бэ?

-Уран бүтээлчид өөрсдөө бүтээлийнхээ үнэлгээг гаргасан. Гэхдээ хандивын арга хэмжээ учир зах зээлийнхээ үнээс маш хямд үнээр үнэлсэн. Гэхдээ үнэлгээг хатуу тогтоогоогүй. Хэрвээ та уран зураг худалдаж авахыг хүсвэл бага зэрэг хямдуулж авах боломжтой.

-Үзэсгэлэнд таван хүүхдийн уран бүтээл оролцсноос өөрсдийн нэрлэсэн үнээс өндөр үнээр худалдагдсан гэсэн. Үүн шиг уран бүтээлчийн нэрлэсэн үнээс давсан үнээр худалдагдсан хэдэн бүтээл байгаа вэ?

-Яг ийм тохиолдол цөөхөн. Үзэсгэлэнгээс уран бүтээл худалдаж авсан иргэд зураг цуглуулах гэхээс илүүтэй Маргад-Эрдэнэ хүүд туслах сэтгэлээр худалдаж авсан. Энэ дунд боломжтой хүн ч байна. Боломж тааруу хүн ч бий.

-Үзэсгэлэнд До.Болд, хөргийн мастер Насанцэнгэл, монгол зургийн Бадам гээд мастерууд оролцсон. Уран бүтээлчид цаашдаа ийм арга хэмжээнд оролцох сонирхол хэр байдаг юм бэ?

-Маргад-Эрдэнэ хүүгийн бие тааруу байгааг сонсоод түүнд туслах ёстой гэсэн бодол төрсөн. Эгчдээ энэ талаар хэлэхэд дэмжсэн. Ингээд ажлын төлөвлөгөө гаргаж, цөөн хэдэн уран бүтээлчтэй уулзаж, санал тавьсан. Тэгэхэд маш уриалагханаар хүлээж авсан. Анх ийм олон уран бүтээлч оролцоно гэж бодоогүй. Гэтэл “Энэ зураач сонслоо. Би оролцож хүүд туслая” гэж олон хүн хандсан. Дээр нь бид мэдээллээ сошиалаар тараасан учир эндээс мэдээлэл авч ирсэн уран бүтээлчид олон бий.

-Оролцох бүтээлийнхээ тоог билэгдлээ бодож 108-аар тогтоосон уу?

-Яг тэгж төлөвлөгөөгүй. Галерейн орон зайн багтаамж, дээр нь үзэсгэлэн нээлт хийх цаг тулсан байсан учраас бүтээлийнхээ тоог 108-аар барихаас өөр арга байгаагүй. Түүнээс биш оролцох сонирхол уран бүтээлчид олон байсан. Үзэсгэлэнд бүх үеийн уран бүтээлчид оролцсон. Ахмад уран бүтээлчдээс эхлээд сургуулиа дөнгөж төгссөн, одоо суралцаж байгаа гээд. Бүр зургаан настай зураачид хүртэл оролцсон. Хүүг эдгээсэй гэдэг чин сэтгэлээр эдгээр уран бүтээлчид хандсанд маш их баярласан.

-Э.Маргад-Эрдэнэ хүүгийн ангийн хүүхэд нь зурсан зургаа өгсөн гэсэн үү?

-Тийм. Ангийн таван найз нь зургаа хандивласан.

-Зураачдаас гадна уран барималчдын бүтээл оролцсон байна лээ. Уран бүтээлчдийн нэрсийг дурдвал?

-Барималын хувьд барималын мастер А.Очирболд “Үүлэн чөлөөний нар” гээд ган бүтээл, Дорждэрэм “Орон зай дахь дуу хоолой”, Цагаанаа “Анхны цас”, керамикийн уран бүтээлч Сүхбүрэн “Мартагдсан төгс төгөлдөр” зэрэг олон бүтээл хандиваар ирсэн. Хамгийн гол бүтээл худалдаж авсан иргэдэд “Маргад-Эрдэнэ хүүд туслах хандивын үзэсгэлэнд өөрийн хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлье” гэсэн утгатай батламжийг хамт өгч байгаа.

-Э.Маргад-Эрдэнэ хүүтэй холбоо барьсан уу?

-“Маргад-Эрдэнэ миний эрдэнэ” гэсэн пэйж хуудас байдаг юм билээ. Пэйж хуудаст тавигдсан мэдээллийг шэйр хийсэн хүнтэй холбогдоход хүүгийн ангийнх нь хүүхдийн ээж байж таарсан. “Хүүд туслах хүсэлтэй байна. Юу хийж чадахаа мэдэхгүй байна. Гэхдээ л тусламаар байна” гэж хэлэхэд ээжтэй нь холбож өгсөн. Гэхдээ богинохон хугацаанд ярилцсан л даа. Хүүгээ асрахаас эхлээд их завгүй байна лээ. Дараа нь Маргад-Эрдэнийн эгчтэй нь уулзсан. СУИС-ийн бүжгийн урлагийн ангид суралцдаг юм билээ. Эгчтэй нь биечилж уулзахдаа нөхцөл байдлын мэдээллийг авсан. СУИС-ийн зүгээс “Оюутан театр”-тай хамтарч хандивын тоглолт зохион байгуулсан юм билээ. Ингэж л хүүгийн талаарх мэдээллийг аваад ажлын төлөвлөгөө гаргасан даа.

-Магадгүй дахиад нэг хүүхдэд ийм бэрхшээл тулгарч, та бүхнийг туслаач гэвэл дэмжиж ажиллах уу?

-Их хэцүү асуулт байна. Бидний хувьд төрийн бус байгууллага ч юм уу, эсвэл ямар нэг нэгдсэн зохион байгуулалтад орсон хүмүүс биш шүү дээ. Хүүд туслахын тулд энэ арга хэмжээг санаачилж, өрнүүлсэн нэг удаагийн ажил. Магадгүй дараагийн удаа өөр хэн нэгэн үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй болов уу. Түүнээс бид ийм арга хэмжээг байнга зохион байгуулах нь чухал биш байх. Өөр хэн нэгэн зохион байгууллаа гэхэд “Бид ч гэсэн бусдад туслах боломжтой юм байна” гэдэг ойлголт авах хэрэгтэй болов уу. Фэйсбүүкт “.......... нэгдлээ” гэдэг дээ. Үүн шиг гэсэн. Энэ л бидний зорилго.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Улаанбаатарт 28 градус дулаан байна
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.204)
    сайн үйлс дэлгэрэх болтугай
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    2 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    17 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    42 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    15 цаг 52 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    16 цаг 1 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    16 цаг 17 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    16 цаг 23 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    16 цаг 27 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    17 цаг 41 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    17 цаг 43 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    18 цаг 55 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    18 цаг 58 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    18 цаг 58 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    19 цаг 1 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    21 цаг 26 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    21 цаг 37 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    21 цаг 39 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    21 цаг 46 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    22 цаг 4 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК